Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 30 October 2011

Гоё тоглолт үзхиймсоон


Номин Талст гоё

Л.Балхжавын тоглолт боллоо гэнэ, Б.Сарантуяа хөдөөгүүр тоглолоо, Б.Чинбат тоглолоо л гэнэ үзхиймсаан нээрээ. За тэгж байгаад Монголд очихоороо бөөнднөө. Тэгээд зун очихоор хавийн амьтан амарцан надад зориулж тоглолт хийх хүн байдгүй ш дээ. Намар л очиж байхаар юм байна. Даанч намар хичээлтэй ш дээ яахын бэ эдэр гээд кккк.
Зохиолын дуучидыг ч бас сайн үздэгсэн би. Тэр дуучин Б.Буянжаргал энэ тэр чинь наамар өөрхийн бээ. Дуут нуур дууг хайж яваад тоглолтон дээр нь дуулсаныг нь үзээд тэгсэн хөөрхиймаа. Тэр инээж минээж байгаа нь хацар нь хонхойгоод нээрээ.
Энд байгаагынх Сэлинь Дионых нь тоглолтыг үзхиймсан. Тэр од нь эх орондоо тоглохгүй еэн. Том юмоо том юм. Эх орондоо тоглодог л юм бол давхиад очихоо мэдяаа. Аль эсүүл тэр Вегаст очиж үзсэн ч яадын. Дарагдчихдын бол уу энэ тэр гээд хөдөө сэтгээд ха ха ха.

Монгол д байхдаа муу сайн хошин шогуудыг үздэгсэн. Инээх гэж оччоод уйлаал гарна үнэн нигууртай энэ миний сэтгэл нээрээ. Дандаа хэн нэгэн /дандаа оюутан дүү нар/ дагуулж үзий ш дээ. Ганцаараа энэ тэр яг явий ш дээ. Тэгэнгүүт нөгөөдүүл инээгээл би уйлаал. Ээжийн тухай сэдэв энэ тэр хөндөөл нээх хөөрхөн байдаг ш дээ. Тэн дээр нь эгч уйлааал, ургуулан бодоол суудагсан.
За хайрт дуучин Дэлгэрмөрөнгийн тоглолтыг бол үзсээн үзсэн. Тоглодог юм бол үзээл байна үзээл байна. Аймаар гоё. Аугаа хоолоотой дүрсгүй жаал шүү хэ хэ хэ .
Энэ Баясгалан одооо дуугаа дуулаасай. ТВ-ээ зарцан гээ биз дээ. Эмнэлэгээ удахгүй зарна биз. Тэгээд хүүхдээ гаргаад хажуугаар нь дуулвал таарна даа. Ард түмэн би чинь дуу хоолойг чинь үгүйлжийн энэ тэр айн.

Эмоушны Солонгоо бас гоё хоолойтой. Ганцаараа уран бүтээлээ хийгээд од болоорой яадын. Солонгоо нь гарцан чинь нөгөө гурвынх нь дуу нь сэтгэлд хоногшихгүй байгаан. Үнэнээ л хэлье.
Зууны манлай дуучин Сараа чинь одоо гэнэт тайзан дээрээс буучих юм ярьцан байсан уу? Энэ алдар нэрийг нь буцааж өгнө, чимээгүйхэн бууна энэ тэр гээд. Надад нэг тоглолт хийчээд буугаарай эгчээ.

Жавхаа ах ч бас гоё ш дээ. Тэр илүү дутуу юм ярих нь надад ямар хамаатайн, дуугаа л дуулжийвал гэж мэгээд түүнийг сайн талаас нь харж байгаан. Түүний тоглолтыг бас 1-2 удаа үзсийн байнаа. Гоё дуулдаг тээн.

