Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 22 November 2012

Тээврийн хүнс

Байгаль орчин, экологи, эдийн засаг, эрүүл мэнд гэх мэтийг бүгдийг тооцоолоод аль болох холоос тээвэрлэсэн хоол, хүнс хэрэглэхгүй байх нь МАШ ЗӨВ бөлгөө.

Би ч үүнийг саяхан л сайн ойлгож байна. Арван хувиар хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ асуудал бас байна.

Хөгжилтэй оронд байгаа надад асуудал байхад Монголд байгаа хүмүүст бүр их байж таараа.

Жишээ нь би өглөө боссоноосоо 11 цаг хүртэл жимсээр хооллодог хүн. Гэтэл энд өвлийн цагаар энэ нутгийн хөрсөнд ургасан жимс, жимсгэнэ юу ч алга.

Дандаа гадаадаас оруулж ирсэн жимс. Florida, Jamaica, Mexico...дээр бүр Бээжин гэсэн лийр хараад аймаар цухалдсы ш дээ.

Тэгээд жимсэн дээр очоод хэрэгжүүлэлт 00 болж байгаа юм. Ногоо бол яахав ээ 80 хувьтай, энд ургасан ногоо олдоож байна.

За мах бол ойлгомжтой, онц. Энд нэг махны газар бий. Өөх мөөх авья гэвэл харин ч байна шүү дээ. Том хот уруу нүүхээрээ үүнийгээ санах байх даа.

Эндхийн агч модны навчны цай нь их гоё ш дээ. Та нартаа тэгж байгаад амсуулнаа. Тэрийг нь манай энд хийдгийн. Хаа сайгүй л хийдэг байх л даа.

Гэхдээ би ногоон цайгүй бол нээрээ 3 л хонох юм билээ. Дугай булантай ногоон цай зүүдэлж босж ирж байгаа юм чинь яахав.

Будаа бол онцгүй. Би Солонгос дэлгүүрээс Япон будаа авдагын. За тэгээд бусад нь яахав ээ. Нэг юм болгоод байна.

Энд ирэхээсээ өмнө байхаа. Би ингэж сонсож байсын.

Манай Монголд гарсан юм билээ. Гадаадын лаазтай шар айрагыг уугаад хордсон тохиолдол. Тэгсэн нөгөө холоос тээвэрлэж ирсэн шар айрган дээр нь хархны шээс байж таараад мэдээгүй уусан байгаа юм.

Ялангуяа  үндэсний үйлдвэрийн гашуун нясуун юмаа ууж байх нь бүр чухал. Энэ тухай Аялагч Амай блогтоо маш тодорхой бичсэн байдаг.

Ялангуяа манай Улаанбаатарчууд энэ тал дээр давуу талтай. Үсрээд л АПУ-ийн шар айраг 120-оос л ирнэ биз дээ тиймээ.

Ер нь хаа ч явсан тухайн оронд үйлдвэрлэсэн, тээврийн бус хоол, хүнс хэрэглэж байх нь бүх талаараа давуу талтай.

Манай Монголд бол зун нь ногоогоо идээд л, өвөл нь цагаан идээгээ идээд байвал тэгээд болоо бус уу.

Хэрэв хэн хүнгүй гадны хүнс, барааны хэрэгцээгээ багасгачихвал манайх уруу эсэн бусын чанартай, чанаргүй хоол, хүнсээ шидэх нь багасана. Авахгүй ээ  гээд өмнөөс нь шидэж эхлэх юмсан.

8 comments:

  1. харин тийм .. архин дээр ч гэсэн үндэсний үйлдвэрээ дэмжмээр л байнашт

    ReplyDelete
    Replies
    1. Уух уухдаа үндэснийхээ архийг уугаал уу, тээн

      Delete
  2. ха ха ха. Солонгос дэлгүүрээс Япон будаа авдаг нь ч яадийн?
    Өвөл цагаан идээ чинь нүдний гэм шд. Манай гэрт надаас өөр аарууланд дуртай хүн даанч байхгүй :P

    ReplyDelete
    Replies
    1. Яахав дээ хө. Будаа нь сайхан агшина.

      Гадуур зөндөө зардаг биз дээ. Гадаадаас орж ирсэн муу гэж сэжиглэх биш аваад идээч.

      Delete
  3. Аааа бас блог руу чинь орохлээр рекламны цонх гарч ирэхиймаа. Янзлаач

    ReplyDelete
    Replies
    1. Хичээгээд байнаа. Чи нэг бээгий шахаач. Яаж блогоо вирусээс сэргийлэх талаар. Хэрэгтэй л байна ш дээ.

      Delete
  4. Kanadiin mah amttai yu? Amerikt l lav amtlag mah gej baihgui baahan nogoo herb amtlagchuud holij holij l neg yum amt ordog.

    ReplyDelete
    Replies
    1. Адилхан байхаа. Гэхдээ Америкийн рестораны хоолнууд эндхээс амттай юм билээ ш дээ. Захын нэг хоолны газар ороход л сайхан болчмоор.

      Энд тийм биш ш дээ. Голж шилж байж арай гэж гайгүй юм олж иднэ.

      Тэгэхээр эндхийн мах миа ч юм уу.

      Delete