Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 26 February 2010

Олимп-2010

За Олимп сайхан болжийнаа. Хичээлээ хийх нэртээ дэвтэр, номоо гаргаж тавиад тэгээд бараг л Олимп үзчихлээ. Анх хараад энэ спорт мөн үү гэж байсан Көөрлинг /Мөсний шагай/-даа бүр дурлаад сая бүр эмэгтэйчүүдийн финалыг үнэн хөөрөлтэй үзэв. Канад, Швэд хоёр үнэн ана мана үзээд адил оноотой явж байгаад сүүлийн шагайн дээр л амьдрал шийдэгдэж Швэд ялж алт авав.
Аан энэ хоккэйд бас үнэн дурлажийнаа. Үгүй нээрээ сагс тоглоод жаахан гүйхэд л эцэж, цуцдаг биз дээ? Үгүй нээрээ мөсөн дээр тэгээд тоглоод бас л их чадвар шүү.
Үгүй бас харамсмаар юм их болжийнаа. Хэдэн жилийнх нь хөдөлмөр ганцхан хоромд л шийдэгдэхиймаа. Тэр нөгөө уран гулгалт дээр бол нэг үеийн тоглолтонд Хятадын багаас бусад нь бүгд давхар эргэхдээ унаад баларсооон. Эмэгтэйтээ шиддэг нь бас эгзэгтэй мөч юмаа.
Насаараа бэлтгэчихээд нэг хоромд алдаа гаргаад л тэгээл будаа. Тэр нэг мөсний чарга гэж нэг спорт үнээр аюултай юмаа. Эмэгтэй хүн хүртэл орхын. Германы эмэгтэй багын чарга нь эвдрээд нэг тамирчин нь шидэгдээд нөгөө нь нэлээд давхиж давхиж чарга нь зогссон. Тамирчин нь гарч ирээд уйлаал аврахынхан тамирчидын эрүүл мэнд нь яаж байна гэж асуугаад санаа нь зовоод тамирчин маань уйлаад л............................................................
Энэ хоккэй-оо Канадууд үнэн хорхойтой үзэж байнаа харин ч нэг. Бүр Торонто хотод бол бар, сав ресторан нь дүүрцэн хөгжөөн дэмжиж байвал яах уу.
Маргааш эрэгтэйчүүд нь алтын төлөө АНУ-тай тоглоно.
За тэгээл нөгөө медаль гардуулах мөч нь үнэн сайхан юмаа. Тэр болгонд би чинь өөрийгөө тийм авьяастай гэж төсөөлөөл, арай л нулимс дуслуулахгүй л суужийн.

Бакь хүн

Үнэн бакь хүнтэй уулзлаа. Юун Бороо, юун Шрэк цээж мээж ёстой үнэн байнаа. Зүгээр л тасарцан гээл бодчих. Ямар хүн гэж боджийн Канад, Мексик, Америк хүн гэж боджийн уу үгүй ш дээ. МОНГОЛ залуу ааая яаяаааааааа. Үнэн бакь нээрээ. Цагаан сарын баярт очих гэж явахдаа замаараа нэг Монгол айлынд зочилсон чинь тэр бакь залуу гэр бүлтэйгээ суужийн. Золгочооод л ойр зуур юм яриал буу халжийсан чинь нутгаасаа гараад 17 жил болж байна гэнэ. Канадын Нарны Цирк гээд алдартай цирк байдым гэнэ. Би анх удаагаа л сонсжийн ха ха ха. Манай ангийнхан Нарны цирк гээл дуу алдаад байдын. Тэр циркэд ажиллаад 17 жил болж байна. Европ, Америк тивээр их аялдаг. Нэг улсад үсрээл 2 сар болдог гэнээ. Монриал хотод харин уджийгаан байхааа. 6 сард Европ гарч тоглолтоо хийнэ гэсэн. Та юу хийдэг вэ гэсэн чинь хүн шиддэг гэнээ. Циркэд нөгөө хүмүүс дээр дээрээ давхарлаал зогсоод байды ш дээ. Тэр зогсдог хүмүүсийг ганц ганцаар нь шиддийм гэнээ. Арга ч үгүй биз дээ. Тийм бакь юм чинь дээ. Цээжний өргөн нь одоо мэдкүү хэдэн см юм. Нэлээд их тоо гарна байх.
Эхнэр нь харин над шиг туранхай хүүхэн байна лээ. За тэгээл ярьжийсан чинь эхнэр нь өө чи ОТ-д ажиллаж байсымуу чи нөгөө манай улсын хамаг алтыг Канадуудад өгцийм байна ш дээ. Ашгүй барьлаа одоо бараг шоронд хийнэ гэх нь халаг болж дайрав. Миний бүр инээд хүрээд хэн одоо хамаг алт гаргацын бэ гээд шөнийн ээлжнийхнийг баахан хардав ха ха ха. 2 цаг гаруй яриал айлд буузаар дайлуулаал суулаа, тэгсэн эхнэр нь нэг зөөлөрлөө дөө.
Цаг болоод нөгөө айлаас хэдүүлээ гараад нөгөө Цагаан Сарын баяр дээр очоод нөгөө бакь залуугийн гэр бүлтэй хамт ширээнд суув гэтэл нээх удалгүй нөгөө залуу эхнэрийгээ явья нээх онцгүй байна таньдаг хүн ч алга гэсээр байгаад яваад өгөв. Даруу над уруу утасдаж бид хэд бие биенийдээ зочилж пян пян хийх юм болоод утас шөрмөсөө өгөлцөж авалцаад тарав. Нээрээ амралтын өдрөөр тэднийх рүү ярьь байз.

Thursday 18 February 2010

Сайхан цагаан сар болов

За сар шинэ болж сэтгэлээрээ сайхан шинэлж авлаа. Хэ хэ хэ. Гэртээ бууз хийж идсэн битүүний орой. Шинийн нэгний өглөө зүгээ гаргаад цайгаа уугаад за тэгээд ангийнхаа хүүхдүүд дээр очиж хичээлээ давтаад үдээс хойш 15 цагт Монголчуудын шинэ жил болох газрыг сураглаад өмнө нь танилцсан нэг эгч рүү ярьтал манайд хүрээд ир манайх ойрхон гэж байна. Заасан метро, автобусанд нь суугаад очоод утсаар ярьтал хүүхэд нь одоохон тосоод авья гэлээ. Охин нь ирээд тосч аваал гэрт ортол бууз үнэртээд л яасан сайхан байсан гээч бас тэр айлд Монгол 3 зочин байнаа. Өө тэр эгч надад бууз жигнэж өгөөд л бид хэд баахан бууз идээд баахан Монголоор ярьж байгаад тэгээд нөгөө газар уруу явлаа. Аан орсон чинь коридор-р Монгол хувцастай хүүхдүүд гүйлдээд бууз үнэртээд сайхан байнаа. Нөгөө хүмүүстэйгээ нэг ширээнд суугаад тэгж байтал эхэллээ дээ, ээ хүмүүс ёстой нэг гангарчээ монгол гутал, дээл энэ тэр өмссөн ч байх шиг. Гол нь Халимаг, Буриад, Өвөр Монгол энэ тэр ирсэн байна лээ. Тэгсэн Монгол үндэстэний сар шинэ юмуу хаашаа ч юмб дээ. Нөгөө ширээнд суусан хүмүүс ч ииш тийш тараад хүн хартай уулзаад буу халаад яваад өгсөн. Би яахав танихгүйм чинь бууз гарахаар нь очиж идээд л . Сүүлдээ бууз орохоо больсон . Аан хүмүүс сайн дураараа бүжиглээд дуулаад хөөмийлөөд л. Гадаад хүмүүс ч бас харагдаж байсан. Тэгсэн нэг Өвөрмонгол гарч ирээл дуулхын монгол-р л дуулаад байх шиг байгаан. Би ойлгоо ч үгүй. Хүн нээх ойшоохгүй байсан. Өвөрмонгол болхоор нутаг байхгүй сайхан сэтгэлтэй хүүхэн гээл манайхан хүлээж авч үйл ажиллагаандаа оруулдаг гэнээ. Тэгсэн нөгөө эндхийн Монголчуудын холбооны ерөнхийлөгч нь гэсэн байхаа гарч ирээд л баахан оюутнууд бас нэг хоёр тэмцээн зохиосон түүнийхээ шагналыг өгнө гээд л баахан гэрчилгээ шагнал гардуулав. Шагнаад л байсан. Арай л би шагнуулчаагүй ха ха ха ха ха ха.
За тэгээд орой ч болоод сүүлдээ жаахан халах шинжтэй болоод би өндөрлөсөн дөө. Зарим хүмүүс нь бүр танил болчихсон Чингис энэ тэрээр нэгнийгээ дайлаад байсан. Нэг ширээ айраг шиг цагаан юм бас уугаад байсан.