Saturday 29 October 2011

Хамаагүй

Ёстой толгойд орсоноо бичмээр болдог байна ш дээ. Хамгийн инээдтэй нь өглөө хатаалганд хувцасаа солих гээд явжийснаа 00-д орсоноо блогтоо юу бичих вэ гээд боджийлээ ш дээ. Нэг бичлэг хийх гэж толгойдоо боловсруулна бодно гээд аймар их цаг зардий ш дээ. Тэгсэнээс өглөө зүгээр хүн рүү утасдаж сэрээлээ ш дээ. Эрхэлцэн байгааз. Ажил дээрээ ганцаараа эмэгтэй дархан эрхтэй байсан чинь будаа, өшдөр нэг 20-той охин ирсэн. Гол нь хүнд машин механизмын оператор гэнэ үү? Тэр том машиныг чинь ма бэби гээл гүйгээл байхым байлээ ш дээ. Тэгсэн чинь нөгөө охин чинь одоо надаа эрхлээдаам ууу эсүүл би зөөлөн харагдсан уу надаа сэрүүлэг байхгүй, яаж сэрэх вэ ч гэх шиг. Хөдөө ажиллах гэж ирсэн байж бэлтгэлгүй наацан. Би 20-той яаж явжийсан бэ гэж бодох гэсэн чинь гуравдугаар курсдээ явжийсан байлээ ш дээ. Юун ажил мажил хийх. Зургаа дахь өдөр эрхээ эдлээд нэг аажуу уужуу байя даа. 5 өдөр шуурганд хөөгдсийм шиг ажиллаал, гүйгээл ёоох түрүүний зургаа дахьд бол юу вэ нэг дэх өдөр шиг л байсы ш дээ. Захиалагч компаний даргатай орой булчин чангаруулдаг өрөөнд таархаар л маргааш нь манай конторт орж ирээл за өшдөр аль зэрэг хүнд гантил өргөв мөргөв гээл дооглоодаймуу яагаадайм бүү мэд. Бодвол нүдэнд нь шоргоолж пуужин хөөргөж байгаам шиг харагдаад байгаам шиг байгаан. Би бас будааны чинээ булчингаа тарвас шиг болгочмоор байш дээ ва ха ха ха ха.Тэгсэнээс явцын шалгалтын дүн нэг нэгээрээ цахим шуудангаар иржийн. Нэгэн дээр нь ахицтай нөгөө дээр нь санаснаас доогуур байна. Гол нь би нэг үгийн утган дээр эргэлзээд алдцан байхгүй юу. Нэг үгийг буруу ойлгоод тэгэнгүүт баг алаад хаячиж байгаам даа. Нөгөө хоёрынх нь дүн гараагүй. Ирэх долоо хоногт гарах байх. Солонгос найз хүүхэн баахан витамин сурталчлаад уулгамч юм шиг аваад ууж байгаан. Ямар өөрчлөлт гархын бүү мэд. Би ноднин эмчээсээ витамин уух зөв үү мөв үү гээд асуусан чинь бие чинь л зүгээр байвал яахын тэгж илүү дутуу юм ууж гээд тэгсийн. Эд нар бол боорцог шиг идий ш дээ. Хоолон дээр бол тэрийгээ гаргаж ирээл гусаадайн. Ойрд чихэвчний хөгжимөөрөө Монгол дуу голцуу сонсоод байсан чинь бие энд сэтгэл Монголд бэлчиж явхийм даа. Тэр сэтгэлийг нааш нь явуулаач ард түмээн.

