Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 21 January 2010

Манай ангид нэг гомо залуу байна

За нөгөө анги хуваагдсан гээл байсан даа. Онтарио-ийн 2 залуугийн нэг нь аймаар аальгүй яриал сонин нарийхан хоолойгоор дугараал байсан байхгүй юу. Би нээх гайхаагүй хэрнээ ажиглаал байсан чинь өнөөдөр нөгөөх чинь манай найз залуу гээл ярьдаг байна ш дээ. Уг нь хичээлдээ сайн залуу л даа. Ааааагүй сонин сэтгэгдэл төрөөд явчихдаг байна ш дээ.
Ха ха ха тэр залуу бас манай дүүрэгт амьдардийн байна лээ ха ха ха. Бусдаас аягүй сониооон. Ангитайгаа нийлэхгүй, нэлээд тустай гэхдээ завсарлагаанаар нөгөө нарийн хоолойгоороо бурж гарна. Мангар аальгүй эээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ.
Манай хуучин ангид байсан Экваторын охин сая анги хуваарьлахад нөгөө ангид орсон байсан байхгүй юу. Тэгсэн чинь манай ангид орох хүсэл тавьсан чинь сургуулийн захиргаа зөвшөөрөөгүйм байна л даа. Тэгсэн манай хүн хичээлээ таслаад тэгсэн яасын бол гээд асуусан чинь ангиа сольмоорайн гээд нөгөө ангидаа очихгүй байсан байвал яахав. Тэгсэн сургуулийн захиргаа хэрэглэгчээ алдахгүйн тулд өөр рүү нь утасдаад за за ангийг чинь сольж өгье өө хичээлдээ суу гэсэн гэнээ. Цаанаас нь угаасаа түвшингээр нь хуваачихсан байхад чинь нөгөө анги уруу ороё гээд зүтгээд байдаг чинь жаахан сонин байгааз.
Өнөө өглөө машийсан хүн л орж иржийлээ. Би угаасаа хуурамч дүр гаргаж чаддаггүй болхоор байдгаараа л байсан. Бусад охидууд худлаа орилж тэврээл сүйд гэдэг чинь. Угаасаа ангид муу хүүхэд байхаар хичээлийн явц унаад байдын. Экваторын охин угаасаа мангар мангар шалтгаан заагаал хичээл таслаал тэгээл асуулт байна уу гэхээр ямаа, тэмээ 2-ын аль том вэ гэж асуугаад домброкдоод байдын. Аан тийн бас нэг юм нь хамар нь битүү. Байнга битүү байхын. Өнөөдөр миний хажууд суусан чинь нөгөө л хамар нь битүү хажууд янз янзын авиа, амьсгаа гаргаад байсан. Маргааш миний хажууд өөр хүн суугаасай.
Уганда-с ирсэн хүүхний үс нэг л сонион. Яацын бүү мэдэээ. Өнөөдөр тэсэхгүй асуусан чинь миний унаган үс гэнээ. Ха ха ха ха дараа тэгж байгаад зургы нь авж тавьнааа.
Аан тийн миний хажууд суудаг Канад охин бид 2 их найз байхгүй юу. Тэгсэн чинь ойрд нэг шинэ залуу тэр 2 хачин байнаоо. Тэр залуу нээрээ их далчигнаж байнааа. Найз залууд нь нам алгадуулах гэж байгаан. Бүр нэг өөрийгөө тоолгочих гээд л тэнэг тэнэг асуулт өдөөл. Манай найз бас үнэн ханд авжийнаа нээрээ. Нөгөө хичээл тараад надтай метроны буудэл хүртэл алхдаг байсан байхгүй ха ха ха. Орой мессэнжэрээр хичээлээ давтдаг байхгүй. Би одоо харийн хүний сэтгэл зүрхийг одоо мэдэрч чадкүү л байна. Тэр залууд дурлачаагүй байгаа даа.
За манай ангиар нэг иймэрхүү л сонин байна.

