Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 13 November 2012

Хүүхэн болсон нь

Хүүхэн хүний хүслэн гээд нээх сайхан дуу байдаг ш дээ.

Охин хүүхэд юм болохоороо л багаасаа л их юм бодож явж. Одоо тэгээд тэр их юман дотор чинь зөндөө юм орий ш дээ ва ха ха ха ха.

Та нар мэдэж байгаа байх. Би мэдээ ороод л сэрсэн чинь хурганы зах дээр хэвтэж байсаан гэж.

Цэцэрлэгийн боловсрол 00 хүн чинь тэгээд шууд амьдралаас жишээ авч, мөрөөдөж явдаг байсан байж.

Нэг орой манай эмээ, өвөө хоёр ач, зээ нараа зэрэгцүүлж зогсоож байгаад л ямар мэргэжилтэй, ирээдүйд ямар хүн болох энэ тэр гээд асууж гарлаа. Би тэгэхэд сургуульд суугаагүй, цэцэрлэгт явдаггүй, миний ертөнцийг үзэх үзэл хурганы бэлчээрээр хязгаарлагддаг байлаа.

Өө дээрээсээ хэлээд агаа, эгээ нар багш, эмч, жолооч, тогооч гээд явж өгч байнаа. Манай ах дээр ирсэн чинь ах Багш гээд л тууштай хариулт өгч байна.

Миний ээлж ирэнгүүт бүх байдаг мэргэжилүүдийг нөгөөдүүл хэлчихсэн, би хэлэх юм олдохгүй болохоор нь БИ ХҮҮХЭН БОЛНО гээл аваад хаясан ва ха ха ха ха ха ха ха.

Гэрт байсан хүмүүс нирх, пирх гээд л явчихсан. Би юугаа ч мэдэхгүй. Хүүхэн болно гэж ямар ч мэргэжил байдаг юм бүү мэд.

Саяханыг болтол түүнийг маань манайхан ярьдаг байж билээ.

Саяхан гэнэт бодож байлаа. Би яагаад тийм хариулт хэлэх боловоо гэж. Тэгсэн чинь хариу ингэж гарлаа.

Манайд ирж малыг керлинд оруулдаг, бух галзуурахаар ирж тариа тарьдаг нээх хөөрхөн бас цэнхэр, хурган дээлтэй малын эмч хүүхэн байваа. Эмээ, өвөө хоёр амьхандаа хүүдээ сэжүүр өгөх гээд өө манай малын эмч үгүй ээ мөн сайхан хүүхэн шүү гээд л яриад байдаг байв.

Би түүнийг за энэ чинь сайхан хүүхэн болно гэдэг чинь эмээ, өвөөд таалагдахын шинж байна. Эмээ, өвөөд таалагдана  гэдэг чинь болоод явчихна тэр ухааны юм боддог байж таарлаа.

Өөр хариу байдаггүй ээ.

Мартсанаас мал мэнд үү гэгчээр. Чингис Хааны төрсөн өдөр тэмдэглэдэг болсон гэнэ. Өнөөдөр амралтын өдөр гэнэ үү. Улс тунхагласны өдөр тэмдэглэхээ больсон л гэх шиг болохын би буруу дуулаагүй байгаа даа.

За тэгээд Чингис Хааныхаа төрсөн өдрийг яаж тэмдэглэж байна вэ нөхдөө.


4 comments:

  1. huushee neeree margaash mongold amraltiin odor geed baisan iim uchirtai bsiimuuu

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байнаа хө. Ядаж бууз хийгээд идчихэе гэсэн амждаггүй ээ.

      Delete
  2. keke.... neeree bi end bayrlaldaad buun ym bolj bainaa
    tb geer chingis uwuugiin talaar yms garaad bgaa bololtoi ...
    humuus uwuugiin tursun udur geed bujignaldaj baina..
    chingeltei duuurgiin horin jiliin oi geed emee medali AWSAN..
    EMEE BARAG ODON awchihsan ymshig l bid nair hiilee..
    udurjin chihtelee idej idej idej suuj baina..
    oroi n salhind garsan... shan baina unuudur..
    ter uls tunhaglasnii bayriig boliulchihaj bgaanmyy...
    bi teruugeer bas amrana gej bodsiishde..

    ReplyDelete
    Replies
    1. Ямар гоё юм бэ. Манай дүүргийн 20 жил болсон байна ш дээ. Би очдог байж энэ тэр ккккккккккк.

      Эмээд нь баяр хүргэеээ.

      Улс тунхагласны баяраа болиод Чингис Хааны төрсөн өдөр тэмдэглэдэг болсон гэнэ лээ. Зарлиг энэ тэр гарсан байсан.

      Delete