Friday 28 October 2011

Дурсамжын дэвтэр

Дурсамжын дэвтэр гээд 96 хуудастай, дөрвөлжин шугамтай дэвтэр нээгээл 8,10-р ангиа төгсөхдөө ангийнхандаа хуудас бүрээр нь нэрий нь А-Я хүртэл бичээл юм бич юм бич гээл шахаал нээх хөөрхөн. Хүн бүхний Дурсамжын дэвтэрт хамгийн түрүүнд хамгийн сайн найз нь бичээтэй байна, дараа нь тэгээл үсгийн дарааллаар байдаг байсан санагдаж байна. Заримдаа хамгийн их хуудас надад оногдсон байдаг байж билээ. Цаадах чинь панал сайтай л даа юу хамаагүй бичээл, зураал: Уулын цэцэг олон боловч, Улаан цэцэг ховор шүү. Үеийн найз олон боловч, Үнэнч найз ховор шүү. Зуун төгрөгтэй явсанаас, Зуун найзтай яв гээл угалзруулж бичээл өнгө өнгийн будгаар будаал эрээн мяраан болгоол өгнө. Дууны үг мүг бичээл сүүлдээ шүлэг ч бичиж байх шиг баллана л даа. Тэгсэнээ янз янзын зураг наана энэ тэр гээд ёстой шавааралдуулна л даа. Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнээ гээл бичээл, Эрдэмийг сураад буцлаа гэхэд, Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай, Эргээд ангидаа суухгүй гэхээр, Алаг нүдэндээ сувдан нулимстай гээл бичээл уг нь бол жинхэнэ утгаараа гоё дурсамжын дэвтэр болдог байсан юм шүү дээ. Тэгээл төгсөх дөхөх үеэр өдөр бүр л гэрийн даалгавар юм шиг нэг хүний дурсамжын дэвтэрт юм бичдэг байж билээ. Хүн хүнийхийг өөр хийхгүй бол болохгүй. Тэгээл одоо яаж тэр 23-27 хүнд өөр өөр юм бичиж байсын бүү мэдээ бүү мэд. Тэгсэнээс тэр дурсамжын дэвтэр нь надад алгооо. Төгсөх үеэр догдолж явж байгаад нэгнээс нь авахаа мартцан уу эсвэл би энд тэнд гээцийм үү бүү мэд. Ээжээсээ л асууна даа. Ерөөсөө хайгаад олдохгүй үгүй ээ хайгаад гэж дээ хаанаас хайхав дээ. Аль 19-р зууны дэвтэрийг чинь. 8,10 төгсөнөөс хойш чинь одоо хэдэн мянга дахин нүүлээ ш дээ. Тэгээл гээгдсийм үү яасын бүү мэд. Тэгж байгаад л хүний дурсамжын дэвтэр дээр юу гэж донгодсоноо үзхиймсан. Хөөрхөн л юм бичсэн байх. Тэр дэвтэрээ хадгалж байх нигууртай хүн хэд хэд байнаа. Над шиг салан пад биш ш дээ цаадуул чинь. За хөвгүүд ч бүү мэд. Охидуудад л байгаа байх. Монголд очихоороо нэхэж байгаад, өөрийнхөө бичсэнийг үзээд хуулаад тавьнаа. Гоё л юм байгаа байх. Эсвэл саваагаад хаядым болов уу?

