Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 23 January 2017

Монгол уруугаа буцдаг ч юм бил үү дээ

Монгол хүн болж төрсөн болохоор Монголдоо л амьдарвал энэ бие сэтгэл идээших бололтой юм.

Monday 9 January 2017

Ардын буйдан ардын биш болсон нь

Хагас сайн өдөр хичээлээ зааж ирчихээд буйдан дээрээ тухлаал жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг сайхан нэвтрүүлэг үздэг байж билээ.

Wednesday 4 January 2017

Юу ч хийж чаддаггүй тэнгэрлэг ард түмэн мину

Бурхан гуай: Үгүй ээ хийж чаддаг юм байгаа шүү. Ганц хоёрыг дурьдваас:
Юуг ч яаж ч том найр, баяр цэнгээн болгож тултал нь тэмдэглэх, яаж ийж байгаад хэн нэгнийг гоё цол тэмдэгээр шагнах, болох болохгүй хэн нэгний өмссөн зүүсэн, эдэлсэн, уусан идсэнийг дагаж тэнэгтэх.


Monday 2 January 2017

Гайхалтай их өөрчлөгдөх нь

Ам дамжиж хэл, соёл хадгалагдана гэдэг бас нэг ярьмаар, гаргаж ирмээр сэдэв юм шигээ.