Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 4 November 2012

Нутгаа дуулахуй

Дуурийн хоолой, баргил хоолой хоёр их сайхан хоршжээ.

Дэлгэр мөрний хөвөөнд өсч төрсөн хүн босоод дэвэхээр сайхан дуу болж.

Жинхэнэ нутгаа дуулнэ гэдэг л энэ байх.

Жирийн нэг иргэн тэр ....(жижигхэн амандуу дуугаргаад байгаа зэмсэгийн нэр) тоглож байгаа, дээл энэ тэр нь зохицсон гэж юүхэв.

Далай ээж ч сүртэй, тансаг харагдаж байна шүү.

Дундуураа харин уртын дууны ая ороод ирэхийн. Нээх танил аялгуу.

Өөр дууны аянаас авчихна гэж баймааргүй л юм. Үгүй л байгаасай.




4 comments:

  1. ene ih saihan duu bolson bn lee, ochigdor helye daa gej bodoj btal ashgui sonschihoj hehe

    ReplyDelete
    Replies
    1. Гурван өдөр дараалж сонслоо. Үнэхээр гоё.

      Delete
  2. сонсоогүй дуу байна үзий хары

    ReplyDelete