Monday, 18 January 2010

Хийдцэн

Хийднэ гэж нэг өвчин байдаг мэдэх үү. За би чинь үнээр хийдчээд байна даа. Монгол явж хүнс гаргаж л хийгээ гаргахгүй бол арилахгүй шинжтэй. Энд эмчид үзүүлээд ч амжихгүй л дээ. Хүмүүс кола уу, хярамтай будаа ид л гэхийн бүх янзаар үзээд бардаггүй дээ.
Аль эсүүл махнаас гарч нар баруунаас нар ургах гэжийгаан болов уу бүү мэд дээ.
Хийднэ гэдэг энэ мах их иддэг хүмүүсийн л өвчин байх даа. Нөгөө хандгайн махыг их дажгүйм байна гээл идээдайсан чинь болохоо больцорвуу мэдкүү эээ.
Хийдэж байсан хүмүүсээ хүнс гаргаж шөл уухаас өөр аргаар хий гаргах боломж байна уу? Бэлбэгнээл энэ дотор нэг л бишээ. Одоо тэгээл шингэн л юм уугаал гүйгээл байхаас. Хийдээд байхдаа яахав дээ.

Манай анги 3 хуваагдчиж

За өнөө өглөө ангийнхаа давхарт гараал очсон чинь хонь, хурга нийлж байгаам шиг л юм болжайхийн. Яацын болоо гэсэн чинь шинээр анги хуваарьлачихсан байнаа. Хүүе чи хаана би хаана гээд л бөөн юм болжийн. Зи би ч нэрээ харчаал нөгөө ангид нь очоод сууж байсан чинь манай ангийн Солонгос, Канад 2 охин дуу алдаал ороод ирлээ. За за 3лаа нэг ангид орж гээл. Өө тийм үү гээл суужийсан чинь бас танихгүй хүмүүс орж ирж байхымаа ганц 2той нь ярьлаа. Шалгалт өгөөд л орж ирсэн л гэнэ. Шалгалтанд нэлээд гайгүй авсан гэсэн үг ш дээ. Тэгээл эхний завсарлагаа болоол гарсан чинь хөөе манай ангийн бараг тал нь нөгөө ангид орчиж. Тэгсэн Япон залуу, нэг Канад охин 2 шалгалтандаа унаад улирчихжээ хөөрхий. Тэгээд яахав дээ. Багшаас асуусан чинь түвшингөөр нь 3 хуваасын гэнээ. Нөгөө ангид бол дундажууд л байх шиг байгаан. Манай ангид суперүүд нь ааяяя яаяяяяаааааааааааа. Манай хуучин ангийн 15 хүүхдээс 5 нь манай анги- Колумб, Солонгос, Монгол, Канад-2. Бразил, Сингапур, Солонгос 3 угаасаа энэ курст суухгүй гээд нутаг буцчихсан. Тэгээд Мехсик, Бермуда, Экватор, Араб, АНУ нар нөгөө ангид орчиж.
Манай шинэ ангид 3 Канад- нэг эмэгтэй 2 эрэгтэй, Бразил, Иран, Африк нар нэмэгдлээ. 42 хоног үзэж тарна шүү дээ. Цаас, номоор булна даа харин ч нэг. За амжилт амжилт.

Sunday, 17 January 2010

Үйлэнд уран

Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Найранд дуутай
Нартад мэндтэй
За за жинхэнэ сайхан бүсгүйн шинж бүрдэйлайн. Усы нь ууж байгаам чинь гээл нэхмэл, хатгамал энэ тэр нэхэж энэ тэр канкарлаа ш дээ. Энд нэхэж, хатгадаггүй эмэгтэй ч алга. Ашгүй эхний уран бүтээлээ хичээл эхлэхээс өмнө дуусгачихлаа. Юу нэхсэн гэж боджийн. Үсний даруулга. Одоо бас нэг өөрийг нэхнэ. Гэхдээ хичээл эхлэх учираас зөвхөн метронд явахдаа л нэхнэ.
Цаашаа дараа нь томорноо, оймс гутал, цамц аравч гэх мэт...Энд харин нэхмэлчидийн холбоо байдаг гэсэн. Саак нэхдэг болжийгаад элсэж ороод тэгээд нэг өдөр цуглаал нэг юмыг эхлээл дуусгачихдаг гэсээн. Тасарчиж уу?
Дараа зөндөө их юм сурч нэхэхийг хүсэн ерөөеөө гэж.

