Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 24 November 2012

Монриал

Шөнөжин явж ирлээ.
Уг нь өнөөдөр ганц хоёр Монгол хүмүүстэй уулзая гэсэн чинь байдаггүй ээ. Утсаа авдаггүй.

Gmail-ээс залгасан болохоор тэр үү бүү мэд. Надад гар утас байхгүй болохоор тэгээд эргээд холбогдож чадахгүй нь.

Ичихгүй уржигдар баахан долоон юм биччихээд өөрөө Солонгос дэлгүүрээс хүнс авах гээд ирсэн байна шүү дээ ва ха ха ха.

Далайн байцаа дуусаад 21 хонолоо. Тэслээ. Будаа дуусаад 7 хонолоо. Түүнээс цааш тэсч чадсангүй дээ.

Далайн байцаа дууссан 21 хоног маш их юм бодлоо ва ха ха ха. Газрын зургийг маш сайн ажиглалаа.

Гол нь манайх яаж ийгээд далайд гарцтай байх хувилбар байна уу гэсэн үнэхээр алга. Бээжинг дундуур нь зүссэн юм шиг авахгүй л бол тэгээд бусад хэсгээрээ үнэхээр боломж алга.

Солонгос улсад зөндөө газар зарсан гээд яригдаад байгаа биз дээ. Үнэн байхоо. Хэрэв үнэн бол далайнаас нь авах юмсан даа.

Эзэнгүй арлаа л өгөх байхаа даа хэрэв өгвөл.

Сайн муу хэл, муу Солонгос хүүхэн маань хэзээд инээмсэглээд угтах юм даа. Маргааш баахан гадуур хамт яваад орой нь нөхөр болон найзуудтай нь хоолонд орохоор болсон.

Тэгээд л буцаад шөнө ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад будаагаа тэврээд байцаагаа өвөртлөөд буцна даа.

Энэ цаг хугацаа ямар агуу хурдан явдаг юм бэ. Бид нар онгоцоор нисээд хурдан давхилаа л гэж бодоод байдаг. Гэтэл энэ цаг хугацаа чинь түүнээс хурдан давхиад байгаа юм биш үү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment