Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 27 November 2012

Хулхидсан нь

Монриалд нэг Хятад хүүхэн хулхидчихаад ирсэн чинь санаа зовоод болдоггүй ээ ва ха ха ха ха.



Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж сайхан үг байна.

Уг нь өглөө аягүй гэнэн, цайлган, даруухан дээрээ тавьчаад гарсан юмаа.

Гэтэл Со бид 2 найман давхар Их Дэлгүүрт төөрчдийн байна. Би нөгөө лянхуа гуталтай явна гэж яст мэлхий.

Нэг сандал олоод суулаа. Би энд амарч байя. Чи яваад үзэх юмаа үзээтэх гэлээ.

Нөгөөх маань явсан байдаггүй. Нэг цаг боллоо. Ирдэггүй ээ. Би хүлээлээ. Ойр зуур хайлаа олддоггүй ээ.

Хоёр цаг боллоо. За ерөөсөө гэр рүүгээ явчихаж гэж таалаа. Тэгээд утас уруу нь залгая гэж бодлоо.

Таксфон орсон чинь балиар үнэтэй. Нэг минут нь 3 доллар. Болий чи минь.

Эндээс заавал үнэгүй утсаар ярьна гээл үзчихлээ. Доошоо нэг давхарт гоо сайхны тасагт ирлээ.

Shishedo-ийн тасаг дээр нэг Хятад хүүхэн бла бла бла юу авхав, манайх урамшуулалттай энэ тэр гээд намайг чинь уярааж хөглөж байна.

Гэнэт толгойд сэргэлэн бодол зураал ороод ирлээ.

Хүүеээ манай найз уг нь надад эндээс хөвөн, тэгээд бас нэг юм захьсан юмаа. Тэгсэн чинь би тэмдэглэсэн цаасаа мартчихаж.

Бас гар утасаа мартаад гараад ирсэн байна ва ха ха ха ха (гар утас байхгүй ш дээ үнэндээ)

Худалдагч: Үүе л дээ юм авхын бол утсаар ярь л даа.
Би: Үүшээ болхым уу даа энэ чинь одоо
Худалдагч: Бололгүй яахав дээ, дугаараа хэл
Би: Ийм сайхан цайлган сэтгэлтэй хүн байх гэж, баярламой ш дээ
Худалдагч: Зүгээр зүгээр

Утсаар ярьлаа. Оллоо. Нөгөөх чинь бас намайг хайгаад, бие биенийхээ араас л гүйгээд байсан байж таарлаа.

Нөгөө худалдагчын хажууд ярьж байгаа болохоор Shishedo-ийн тасаг дээр хүрээд ир л гэлээ.

Худалдагч хүүхэн ч за юу авхын бол бэлдэж байх уу майх уу л боллоо. Би ч за яахав ирэхээр нь больё гээд л яаж нүдий нь хариулж байгаад зугатах вэ л гэж бодоостой.

Тэгээд яахав бүхэл бүтэн их дэлгүүрт би ганцаараа үйлчлүүлэгч биш болохоор нэг мэдсэн нөгөөх маань харагдахаа больсон байна, Со-гоо тосч аваад л алга болсон.

Гэхдээ эхэндээ ядаж хөвөн авна гэж бодож байсан юмаа. Гэтэл бас хоёр нүүрний хөвөн чирээл өдөржин явна гэж бодоод больчихсон юм.

Тэр Хятад хүүхэн намайг нээх сонин сонсоогүй үндэстэн мөн үү гэж асуусан. Би тэр үедээ ямар сонин еэн гэж бодож байсан юм.

Энд чинь хүмүүс Хятад, Солонгос, Япон хүн үү л гэдэг байхгүй юу.

За ямар ч байсан Африк уу л гэж асуугаагүй ва ха ха ха ха ха ха ха ха ха ха.

4 comments:

  1. өвөрмонголуу л гээз дээ өөр хужаанар олигтой юу л ярив гэж
    өөрийнхө үндэстэн гэж бодоол л... өөрийгөө ХАН үндэстэнгээд л гийгүүлээд л

    ReplyDelete
    Replies
    1. Үгүй дээ хайрт минь. Бүр нэг сонин улсын нэр хэлсэн юмааа.

      Delete
  2. Байх байх иймэрхүү зүйл

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү тээн. Санаа амарлаа энэ тэр кккк.

      Delete