Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 28 November 2012

Залхуу

Со бид хоёр эндхийн залуучуудыг залхуугийн залхуу гэж дүгнэлээ.

Дүгнээд байх ч юу байхав. Ажиглалаа гэх үү дээ.

Гэхдээ энэ бол массыг хэлж байгаа юм биш. Гэхдээ зарим нэг хэсэгийг төлөөлж болно гэсэн үг.

Со бид 2 гэхдээ зөвхөн Кюбэкт л хэдэн жил амьдарч байна л даа.

Сая бид хоёр уулзахдаа нэг шил алимны дарс дундаа тавьж байгаад л буу халж гарлаа. Өө тэгээд юу эсэв дээ, өмсөж зүүх, хану, жүжиг гээд явж байсан нэг мэдсэн Канадын хэсэг бүлэг залуучуудын залхууг гайхчихсан явж байна шүү.

Бид хоёр хоёулаа Ази хүмүүс болохоор их өөр өнцөгөөс хараад байгаа юм. Бусад хүмүүст аягүү өөр санагдаж магадгүй л байх.

Мэдээж олны олонд бүхнийг амжуулаад, амжилттай явж байгаа залуучууд байгаа тэднийг бас мартаж болохгүй. Аан зарим нэг бүлэгийг авч үзвэл дүр зураг бас ирээдгүй.

Залхуу гээд байгаагийн учир нь амьдралынхаа төлөө гүйхгүй, зүтгэхгүй өөхөнд боосон бөөр, өөдөө харсан шувууны ангаахай шиг суугаад байдаг байхгүй юу.

Хаусанд амьдармаар байна, тийм машин авмаар байна, ингэмээр байна гэчээл ганцхан ажил хийсэн болчоол дээшээ хараал хэвтээд байдгын.

Хэд хэдэн ажил хий л дээ. Гурван ажил зэрэг хийж болно ш дээ. Гадаад яв л даа. Англи хэлийг өндөр үнээр заа л даа. Юу байна энүүгээр дүүрэн боломж л хэвтэж байна ш дээ.

Өөрийгөө сорь л доо. Хичээ л дээ. Бүх юмаа бэлдүүлчих гээд л, худлаа инээчээд хүнээр юмаа хийлгэчээл явж байх санаатай.

Со-гийн бүр нэг дургүйг нь хүргээд байгаа нь шоуны тал дээр гэнэ. Би ямар шоуддаг биш. Мөнгөгүй байж л шоудах гээд ирдэг гэнээ. Мөнгөгүй бол шоудахаа байчиг л дээ тийм биз дээ.
Уухаа байчиг, оронд нь оройн цагаар ажил хий л дээ.

Энд нэг таньдаг хааяа уулздаг хэдэн охидууд бий. Бас худлаа бүлтрээл яваад байна. Хийж байгаа юм нэг ч байхгүй. Яана яана ч гэнэв. Бүр саваад унамаар.

Намайг дандаа муур хэд хоног харж өгөөч гэж гуйна. Муураа тэжээж, арчилж чадахгүй бол тэжээмэл амьтан тэжээхээ больчих л доо тийм биз дээ.

Уулзах болгондоо тэр муурны асуудалаа ярьна. Бүх юмыг нэг зэрэг хослуулах гээд байдаг мундаг хүмүүс юм уу эсвэл юу юу ч үгүй байж бүгдийг нэг дор авчих гээд байдаг бэлэн сэтгэлгээтэй хүмүүс юм уу бүү мэд.

Гэтэл Со бид 2 хорин насыг өдрийн 12 цагаар ажиллаал өнгөрөөчихсөн байгаа байхгүй юу. Боломж тэр бүр байхгүй, олдохгүй байхад, олоол болсон л байгаа байхгүй юу.

Үр дүн нь оцойж овойтроо баяжих биш шүү дээ. Тийм биз дээ. Баян хүн сайн явна гэж дуулсан уу?

Монголд хаана тийм гурван ажил зэрэг хийдэг боломж байсан юм бэ. Тэр байтугай хөдөлмөрийн гэрээн дээр хоёр ажил зэрэг хавсарвал халж санааг чинь амраанаа гээд биччихсэн байдаг биз дээ.

Төр засагаа болохгүй бүтэхгүй байна л гээд байдгын. Би нээх улс төр сонирхох биш. Гэхдээ л өдий хүртэл боломж бэлдэж өглөө. Энэнээс өөр юу хүсээ вэ.

Монголын аймшигын, ялзарсан, луйвараар дүүрсэн, ирээдүйгүй улс  төртэй бол эндхийн залуучууд яахын бүү мэд. Шууд л амиа хорлох байх. Өөр юм байхгүй.

Манайд жилд хэчнээн мянган залуучууд сургалтын төлбөргүйгээс сургуульд сурч чадахгүй байна бүү мэд. Ямар ч байсан хэдэн оронтой тоо гарна байх.

Тэгтэл энд зээл аваад сурна. Тэтгэлэг олоод сурна. Зээл авчаад, төгсөөд ажил хийгээд буцааж төлнө гээд сайхан, бэв бэлэн боломж байгаа биз дээ.

Манайд хаана тийм боломж байсан юм бэ. Байлгий гээд ч дээгүүр хахуулдчихаад байна ш дээ.

Гэтэл манай залуучууд яаж тэмцэж, ажиллаж, хөдөлмөрлөж байна. Сургуульд сурна, ажил хийнэ, гэр бүлээ авч явна, ах дүү нартаа туслана. Хадмынханыгаа бас мартахгүй. Найзууддаа байнга туслана. Нийгэмд идэвхитэй гээд зүгээр л 24 цаг хангалтгүй юм шиг л дүр зураг харагддаг биз дээ.

Хаана юу сайхан боломжтой гэнэв тэр рүү гүйгээд, үсчээд л хэлтэй хүн шаардвал хэл сураал, давхар мэргэжил шаардвал түүнийг нь сураал, юу хэрэгтэй байна түүнийг биелүүлээл гүйж явдаг ш дээ.

Ялангуяа эдний хувьд ганцхан өөрийгөө л ш дээ. Өөр хэнйиг ч бодохгүй ш дээ. Аав, ээж өвдөх, зовох, ах дүү нар яах ийх бол ёстой падлий байхгүй ш дээ. Тэнгэр ниргэж байсан ч тэгээд зөвхөн өөрийгөө л бөөцийлөх ажилтай.

Ийм байхад өөрийгөө бөөцийлөөд хүссэнээрээ амьдарч чадахгүй бол ёстой ля ля ля л байна. Нээрээ шүү.

5 comments:

  1. сайхан юм сайхан юм

    ReplyDelete
    Replies
    1. Юу сайхан болоод явчихаваа хоёрооо?

      Delete
    2. ene humuus jargaal, zalhuuraal tetguuleel amraad l .. kkk. getel manuus yajiin :P

      Delete
    3. Тийн ш дээ. Шог байгаа биз дээ тээн ккккккк.

      Delete