Wednesday 26 October 2011

Дууны учрал

  • 2008 онд хэдэн дууны нэрийг холбож шүлэг гэх нь хаашаа юм бэ мөр холбож байсын. Тэр үед мөрнүүдийнхээ хооронд сул үг оруулж байсан бол 2011 онд зүгээр л нөхцөл залгахад утга төгөлдөр болчихож байна. Хип хопоор оролдвол нөхцөл ч залгах хэрэггүйм байна. Тэгж байгаад заваараа сонирхонооо. Таалан болгооно уу? Жич: Нөхцөлийг цэнхэр өнгөөр бусад нь Дууны нэр бөлгөө.
  • Эрх багын нутаг
  • Сүүтэй бурхан ижий минь
  • Дулаахан намраар
  • Эрхлээд тандаа очино доо
  • Дөрвөн настай халиунаараа
  • Аавдаа очмоор болох юмаа
  • Дуулмаар дуулмаар аав ээж хоёр минь
  • Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болжуу би
  • Миний зүрхний хайрын
  • Чимээ нь чи юм уу
  • Солонгын өнгөтэй чи минь
  • Санах тусмаа дуулаарай
  • Чамайг нэхсэн сэтгэлийг
  • Харцнаас минь чи ойлгоно
  • Зүүд шиг шинэ жилээр
  • Зөвхөн чамайг хайрлая
  • Төөрч учирсан дурлал
  • Чи минь байгаа хойно
  • Зүүдний шувуу шиг бүсгүйг
  • Санахгүй л гэсиймаа
  • Бодол шиг өдрүүдэд
  • Бөхөөжөө гэлгүй яах вэ
  • Буян хишиг да лам
  • Чамдаа хайртай
  • Харц ялдам, гоо амрагаа
  • Хайрласанд минь уучлаарай
  • Зүрхний эгшиглэн, нууцхан чамдаа
  • Эр хүн шиг эр хүн дээ
  • Хайрлаж болохгүй хайрыг
  • Яаж чи өөрчилвөө
  • Хоёр өдөр гурван шөнө
  • Хоёр дахь хүн чинь баймааргүй байна
  • Тэр нэгэн шөнө
  • Би Монгол эр хүн
  • Хэнийх ч биш минийх байгаасай
  • Ариун нандин, Паналтай залуу
  • Дугаарыг минь чи мэднэ
  • Зүрхэнд минь шивнээрэй
  • Ай даа юу ч гэхэв дээ
  • Амьдрал дуул гэнээ
  • Чамгүйгээр амьдрахгүй
  • Бамбино
  • Насандаан чамдаа хайртай
  • Ванлий

Monday 24 October 2011

Захиа

Захиа хүлээн авах, захидал бичих гэдэг чинь их сайхан юм шүү дээ. 90-д оны үед /нэг л хуучны хүн кккк/ шуудангаар чамд захиа ирж гэдэг үг ямар сайхан сонсоггдог байвааа. Гөөмөн их баярлаад л, гүйгээд л тэр үед хэнээс ирсэн бол гээд л шуудан уруу үсэрч байх хоорондоо баярлаад л байдаг байж билээ. Бага ангид нээх тэгж захиа аваагүй ээ. Дунд ангидаа ч гэсэн хэн хаанаас захиа бичихэв дээ хөдөөний хурагчин охинд чинь. Тэгээд 9,10-р ангидаа захиа авдаг болсын. /Хайрын захиа биш/ Манай 8 жилийн найз маань өөр аймагт сураад тэгээд хоорондоо захиа бичнээ. Эрхэм хүндэт хайрт найз минь гэж эхлээл, Дараагийг захиа бичих хүртэл түр баяртай гээл сүртэй сүртэй бичнээ. Гоё улаан, цэнхэр эмжээртэй дугтуйнд хийгээл марк аваад хэлээ норгож норгож гаргаж ирээд нэг сайхан илээд, наагаал явуулчдаг байж билээ. Түүний дараагаар их сургуульд Улаанбаатар хотод ирсэн чинь ангийн охин маань сургууль авч чадаагүй гээд, дараа жил конкурсдэхээр үлдчихсэн байдын. Сайн найз маань байсан л даа. За тэгээд ёстой нэг 5-10 хуудас захиа бичээл, сургуулийн жижүүр чамд захиа ирж гээл нээх гоё, хэд хэдэн хоног л захиагаа тэвэрч явдаг байж билээ. Дахин дахин уншаад бараг л цээжилчдийм биш үү айн. Тэгээл өөрөө бас бичнээ. Нэлээн хэдэн захиа байгаа. Бүгд дугтуйтайгаа хадгалаатай байгаа. Дараа нь 2-р курстээ жолоонд оройгоор сураад нэг охинтой найзлаад тэгсэн найз маань Герман явчихдын. Бас захиа ирнээ. Нэлээд хэд хэдэн захиа ирсэн байх шүү. Би ч хариугий нь бүгдий нь бичсэн. Тэгээд удаа нь 3-р курстээ жуулчинтай яваад 2-3 хүүхэн Герман, Франц, Израйлаас ил захидал бас захидал илгээж байсын Бүгд л хадгалаатай байгаа даа. За тэгээд удаах нь бол цахим шуудан болсон шүү дээ. Бас ч гэж энэ 2010 оноос өмнө бол энэ цахим хаягт нээх илүү дутуу юм ирдэггүй байсы ш дээ. Одоо бол шал хэрэггүй юмнууд дүүрээтэй. Би их захиа бичдэг хүн л дээ. Сайн уу хайрт найз минь гээд л бичээд л байна, явуулаад л байна. Бас ирнэээ хө надад чинь. Гэтэл энд дугтуйтай захидал илгээдэг хэвээрээ. Даанч тэр нь бөөн дарамт, стрэсс авчирна даа. Чи тэр машиныхаа татварыг тэдний хооронд төл гэээл, мэдэж л байхад чинь гэсэн үү хэ хэ хэ хэ. Эд нар угаасаа хамаатан саднуудаа хүүе хаая гээд манайхан шиг яаж алхах гишгэхий нь заадаггүй болхоор юун захиа махиа илгээх. Зул сараар л нэг ил захидал явуулна. Тэгээд тэр захидал илгээдэг системээ энэ өр мөр нэхдэг сонин юм болгоцон. Орчин үед тэгээл бөөн цаас гарздаал таны утасны төлбөр тэд гарж гээл ирнэ. Шаал хэрэггүй. Өөрсдөө мэдэж л байгаам чинь манайх шиг холбоон дээрээ очоол төлөөл болоо ш дээ. Төлөхгүй бол утас тас тэгээл гоё ш дээ тээн. Монголд байхдаа гэрийн утасны төлбөрөө хийхээ мартчихна. Нээг утсаа аваал ярих гэхээр төлбөрөө төлнө үү гээл өмнөөс тэгдэг байж билээ хэ хэ хэ. Миний франц хэл сурсан сургуулийг цаасаар дардаг гэж хочилдым билээ. Энэ орон тэр чигээрээ цаасаараа дардаг хэ хэ хэ. Цаасыг бол юүлнээ юүлнэ. Гүй ээ одоо мод нь байхад юүлэхээс яахав дээ. Ойрд уулзаагүй хэн нэгэн, найз нөхөддөө захидал бичицгээж байгаарай. Хүнээс захидал авах нь зуун мянган төгрөг авсанаас илүү сайхайн эрч хүч авчирдаг юм шүү.

Saturday 22 October 2011

Баг алжийсан тохиолдлууд

Бодоол байсан чинь хөөрхий миний биеийн баг алжийсан тохиолдлууд байна даа байна зөндөө. Сонин болгож жаахан хүүрнэе. Бүр сайн санадгийн. Цэцэрлэгт байхдаа юм даа. 3-5 насны хооронд л байсан байх. Өдөр унтды ш дээ цэцэрлэгт. Тэгсэн унтаад сэрсэн орондоо чацга туусааан ва ха ха ха ха. Тэгсэн манай цэцэрлэгийн ангийн охидууд орондоо баадаг маадаг гээд найзлах байтугай ойртохоо байсан. Нэг тэмцээн энэ тэрт орох гэж байсан ч бил үү дээ юун бүжиглүүлэх зүгээр орондоо баадаг хочтой болчдын. Тэгэнгүүт нь цэцэрлэгтээ явахгүй гэж хэд тийчлээд, уйлаад тэгээд хөдөө өвөө, эмээ дээрээ хурагчин болсон доо. Дараа нь бага ангид байхдаа багт наадамд орох гээл 7 туулай нэг чоно ч билүү дээ тийм үлгэрээр манай анги орох гээл бэлдээл, бөөн туулай, муулайны хувцас энэ тэр хийгээл яг болох өдөр нь манай аав ирээд хөдөө аваад явчдын. Тэгсэн бэлдэж бэлдсэн байсан болхоор манай анги 6 туулайтай ороод тэгээд түрүүлээгүй кккк. Би дараа нь ороогүй ч гэсэн туулайныхаа хувцасыг олоон жил хадгалж билээ. Дараагаар нь дунд ангидаа бас л тэмцээн болоол тэгсэн тэр дотор нь модон морин дээгүүр харайх хөтөлбөр орцон байж байгаад эгч очиж тээж зогсоод будаа. Охид хөвгүүдгүй мангар, тэнэгээр минь дуудаал би тэр модон морийг хэзээ ч давж байгаагүй ээ. Тэрэн шиг л хэцүү юм байгаагүйм даг. Биеийн тамирийн хичээл орох гээл зааланд оронгуут модон морь харагдаж байвал дотор пал гээл явчдаг байж билээ. Их сургуульдаа урлагийн үзлэг болоод эгч дуулах хуваарьт орчдын. Тэгээл нэг дуулдаг танилаасаа Энхзулын нэг дууны понограмм аваал түүнийгээ тавиал дуулах гэсэн чинь эхэлж чаддаггүй. Дахиж 2-3 эхлүүлээд тэгж тэгж арай гэж дуулсан. Манай анги юун түрүүлэх баян ходоод л болчоогүй байх. Дараа нь ажил дээр гараад хөдөө ажиллаал. Бас нэг асуулт, хариултын тэмцээн болоол би нөгөө багт нь орцон явжайдын. Тэгсэн юу гэлээ байз нэг зүйр цэцэн үг ч бил үү хэлц хэллэг ч билүү асуугаад. Манайхан хэлэлцээл миний хувилбарыг мөн үү биш үү гээд боджийх хооронд нь би өөртөө 100 хувь итгээд хашгирцан чинь биш болж таараад манайх хоёрт орцон ккккккккккккккк. Жаахан хүлээж байхгүй гээл манай багынхан тэгсэн. Хэт өөртөө итгээд гээл толгойгоо илээл зогсож байлаа ш дээ. Баг хүчтэй алах бас эвгүй шүү тээн ккккккккккккк.

Friday 21 October 2011

Чухал 3 зүйл

Ийм юм байнаа нөхдөө. Ерөөсөө тэр олон төрлийн зүйлийг дагаж явахаас 3 зүйл дагавал яг болох гээд байна. Яахав үүнийг хэн нэгэн том эрдэмтэн хэлээгүй зүгээр л би хэлж байгаан. Тэгэхээр эхлээд эрүүл байх хэрэгтэй. За түүний тулд яах вэ гэхээр БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭ!. Заавал зааланд очоод бөмбөг хөөхгүйгээр өдөрт 30 минут явган алхах, ширээний теннис, бадминтон тоглох гэх зэрэгт хангалттай. Үнэхээр тоглох боломж байхгүй бол явган алхах хэрэгтэй. Энэ бол бүх хүмүүст боломжтой зүйл гэж бодож байна. За ингээд эрүүл байж байхад бусад нь зүгээр болоод явчихна. Зэ гэтэл сэтгэл эрүүл биш бол бас жаахан эвгүй. За тэгэхээр сэтгэлийг яаж аргалах вэ гэхээр ДУРЛА! гэж байгаам. Хэрэв та эхнэр, нөхөртэй эсвэл найз бүсгүй, залуутай бол салаад өөр хүнд дурла гэж байгаам биш шүү хэ хэ хэ. Эхнэр, нөхрийнхөө эсвэл найз бүсгүй/залуугийнхаа өмнө нь олж хараагүй тэр зүйлийг нээж, харж дурлах хэрэгтэй. За ганц бие хүмүүс бол ойлгомжтой гэж бодож байна. Хэзээ сэтгэл цаддаг вэ гэхээр дурлал байгаа үед сэтгэл цаднаа. Тэгэхээр сэтгэлээ цатгаж байх нь ялангуяа хааяа бялууртуулах нь маш сайн. Хамгийн сүүлийн хэсэг бол юу вэ гэхээр тархи. Тархийг маш сэргэг, авхаалж, самбаатай байлгах хэрэгтэй. Тархийг хамгийн сэргэг, зөв байлгадаг зүйл бол ГАДААД ХЭЛ СУРАХ!. Сур сур бас дахин сур! Нэг хэл сур харилцан ойлгох чавдар, өөрийн хүссэн зохих мэдлэгт хүрч аваад дахиад өөр хэл сур. Хэл сурна гэдэг бол зөвхөн харилцаа холбоонд нөлөөлөх бус түүх, ёс заншил, аж амьдрал, соёл судлал, иргэншил гээд хамааруулахгүй юм байхгүй учир танд маш их өргөн мэдлэг өгөхөөс гадна тархины үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй, эрүүл болгож байгаа юм. Энэ гурван зүйлийн араас бол өөр нээх сүржигнээд байх зүйлгүй учир та омог бардам алхаж болно. Ирээдүй өнөөдрөөс, яг энэ мөчөөс эхэлнэ. Амжилт хүсье нөхдөө!

