Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 17 November 2012

Жорлон

Жинхэнэ жорлонгийн тухай шүү. Цаашаа унших эсэхээ шийдээрэй ва ха ха ха ха.

Би бол бичиж байж л санаа амарч байна.

Жорлонгийн асуудал дээр ирвэл би чинь аймаар бүр үнэн маягтай, дэндүү бүр дэндүү эмзэг хүн шүү дээ.

Би бол тухайн албан газар, байрыг шууд жорлонгоор нь дүгнэдэг. Жорлон сайхан бол бусад нь сайхан гэсэн үг ва ха ха ха ха ха.

Энэ тэнд байр хайгаад явахад би бол шууд жорлонг нь  шалгана. Банн, жорлон сайхан бол бараг тал оноог авлаа гэсэн үг.

Цэвэрхэн жорлон энэ тэрийг бол тэвэрч авахаа л алдана. Бүр нэг сэтгэлээсээ дээр нь 100 хувь сууна шүү дээ ва ха ха ха ха.

Жишээ нь ажилд орох гээд хэд хэдэн газар сонгох бол жорлонгоор нь бас оноо өгнө шүү дээ ва ха ха ха ха.

Америкт очоод жорлонгууды нь биширсээн. Ядаж л тэр суултуурын цаас энэ тэр нь миний сэтгэлийг хөдөлгөсөн. Үнэн үнэн.

Бие засах гэдэг чинь маш ариун явдал. Цэвэрхэн, ариун цэвэр 100 хувь сахих ёстой.

Одоогоор миний сэтгэлийг хөдөлгөсөн жорлонтой газар хаана вэ гэвэл за жаахан бодьё.

Онгоцны буудлын хувьд бол Инчион юм даг (нээх ч олон газар нисээгүй дээ). Бүр нэг сэтгэлээс гардаггүй юм. Сайхан жорлонтой шүү даа гээд.

Хамгийн балиар жорлонтой газар бол Нарантуул зах. Ааааяаааяааа аймаар тээн.

Тэгээд бодлоо л доо. Нээх багаасаа паалан жорлон дээр сууж ирсэн юм шиг яахаараа ийм цамаан байдаг байнаа гэсэн чинь хариулт их амархан.

Хөдөө чинь харганы цаана суух уу хадны цаана суух уу гэдэг чинь маш том тактикийн асуудал шүү дээ.

Хэнтэй ч жорлонгоо хуваахгүй. Дуртай зүгтээ дуртай жорлондоо орно гээд сонголт энэ тэр бол тансаг байгаа биз дээ.

Ариун цэврийн асуудал хэзээд 100 хувь.

Тэгээд яахав дээ айлд зочлохдоо өөрийнхөө маягыг мэддэг болохоор аль болох жорлон орохгүй гарахыг боддог юм.

Эцэст нь мөрөөдлөө дэлгэе. Зөвхөн ганцаараа ашигладаг жорлонтой байранд амьдрах шүү дээ.
Энэ биелэхгүй байхоо.

Жаахан гажиг мөрөөдөл байна уу үгүй юу?

4 comments:

  1. японд ирвэл захын дэлгүүрээр н ороод жорлонг н тэврээд салахгүйн бнал, нуль бидэ шүүдээ

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү ямар гоё юм бэ очьё энэ чинь одоо.

      Delete
  2. Чи японд ирвэл явахгүй юм байна.

    ReplyDelete