Saturday 13 February 2010

Олон баярт үйл давхцаад

Өчигдөр орой чинь өвлийн олимпийн нээлт болж зүрх дээш огшиж, булгилж нэг үзэээд Монгол минь гарч ирээд аньсага цантуулаад авлаа. Очирсүрэнгийн Эрдэнэ-Очир гээд хөөрхөн Монгол хувцастай хүүхэн туг барьж гарч иржийн. Уг нь бол 2 тамирчин орж байгаа гэсэн. Гэхдээ 5-7 хүн цуг гарч ирж байлаа. За нээлт энэ тэр нь саак л болжийн. АНУ 216, Канад 210 тамирчинтайгаар манлайлж байна. Манай урд хөрш сураг алга байлаа. Мексик-с нэг тамирчин орж байлааа. Финланд, Швэдүүд олуул байлаа. Япон бас олуул харагдсан. Ер нь Бээжингийн Олимпийг бодуул тамирчидын тоо цөөхөн байлаа. Халуун орныхон ч аргагүй биз дээ. Хаанаас цас импортлохов дээ хөөрхий. Манай нэг найзын танил нь Пара Олимп-д орж байгаа гэсэн. Тоглолт нь болхоор харнаа. Хамгийн сүүлд гадаа бамбар асаах гээд гүйж байхад нь Ванкүүвэрт бороо ороод эд бас бэлэгшээж байна лээ шүү.
Ойрхон юм чинь гээд давхиад очмоор л байна. Одоо хичээлээ тасдалтай биш дээ. 14 хоноод хичээл амрана. 15 хоноод Олимп дуусах нь. ТВ-р харж сууя даа.
Өнөөдөр Монголд маргааш энд Цагаан сар болох гээд сэтгэл зүрх Монголд бие энд байнаа. Ямар ч байсан маргааш өглөө зүгээ гаргана. Цайгаа чанаж ууна. Орой 4 цагаас Монриалын Монголчуудын Цагаан Сарын баярт явна. Хоол нь 20 доллар уух юмаа өөрсдөө авчирна гэсэн. Нэг вино авсан. Би ч уух биш дээ ямар. Ёс болгоод аваад очиноо.
За тэгээд нөгөө хайртуудын баяр болох гээд бас уур амьсгал ороод хаашаа л харна улаан зүрх харагдаадайн. Хайртай шүү гэж.
Ингээд бүх Монголчууддаа 17 жарны Тийн Урвагч хэмээх бар жилдээ цаг цагаа өтгөн сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Сайхан шинэлээрэй.
Нийт хосууд, залуучууддаа бас ирээдүйд 2-уул болох залуучууддаа Гэгээн Хайрын Баярын мэнд хүргэе. Хайр үүрд мөнх үнэнч байж мандан бадрах болтугай.
Олимп, Спортын тэнгэр үүрд мандан бадрах болтугай.

Thursday 11 February 2010

Уур хүрэгсэн явдал болоод

Өнөөдөр яг багтарч үхэх дөхлөө. Арай ч дээ нээрээ. Дээрэлхэж байгаа байхгүй юу? Өнөөдөр нэг тэнэг багш, Эквадорын нэг хүүхэн 2 хамаг уур барав. Ингэхийн: багш нь болхоор өглөө аймаар ууртай орж ирсэнээ хяргаад хяргаад явчдийн биш үү? 02 сарын 01-нд өгсөн даалгавраа 10 хоногын дараа шалгаж энэ тэр тэгсэн чинь Солонгос хүүхэн аль хэдийн хийций ш дээ гэсэн чинь тэгээд би шалгах гэж байна гээд нөгөөх чинь улам асааад тэгээд надаас нэг асуулт асуудын байна. Тийм гэчээд тайлбарлахын хооронд 28 хоног хичээлд суужийж тийм, үгүй гэсэн асуултнаас өөр юм мэдэхгүй энэ тэр гэж донжигноод босч гүйснээ нөгөө дасгалааа орхиод та нарт муу тавина ч гэх шиг том тэнэгтлээ дээ.
Тэгсэн дараа 7 хоногын нэг үзүүлэн хичээлийн миний цагийг Эквадорын хүүхэн булаагаад би яаж байгаан гэсэн чинь би үдээс хойш ормоор байна гэнээ. Энэ чинь миний цаг гэсэн чинь чи өглөө орчих. Би өдөр ормоорайн. Би өглөөний багшид дургүй гэнээ. Тэр одоо юу вэ? Би одоо юу вэ? Нохой хуцсан чинээ бодохгүй байгаам дааа.
Миний уур хүрээд багшид хэлсэн чинь багш бас нөгөө хүүхний чинь хэлсэнээр болоод. Намайг хавчиж байх шиг байгаан ха ха ха. Би одоо тэрнээс хоол гуйгаа юу? Тэгсэн манай ангийнхан миний зөв байсан ш дээ. Хуваары нь чи булаалаа гээд нөгөө хүүхэнд хэлсэн чинь нөгөөх чинь улам зөрөөд. Тэгээд миний бүр уур хүрээд. Хоолны цагаар хэллээ. Найзаа чи миний хуваарыг ингэж булааж болохгүй шударга биш байна. Би шударга бус юманд дургүй гэсэн чинь нөгөөх чинь ойлгодоггүй ээ. Зөрүүдлэээд. Эквадорууд гэж дөргүй бух л гэсэн үг. Манай ангид нөгөө ангиас гуйж орж ирчээд бас нэлээд хэдэн хүний дургүйг хүргээд Эквадорын хүүхэн үнэн амжихгүй ээ нээрээ. Зайлуул дааа. Бүр хүнийг ингээд сурцийм шиг байгаан. Өөрийх нь 100 хувь буруу байхад чинь дайраад байвал яахав. Ар гэр нь жаахан мөнгөтэйм шиг байгаан. Тэгээл энгийн хүмүүсийг ингээд сурцан гээж Со хүүхэн бас надад хов зөөгөөдөөө ха ха ха ха ха ха ха ха ха

