Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 26 November 2012

Esprit

Хойд Америкийн Esprit-ийн бүх салбарууд хаагдчихжээ.
Сүүлийн үед Esprit-ийн дэлгүүр хаагдчихсан байхаар нь нүүчихэж гэж таамаглаад байсан чинь бүр хаагдсан гэнэ шүү.

Америк ороод ч олдохгүй юм байна.

Уг нь гадаадад ганган дээрээ тавиад байх шаардлагагүй байдаг болохоор миний хувьд хамгийн эвтэйхэн, хямдхан хувцас олддог газар нь Esprit байсан юм.

Даавуун хувцас, цамц олдоно. Бас байн байн их хямдарна.

Esprit бас онооны карттай. Байн байн л онооны дүн гээд л чек ирнэ. Гоё байжээ.

Тэгээд одоо хаанахын хэн гээчтэй нүүр тулдаг юм байгаа юм бүү мэд. Esprit-ийнхээ араас хөлөө хугалчих гээд гүйх л байх л даа.

Саятан биш болохоор дэлгүүр хэснэ гэж гадаад явахгүй болохоор энд тэнд тохиолдолоор л таардаг байх даа.

Уг нь эндхийн их дэлгүүрт нь Esprit-ийн хувцас байна лээ. Гэхдээ мода нъ өндөр настанд зориулсан юм шиг өөрийн дэлгүүрээс арай өөр байдаг юмаа.

Өөрийн дэлгүүрт нь бол бүх юм байна, дотуур хувцас хүртэл...

Одооо авсан хэдээ л нандигнаж өмсөхөөс.

13 comments:

  1. Replies
    1. It says:

      Esprit Holding the struggling clothing brand, is closing all its stores in North America, where sales accounted for less than 4 per cent of the group’s HK$33.7bn ($4.3bn) in full-year revenue last year.

      The company had already taken a HK$1.3bn provision in the last financial year in preparation for divesting its North American business while it explored the options of selling the business or finding a local licensee to run the stores.


      Ази, Европоороо бол хаахгүй л юм байна.

      Delete
  2. харин тийм юу болчих воо, голланд байхдаа бас би тэдний дэлгүүр л орох дуртай байсын. яг ми хүсэл тачаалд тааруулсан хувцас байдаг байсымсн

    ReplyDelete
    Replies
    1. Тийн гоё хувцастай тээн.

      Zara & H&M хоёрт Esprit Хойд Америкийн хувьд навс даруулсын байхоо. Zara лав чанар муутай тээн.

      H&M -д бас би сүжиггүй.

      Delete
  3. yagaad haagdchihvaa?

    zun mgl-d ochihdoo esprit orood uhaan aldsaar bgaad taarsan shte. neg daavuun omd 240 myanga, neg pudvolk 98 myanga nte geed aimaar bgaaz dee

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Монголд аймаар үнэтэй тээн. Тэрнийхээ оронд Хон Конг нисэж очоод авчихвал тээн.

      Би лав Монголд Esprit-ийн юм авч чаддаггүй байсан ш дээ. Тэнгэрт хадам үнэтэй.

      Delete
  4. яаажйигаам болдоо хөөрхий
    нөгөө Зарагийн чинь хувцаснаас аймар их хорт бодис илэрсэн гэнээ ..
    Эски минь ягаад ийм аймар болчвоо..
    дээрээс нь бас монголд аймарррр үнэтэй тээ ..
    тэр онооны карт чинь мангар баярлуулчихлаа байна

    ReplyDelete
  5. harin tiin yagaad haagdchihvaa

    ReplyDelete
    Replies
    1. Хойд Америктаа ашиг муутай байна гэнээ. Хойд Америкчууд Zara & H&M хоёрт ухаа алдаад хэ хэ хэ.

      Нээрээ эндхийн Zara-д байнга пиг дүүрэн хүнтэй байды ш дээ.

      Delete
  6. Manai end Esprit-iin outlet hed hed bii geed shulsiig goojuulchihya hahah. neeree asar hyamdhan sh dee.

    ReplyDelete
    Replies
    1. Шүлс гоожийжоонооо.

      Европ, Ази хоёр уруу түлхүү анхаарах юм гэсээн.

      Delete
  7. гэтэл энд ZARA H&M нтрт хүний биед хортой бодис илэрсэн гээд байх юм, яаасан хэцүү хорвоо вэ

    ReplyDelete
    Replies
    1. Яанаа тийм үү. Одоо тэгээд хэнийгээ өмсөх юм бэ тэээн

      Delete