Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 9 November 2012

Ирээдүйн нөхөрт

Гэнэт л бичмээр санагдав. Юу сайхан дур сайхан гэж...Хосуудаа хурдан олоорой гэж ерөөе!

Нөхөр минь, залуу минь би ойрд жаахан ууртай байгаа.

Чи ер нь намайг эрж, хайдаг хүн үү үгүй хүн үү? Тэр айлын нөхрүүдийг харж байхад гүйгээд, гүйгээд, олоод, олоод ирдэг юм байна.

Гэтэл чи л намайг олохгүй хэвээр. . .

Би чамайг хайгаад, тэнгис, далайг гатлаад очвол очий ш дээ. Чадий ш дээ. Даанч хүүхэн хүний гэдийж, годойдог зан чанар гэж юм байна.

Тэгээд ч өвөг дээдсийн сургаал, ном гэж юм бас байна. Чи тэрнийг мэдэхгүй л гэж битгий хэлээрэй. Аан харин санахгүй байгаа бол би энд дурдаатхая.

Айлын хүүхэн хүн чинь хэдий дуртай байсан ч дургүй юм шиг улаа бутраад, гэрийнхээ хаяанд шигдээд дотроо бол бүгдийг бодооод хариуг нь гаргачихсан сууж байдаг юм байна.

Үүнийг чинь орчин үеийн кинон дээр хүртэл тоглоом, шоглоомоор өгүүлсэн байна. Юу гэнэв. Хүүхнүүд чинь дуртай байсан ч үгүй гэж хэлдэгийн гээд л . . .

Гэнэт инээд хүрэв.

Чамайг над шиг ингээд биеээ засаад гэрээ зас гэсэн сургаалийг дагаад явж байх вий гээд. За тэгээд хэн мэдлээ дээ.

Хувь тавьлан ямартаа ч чи бид хоёрыг тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбог гээд зурчихаж.

Тэр хувь тавьлангийн ерөөлөөр чамайг хүлээж сууна. Гол нь эрүүл энх байвал болоо.

Энэ захиаг бичсэн хамгийн гол асуудал бол тэр хэдэн хүүхэд хэцүүдлээ. Айлын аав, ээжүүд хүүхдээ очиж аваад байдаг. Чи бид хоёрын хэдэн үрс нүдээ бүлтийтэл ширтээд суугаад байдаг.

Тэр манай ангийн Нямааг харчих. 09 сард нөхөртэйгөө яваад хүүхдүүдээ бүр хоёроор нь аваад ирсэн байна лээ ш дээ.

Тийм ийм санаа ер нь өөрт чинь байна уу үгүй юу.

За ямартаа ч биеэ сайн бэлдээрэй. Уулзсан анхны өдрөө хүүхдүүдээ очиж авна шүү.

Үүнийг зарлиг гэж мэдээрэй нөхөр минь!

За тэгээд наад нүдээ сайн нээгээд, чихээ сайн дэлдийлгээд хайгаад бай!

10 comments:

  1. He he he8 hoorhon bichleg be. Neg l odor harah baih daa chamaigaa. Zayanii hani zama deeree gej.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Заяаны хань зам дээр гэж нээрээ уран бас оноож бас далд утгаар гоё хэлсэн байгаа юм шүү тээн.

      Delete
  2. chi mongoldoo ochoochee, ter tohioldold chinii nuhurtuu oldoh magadlal undursiinshdee, kk

    ReplyDelete
  3. хэхэ ... тэгээчээ.. та өөрөө тэр хол очоод хэвтэчихээр чиньтэгийшт

    ReplyDelete
    Replies
    1. Чи ойрхон байгаагаараа эхлээд нөхөрт гараатах ккккккккккккк

      Delete
  4. хэхэ, хөөрхийн,өчигдөр манай хүү тэгнээ, ээжээ би 2 дүүтэйл гэнэ, за нэг нь хэн ийн гэсэн эгчийн хүүхдийг хэлж байна, их хайртайм, нөгөө нь хэн юм гэсэн шаал мэдэхгүй нэр хэлжийнаа, бүүр амьдралдаа тийм нэр сонсож байсангүй, за тэр дүү нь хаана байгаан гэсэн чинь гэрт байсан гэнээ, одооо байгаа юу гэсэн маргаашү ирнэ гээд явсан гэнээ. Би дүүдээ жижигхэн цүнх авч өгнө гэнээ бас. Хүү яг ярьдаг насан дээрээ байгаа юм. Тэгсэн бас саяхан аавыг минь хэлэх үггүй болгож бээшдээ, өвөө би жаахан байхдаа таны хүүхэд байсан шдээ гээд, бидний хамгийн том нь хүү байсым гэнэ лээ, тэгээд жаахандаа эндсийм байна лээ, аав одоо хүүд үг хэлж чадахаа байсан ккк

    За тэгээд маргааш ирэх дүүг нь хүлээгээд л сууж байна даа, бүүр нэртэйгээ шүү ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Яасан хөөрхийн.

      За тэгвэл дүү нь ирж байгаа юм байна даа. Аз жаргал хүсье.

      Delete
  5. Ивий ивий. Онийчоод яг л нэг зураасан нүдтэй Монгол залуу хайгаад яваан байна даа. Давхараатай алаг нүдтэй бүлтийсэн нөхөр бол аль эрт олчку юу :P

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха ха ха ха ха. Хоёр бүлтгэр болчуул дэмий байхаа тээн ккккккккк

      Delete