Бермудад ажиллавал баяжина

Ард түмээн хэзээ нэгэн цагт Бермудад очиж ажиллах санал ирвэл уухайн тас л зөвшөөрдийм шүү за юу. Хамгийн наад захын ажил л цагийн 15$ байдаг гэнээ. Тэгээд нэг долоо хоног бол бараг 1000$ цалин авна. За тэгээд тооны ухаанаар сайхан үржүүлээд бодкуу юу даа. Найгүй баян болжийгаа биддэээ. Энэ бол хамгийн муу ажил хийлээ гэхэд ш дээ. За тэгээд нарийн мэргэжилийн хүмүүс очвол за за хүнтэй дугараад ч яах уу зүгээр. Би даая, би төлье, би би би би ...............л гээд байх нь тэр ш дээ.
Гэхдээ хүмүүст ажилын виза олдох нь их хэцүү байдаг гэсэн. Гэхдээ юмыг яаж мэдхэв дээ. Нэг өдөр нэг танил чинь санал тавьж магадгүй ш дэээ.
Бүх бараа, хэрэглээний эд зүйлс, хоол унд нь импортоор орж ирдэг болхоор майр үнэтэй гэсээн. Гэхдээ яахав дээ. Болий ш дээ. Яаж ийгээд Монгол хүн байна даа гэсэн хэ хэ хэ. Зочид буудал нь хоногийн 400$ гэсий ш дээ. Аймаар уу? Миа буудал л 200 гэжийлэээ. Жимс идээл сүүдрэвч дор амьдраал мөнгөө хураагаал хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ

Wednesday, 13 January 2010

Tuesday, 12 January 2010

Эмэгтэй хүн чинь цаанаасаа дэлгүүр хэсэх хоббитой төрдийн гэсэн

Миний мэддэг эрэгтэй хүмүүсээс дэлгүүр хэсэх дуртай нэг ч хүн би мэдкүйм байна. Бүр дэлгүүр хэснэ гэхээс л уур нь хүрдэг гэсэн. Бариад авах гэж байгаам шиг сонин шүү. Тэгээд явлаа ч гэсэн сонголт энэ тэр муутай жаахан юу гэдэг билээ байз аан тийм бүдүүн тойм ха ха ха ха ха.
Гэтэл эмэгтэй хүмүүсийн топ хоббинуудын нэг нь дэлгүүр хэсэх. Энэ бол байгалийн жам юмаа гэж. Зарим ууртай эмэгтэйчүүд дэлгүүр хэсвэл уур нь гарч кайф авдаг гэж байгаам дээ. Энэ бол үнэн л дээ. Би ч гэсэн заримдаа гоё дэлгүүр орохоор инээд хүрээд байдий ш дээ. Тэгээл энэ ертөнцийн бүх муу муухайг мартаал тэр дэлгүүр дотор ороол тасрах нь тэрэээээээээээ. Жингүйдээл гоё гоё загвар урлал хараал нүд тэнийгээл хөл ойж буугаал ха ха ха ха.
За тэгээд 2-3 эмэгтэй нийлээд дэлгүүр хэсхийн бол дэлгүүр нураа л гэсэн үг. Миний нэг дургүй юм эрэгтэй хүн дагуулж дэлгүүр хэсэх. Яшиг зүгээр тэгжийснаас хэсэхгүй байсан нь дээр. Бүр нэг барьж аваал зодох гэж байгаам шиг хачин царайлаал юун их үздийн бэ, нэгий нь л авчих л даа, гоё л харагдаж байна ш дээ/шал матар харагдаж байхад чинь/ яасан маягтай юм бэ гээл тэгээл хүний хамаг настер унагаад хаячиж байгаа байхгүй юу. Ямар ч уянгын халил байхгүй зүгээр.
Гэтэл 2-3 эмэгтэй хамт дэлгүүр хэсвэл яахнав нэг юм авахдаа 80800 үзээл хараал үнгээл өмсөж үзээл тольны өмнө мисс алхаагаар алхаал айн янз янз болий ш дээ. Тэгээл одоо ийм юм авчуул тэгчүүл гоё болох нь гээл цаашаа сэдэв өргөжөөл. Өнгө, загварыг хослуулаал тийм биз дэээ. Тэгээл дэлгүүрийг улам цааш нь ухаал өөр юу байна үзүүл л дээ. Тийм ийм байна уу яг иймэрхүү тиймэрхүү гэээл. Үнэн кайф авна ш дээ. Заримдаа цуг дэлгүүр хэсэх эмэгтэй байхгүй бол би ганцаараа явчдий ш дээ. За ингээд эмэгтэйчүүд өшөө их дэлгүүр хэсч улам өнгөжин бадрах болтугай гэж.

