Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 21 November 2012

Ургац

Ганц сайхан, оновчтой, шинжлэх ухаан батлаагүй ч гэсэн амьдралын туйлын үнэн нэг гаргалаа гаргая даа энэ чинь одоо арай ч дээ ва ха ха ах ха ха.

Уг нь энэ өдөр болгон таван үг нийлүүлж бичдэг чинь маш их учиртай юм байгаам ш дээ. Даанч одоо заримдаа зорилгоосоо хальчих юмаа. За  тэр яахав үүнийгээ шинэ оны эхний өдөр л дүгнэе.

Хүн ямар үр тарьна, тийм ургац хураана гээд нэг үг байдаг ш дээ. Тэр чинь одоо бас нэг юм бүтээх, хийх, урлах ... гэх мэтээс бас өөрөөр тайлбарлагдаж болох юм шиг болоод явчлаа.

Яасан гэхээр ингэлээ л дээ.

2010 онд байна дуу би BIC брэндийн нэг хайрцаг бал (улаан-3, хар-12, цэнхэр -34) авчихлаа. Бөөний дэлгүүр ороод л шууд авчихсан.

Тэгсэн 2 жил болоход би тэр балыг нээх хороосонгүй. Гэхдээ бичсээр л байлаа. Гэтэл энэ он дуусах явцад асар их бичих юм гарч ирдэг юм байна. Хайрцаг балаа жинхэнэ ашиглаж байна.

Гэх мэтээр санаандгүй ингээд юм аваад байх юм бол эргээд ингээд авсан юмандаа маш хүндээр ороогддог юм байна.

Би бүр баруун гараа аймаар өрөвдөж байна. Хойд насандаа зүүн гараараа бичдэг болоорой гээд хүртэл бодсон гээч.

 Одоо бол аягүй тийм хүнд гаргалгаа гаргана шүү. Уужим амьсгаа аваарай.

Манайхан ингээл нэг эр, эмгүй байртай болчих юмсан гээд л давхидаг ш дээ. Гэтэл бас өөр юмаа. Ялангуяа энэ бүсгүй хүмүүс ер нь аав, ээжийнхээ гэртээ нөхрөө хүлээгээд л сууж байх хэрэгтэй юм шиг санагдав.

Миний таньдаг 2,3 эмэгтэй байна л даа. Нээх эрт нөхөрт гараагүй байж байр энэ тэр аваал тусдаа гарчихсан. Тэгсэн одоо ингээд 40 гарчихсан байхад ганцаараа л амьдраастай.

Энэ яаж байна гэхээр нөгөө ганцаараа амьдрах бэлтгэлээ хийж нөхрөө хүлээхгүй байр аваал амьдралаа төвхнүүлэнгүүт ирж яваа нөхөр нь буцчихсан ч юм шиг.

Гэхдээ хүн бүрт адилхан тусах албагүй байх л даа.

Гэсэн хэдий ч бас үнэн ч юм шиг байж болом ч юм шиг хувилбар байгаа юм даа.

Тэгээд өөр өөрийнхөөрөө дүгнэнэ биз дээ.

10 comments:

  1. Өдөр бүр бичлэг хийдэгт чинь баярлаж явдаг шүү. Keep posting :)

    ReplyDelete
  2. yaaa yamar hund gargalgaa vee kkk

    ReplyDelete
  3. Өө тийм үү? Би чинь юм авдаггүй хүн, авбал буцаад ороогддог юм уу? Тэгвэл мөрөөдөлдөө зориулж юм авийдаа :)

    ReplyDelete
    Replies
    1. Ороогддог юм байнаа хө.

      Яг үнэн мөрөөдөлдөө зориулж ав, тэгээд мөрөөдөл чинь биелэнэ.

      Delete
  4. unen unen er ni bidnii buruu gej yu bhav ert hudulsnii l buruu blaa hehe

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу чи мину,

      Хэ хэ хэ, одоо бүү мэд дээ. Би л тэгж бодох боллоо.

      Delete
  5. Сайн байна уу,

    http://tsogie.blogspot.com/ Блогийн эзэмшигч та холбогдох мэйл хаягаа үлдээнэ үү.
    Баярлалаа.

    Zarlig team
    http://zarlig.biz/

    ReplyDelete
    Replies
    1. Сайн сайн байна уу та,

      temeechinbusgui@gmail.com

      Delete