Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 1 November 2012

Богд Хааны Музей

Монголд байгаа хонгорууд, хоёр нүдний цөцгийнүүд минь ээ.

Гуйлга гуйнаа.

Яахав дээ хэн нэгэн танил эсвэл үеэл дүү нараа гуйж болно л доо. Гэхдээ та хэдэд маань байж магадгүй мөн ирээдүйд байлгаж магадгүй гэж бодоод л асууж байгаа юм шүү.

Богд Хааны Музейд зарлиг гээд Монгол Бичигээр бичсэн жаазалсан бичвэр байгаа.

Түүнийг маш ойрхоноос өөрөөр хэлбэл уншиж болохуйцаар зургий нь авсан хүмүүн байвал надад явуулж тус болоочээ. Гуйж байна.

Надад тэр зарлиг Монгол Бичигээр бичсэнээрээ хэрэгтэй болоод болдоггүй ээ.

Дотороо зураг авхуулдаг юм билээ. Харин зургийн аппарат авч ороход төлбөр хэд авдаг бол.

За юутай ч гэсэн хэн нэгэнд тэр зураг байгаа байх гэж бодоод бичлээ.

Баярлалаа.

Жич: 2 хоногийн өмнө нэг хүн бичсэн сэтгэгдэл арилгачихлаа гэсэн зурвас илгээсэн байсан. Би энд андгайлчихая.

Би хэзээ ч хүний сэтгэгдэлийн устгадаггүй ээ. Устгах ч үгүй. Устгаа ч үгүй.

Маажиг, мангараар минь дуудсан байсан ч тоохгүй ээ.

14 comments:

  1. daanch baihgui, bval shidne shd

    ReplyDelete
  2. Богд Хааны Ордон музейд орж байсан ч тэр зарлигийг олж харсан эсэхээ санахгүй байх чинь. Уул нь манай өвөөд Богдын Лүндэн гээд аль хувьсгалаас өмнөх үеийн нэг монгол бичгээр бичсэн бичээс байдаг байсан, ээжийн дүү орчуулаад л сууж байсан юмдаг. Одоо хаана явдын бол доо. яриад байгаа чинь тэр лүндэн мөн үү?

    ReplyDelete
    Replies
    1. Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт, Түмэн наст Богд хааны зарлиг гээд эхэлж байгаа.

      За даа мөн байхаа даа. Сайхад эд явж байж дээ.

      Delete
  3. хэхэ би энэ хагас бүтэнд богдын музэй орохыг хичээя чадахнуу гүй юу ..

    Би чинь цагаа ашиглаж чаддаггүй завгүй хүн шүүдээ ..

    Мөн миний энэ бичлэгийг битгий нийтэд үзүүлэрэй.. Би арилгахыг хүсэж байгаа шүү гэхийнмуу хаашайн хахаха

    ReplyDelete
    Replies
    1. Өө за баярлалаа.

      Завгүй байх тусмаа их юм амжуулдаг гэдэг үнэн шүү.

      хэ хэ хэ хэ

      Delete
  4. Архиан багахан ууууу,
    Айргаан ахиухан ууууу гэсэн зарлиг л байдын шд :р


    Нээрээ юу билээ тийм юм байсын болов уу? Бараг 5 жилийн өмнө үзэж байсан болохоор мартсан байна. Майхан шиг том дээлэн дээр элсэн чихэр шиг жижигхэн сувдаар дугуй хээ урласан байхыг хараад гүйэ мөн их хөдөлмөр шингэсэн дээл юмаа гэж гайхан биширчийж билээ. Бас Богд болон түүний хатан нь их том биетэй хүмүүс байсымуудаа гэж боджийсан юм байна. Дахиж нэг үзмээр л санагддын.

    ReplyDelete
    Replies
    1. Бусдын тусыг түрүүлж бодсоноор сайн үйлийг оллоо тиймээс ирээдүй чинь гэрэлтэх болно гэсэн утгатай бичвэр байгаа. Шагналын үгс ч юм шиг.

      Музейд нь харин жаазлаад тавьчихсан байна. Даанч одоо надад байгаа зураг нь их холоос тэгээд гэрэл цохьчихжээ.

      Монголд очихоороо хөтлөлцөж очоод үзьеээ хө.

      Delete
  5. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй...

    ReplyDelete
    Replies
    1. авч байсанаас өгөх сайхаан гэж байнаа

      Delete
  6. тэрнийх нь зургыг тавьчихгүй яасын бэ очоод олоход амаршт

    ReplyDelete
  7. Энэ эрэл сурал болоод байсан юмаа олсиймуу? Надаа өгнө гэсэн яалаа нээрээ?

    ReplyDelete
    Replies
    1. Delgermaa Erka олж өгнө гэсэн ш дээ. Хүлээгээд л сууж байна.

      Чи одоо УБ-т суурьшиж байж очоод зургий нь аваад надад явуулах байтал надаас нэхээс сууж байдаг. Энэ чинь учир утга мөн үү гэссссссссссссс

      Delete