Эвгүйм байлээ

Би ингэж боддийн хүний юмыг зөвшөөрөлгүй авдаг хүмүүсийн юмыг хүн зөвшөөрөлгүй авдагын гэж. Өөрөөр хэлбэл хүний эд зүйлсийг хулгайлдаг хүний юм хулгайд алддагддийн гэж. Ингэсийн. Таньдаг мэддэг хүмүүс түрүүвчээ алдлаа, суйлууллаа л гээд байдаг ш дээ. Би 4 курст байхдаа Хүмүүнлэгийн 1 курсийн оюутанд гэрээр Япон хэл заадаг байлээ. Амралтын өдрүүдээр хичээл заана. Манайх 11 хороололд сурагчийнх Бичил хороололд байлаа. Нэг амралтын өдөр хичээлээ заачаал гараал микронд суух гэсэн чинь түрийвч алга байдым даа. Бүр хайгаад хайгаад олдоггүй ээ. Бүр гайхлаа. Тэгсэн байхгүй суйлуулцан байгаам даа. Гэхдээ тэр үед бичиг баримт гээд байх юм байхгүй үнэмлэх энэ тэрээ гэртээ цоожилчихдог байлаа ш дээ. Гэхдээ нээх их юм алдаагүй л дээ. Үсрээд 2000 төгрөг л байсан байх. Тэгээл бодлоо за байз хэнийг юуг би авчихсийн болоо гээл бодлоо. Тэгсэн найзынхаа үзгийг аваад ирсэн байгаам чинь. Гэхдээ санамсаргүйгээр өдөр хичээл тарахдаа л андуураад цүнхэндээ хийчихсэн байж. Зэ тэр тэгээл өнгөрсийн. Тэрнээс хойш өө нам тайван байлаа. Өнгөрсөн зун 06 сарын сүүлээр нөгөөдөр явна гээл гадуур дотуур гараал бөөн ажил болоол байлаа. Бүтэн сайн өдөр ниснэ гэжийсийм чинь тэгээл 5 дахь өдөр ээжтэйгээ банк орох, дэлгүүр орох гээл бөөн л ажил болоол явжийлаа. За тэгээл банкан дээр очоол хамаг дансаа хаалгаал бөөн данс баримт болоол суужийсан чинь цүнх сэмэрцийм шиг л байхын гайхаал өө яасан миа цүнхэв дээ гээл дахиал харсан чинь бүр бишээ нэг л эвгүй сэмэрцэн байхын тэгээд эргүүлсэн чинь пэээ цүнхний минь хажуу талыг аймаар том зүсчихсэн байгаам чинь сандрааал ээждээ хэлсэн чинь ээж үзээл юу алга болжуу гээл бүртгэлэээ юмнууд байгаа л юм шиг байхын. Тэгээл нөгөө зүссэнийг нь харсан чинь бүр гомдоол, бүр голдоо ортол гомдсооон. Хүний нутагт нэгнийгээ явах гэж байхад чинь ингэж гаргаж өгч байгаам байх даа гээл бүр уйлмаар болоол. Тэгсэн аз болход яг тэр зүсүүлсэн хэсэгт нь цэвэр ус хийцэн байж таараад тэгээд юм авч чадаагүйм байлээ. Тэгээл бодсон хэний юуг авчихваа гээл хэний юуг авхав дээ. Ёстой эвгүйм байлээ. Бас тэр чинь дипломат цүнх байсий ш дээ. Яаж бодхоороо над шиг юмны цүнхэнд бөөн бөөн мөнгө байна гэж харсийн бол доо хөөрхий.