Monday 1 February 2010

Монриал хот

Загварын шоу үзэв

Анх удаагаа Метрополис гэдэг клубт загварын шоу үзэхээр очлоо. Манай найз хүүхэн Бурмуда загвары нь өмсөж байгаа гээд надад билетий нь авч өгсийн. Тэгээд л өнгөрдөг 5 дахь өдөр байдгаараа будаж, шунхдаад ха ха ха ха бас усанд ороод очлоо. Шоу 10 цагт эхэлнэ гэнэ 9 цагт оруулж эхлэнэ эрт ирж орвоос суудал олж тухлан суунаа гэсэн байхаар нь тухлан суухаар яг 9 цагт очсон чинь хүмүүс үүдэнд нь жагчихсан байна. Хамгийн сүүлийн эгнээнд очоод зогстол ээ тэр хүүхнүүд чинь одоо төмөр юмуу хаашаа юм бэ. Үзвэр үзэхийн тулд плат, туфль, шилэн тиркотой ирсэн байгаам даа. Тэгээл -18 градус байхад чинь л зүгээр зогсоод байхын. Үгүй ээ даардаггүйм байх даа. Би ноосон 2 давхар өмдтэй байж даараад байсыш дэээ. Тэгсэн эгч бол аан үнэн том үстэй гутал өмсчихсөн бас болоогүй тэмээний ноосон юбка цамц энэ тэр хослуулчихсан очсон чинь арай л зузаадсан байна лээ ха ха ха ха ха.
Тэгсэн нэг 2 охин бас хажуу талын Пиззаны газраас пизза авч идээд байгаам даа. Хар хүйтэнд шилэн тирко, туфль, платтай тэгээд зүсэм пизза идэж энэ тэр зургий нь авмаар байсан гэж юүхэвэээ.
За тэгээд орсон чинь нөгөө Метрополис чинь текний ард байдаг шиг суудалтай юмаа. Ээ тэр охидууд одоо Нобелийн шагнал авах гэж ирсийм шиг гангалсан байхы нээ. Би бүр гайхсий ш дээ юу билээ Шинэ жил болох гэж байгаа бил үү энэ тэр гээд аан.
За шоу ч цагтаа эхэллээ. Тэгсэн тэр охидуудын орилж хашгирч байхынээ. Чихний хэнгэрэг хагарчаагүй л гарч ирсэн. Бас дээрээс нь бөгс банз болоод. Манай найз хүүхэн харин хөөрхөн харагдаж байна лээ.
Өө тийн загвараа үзүүлэхдээ зүгээр гарч ирээд тойроод орчдоггүйм байна лээ. Олуул гарч ирээд үзүүлэн тоглолт шиг юм хийгээд дундуур нь загвараа үзүүлдийм байна лээ.
Дараа нь тэгээл диско болно л гэж байх шиг байсан. Би ч дуусгаад л гарсан. Бурмуда хүүхэн намайг хайсан гэсэн.
Жил бүр болдог Азийн Хувцас загвар үзүүлдэг, хүмүүнлэгийн шоу. Энэ жилийн мөнгийг нь Шри Ланкад хүүхдийн эмнэлэг барихад зориулна гэсэн. Аан тийн манай Бермуда хүүхэн дараа жил намайг түүнд нь эрт бүртгүүлээд оруулна гэсэн. Ха ха ха ха загварын тайзан дээр хөл гишгэхийн байхоооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо