Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 16 November 2012

Хар тамхи аюумшиг

15 настай хүүхдийн төрсөн өдрөөр ээж нь хар тамхи татуулж бэлэг барьж байна.

Манай хотод энэ хэрэг болоод баахан шуугиан дэгдээв.

Ээж нь хар тамхи татдаг, аав нь бас зүгээргүй бололтой юм. Тэгээд хүүхдийнхээ төрсөн өдрөөр хар тамхи татуулж, үүнийгээ бэлэг хэмээн үзсэн аж.

Үүнийг одоо аймшиг гэхгүй бол өөр юуг аймшиг гэх вэ. Эр, эмгүй тэр Марихуанаг бол татаж өгдөг гэнэ. Бараг энгийн үзэгдэл юм байх.

Зүгээр нөгөө, энгийн тамхийг бол бүр багаасаа татдаг юм биш үү. Дээр нэг хүүхэд сургуулийнхаа автобуснаас буугаад шууд тамхи асаагаал баагиулж өгсий ш дээ. Би бодохдоо тэр хүүхэд 10-12 настай л байх гэмээр.

Одоо тэгээд 15 настай хүүхэд төрсөн өдрөөрөө Марихуана татсан гэхээр энэ хүүхдийн ирээдүй бүрхэг бүр аймшигтай харагдаж байгаа биз.

Дээр би нэг хар тамхи татсан тэнэг охинтой шуудан дээр тааралдав. Согтчихсон юмуу гэсэн үгүй юм. Тэгсэн мөртлөө тэнэг, тэнэг юм яриад болдоггүй.

Би бодохдоо за энэ яг галзуурчихаж гэсэн чинь хойно нэг хоёр авгай хар тамхи татчихаж гээд ярьж байсан шүү дээ. Тэр охин 20 нас ч хүрээгүй гээд бод доо.

Үнэхээр Канад энэ хар тамхиныхаа хэргийг дийлэхгүй, дийлж чадах ч үгүй байх. Үнэхээр хараа, хяналтаас гараад дээд цэгтээ хүрчихсан юм шиг санагддаг.

Би эндхийн нэлээд хэдэн хүнээс асуулаа.

Хамр тамхи татахаар ямар мэдрэмж төрдөг вэ гэсэн чинь сэтгэлийн жаргал эдлэх гэнэ. Үхсэн баас, тэр сэтгэлийг жаргалыг бол хар тамхитай, тамхигүй өөр юмнаас авдаг биз дээ.

Сэтгэлийн цэнгэл эдэлж сураагүй, юунаас ч цэнгэл эдлэхээ мэддэггүй гэж гоочилмоор.

Гэхдээ нэг шалтгаан нь мэдээж бүх юм бэлэн, ямар ч зүйлд толгойгоо өвтгөхгүй, дэндүү бэлэнчлэх амьдрал нь сэтгэлийг нь хүртэл ингээд бэлэнчлээд зөвхөн өвс татаж сэтгэлийг нь сэргээдэг болгочих гэж.

Харин манайхан архи уугаад сэтгэлийн жаргал эдэлдэг үү? Архины яг юу нь гоё байдаг бол?

6 comments:

  1. Margaash n shartana daa geheer l hamag biye sonin bolool.... Gehdee nz nartaigaa pivo uuval yarih yaria zadgairch Yu hussnee burdag sain taltai kkkk.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн талыг нь олж хараад, үнэхээр сайхан байдаг бол яамай даа тээн.

      Би шартдаггүй ш дээ ва ха ха ха ха ха. Уудаггүй хүмүүс тэгдэг байхаа.

      Delete
  2. манай монголчууд аймарр татдаг гэсэн.. тэгээд бээжинд баранд бүр баллаж өгнө шүү дээ гэжийнэлээ

    ReplyDelete
  3. хүүхдүүд бол аймарр тамхи татаж байгаа ..
    манай Борыг 10 настай байхад ангийнхных нв хамгийн анх тамхи татсан хүүхдийг ярьсан шдээ ..
    Тэгээд бас тамхинаас гадна энэ пс тогло ом гэдэг балиар юм байна

    ReplyDelete