Sunday, 10 January 2010

Төрсөн өдөр болоод өнгөрөв

Нэг айл намайг урьж торт өгсөн. Цагаан шоклатаар хийсэн гоё тор байна лэээ. За тэр яахав нэг айл бас бэлэг өгсөн. Нэг айл бас ресторанд урьж дайлсан. Эд бид шиг нөгөө хувцасаа өмсөөд нүүрээ будаж энэ тэр ирэхгүй ш дээ. Зүв зүгээр л ирнэ ш дэээ. Аан тийн би өөрөө бууз хийж идсэн. Ингэж л тэмдэглэлээ дээ. Тэр өдөржингөө инээгээд л, баясаад л гоё байсооон. Гол нь дэлгүүр хэссийн дуртай юмаа шууд авсан. Дэлгүүр хэсч кайф авч байгаам даа. Хүмүүс хүний мууд дуртай гэж яанаа хэд хүрж байгаан ч гэх шиг. Би тэхээр нь 18 гэсэн чинь савж унаад байгаам даа.

Хамаагүй

Шинэ жилээс өмнө хаана ч билээ явжийгаад авсан зурагнууд

Thursday, 7 January 2010

Төрсөн өдөр болоодайн

Монголын цагаар бол хөгширч байна эндхийн цагаар бол залуу л яваадайн. Би энэ цагийн зөрүүг их гайхаад байдийн. Нэг гаргалгаа байх шиг байнаа ха ха ха.
Зэ тэр яахав он гараад үнээр завгүй байлаа. Юу хийгээдайгаан бүү мэд. Юу хийх гээд байгаан бүү мэд ээ гэж ха ха ха. Гэсэн мөртөлөө үнээр завгүй л яваадайн. Одоо хүртэл түрүүний улирлын дүн гараагүй байхын сонийн бэ яасан. Аль эсүүл унацийн бол уу ха ха ха.
Со охиноос асуухаас яагаад дүн гараагүйм болоо гээд. Тэр хүүхэн их мэдэгчээ. Бүгдийг мэднэ.
Энэ хавиар нээрээ Монгол хүмүүс харагдахгүймааа. Би ч нээх хол гарахгүйм даа.
Өчигдөр нээрээ явжийсан чинь айлууд гацуур модоо гаргаад тавьцан байлаа ш дэээ. Хаанаас ч юм тасдаж ирсэн модоо нээх муухай боож моогоод гаргаад тавьан байдын. Эвгүй харагдсан гэж яаваааа. Манай байрны дарга нээрээ модоо буулгахгүйм байх даа. Урд шөнө байрны даргаа зүүдлээд өглөө боссон чинь манайд ирчихсан юм хийжийн гэж зүүдэлсэн чинь нээрэнгээсээ өнөөдөр манайд орж ирж нэг жаахан юм зассан.
Өчигдөр бас банк орчоод буцаад явжийсан чинь нэг айлын өмнө чацаргана л тарьчихсан байх шиг байдым дааа. Би ойрын хэдэн өдөр чацаргана эрээд байгааг хэлэх үү бараг л тасдаж авах дөхсөн гээл бодчих. Нэлээд харжийснаа бушуухан явсан. Айлын хүн нь харчаад цагдаа дуудаад өгчүүл яанаааааааааааа ха ха ха ха.
Ойрд кино үзээд үнээр завгүй байнаа нээрээ. Хэцүү ангиа үзээд харин ч дуусчихсан шүү. Та нар уйлсан уу? Би зөндөө уйлсий ш дэээ.