Thursday 20 October 2011

Алтан намар

Ан хийж байхдаан хэдэн зураг дарсын.

Tuesday 18 October 2011

Юм гэдэг чинь учиртай

Ан авласан хүмүүсийг маш их ажаад байхнээ учир жанцантай эд их байлаа. Би чинь хонь, ямаа гаргадагтай л төсөөлж бодоод байсан чинь хандгай гаргана гэдэг чинь хонь гаргахаас шал өөрийм байна. За тэгээд хөөрхийг умахам болгосны дараагаар арьс энэ тэрий нь хуулахгүй гэдэсий нь гаргаад, толгойг нь ном ёсоор салгаад за тэгээд 4 мөчий нь шууд хөрөөгөөр хөрөөдөөд 4 хуваагаад машин дээрээ ачаад алга болсон кккк. Тэгээд гэртээ ирээл шууд идээл энэ тэр боджийсан чинь байдаггүй тэгсэн чинь Байгаль Орчины Яаман дээр байна гэдийн. Юугаа хийжайдын бэ гэсэн чинь тэнд бүртгүүлдийм гэнээ. Тэдний өдөр тэр гуай нь тэнд гүйж явсан хандгайг 2 сумаар хавирган дундуур нь калибраар буудаад унагалаа гээд толгой молгойг нь үзүүлдгийн гэнээ бурхан минь. Тэгэнгүүт нөгөө яам нэг бичиг өгдийн байна. Тэр бичиг тэр амьтны махыг идэж дуустал байх ёстой гэнээ. Хүнд махнаасаа өгвөл нөгөө бичгээ хувьлаж өгнө. Ай мөн явдал суудал их байна шүү дээ нээрээ. Тэгээд нөгөө 4 мөч, толгойгий нь гараажиндаа авчраад дүүжилчдийм байна. 7 хоног дүүжилсний дараагаар тусгай ХҮН /Махны дэлгүүрийн мах зарагч/ залж ирж махаа хөндүүлээд, өөрсдөө тэгээд жижиг хутга бариад ээ бурхаан нөгөө махныхаа арьс, шөрмөс, булчингий нь түүгээд зогсцооон. Мах л бол мах шууд чанаад идчихгүй гээл миний гол харлаал зогсоод байлаа. Зүгээр яаж зогсхов дээ элбэлцэээл хийгээд байлаа. Тэгээд өөрийнхөө хуулсан барьсан арьс энэ тэрээ иднэ гээд аваад ирсээн. Яадын, ядуу мадуу гээд бодсон биз ядуудаа биш гол нь тэгж юм хаяж чадахгүй хүн юм билээ. Би ч гэртээ ХОГ цуглуулагч гэсэн хочтой хүн л дээ. Тэгээд яс масы нь бас хаяад л байсан. Би ч нэг далны яс, богино чөмөг авч үлдээл тэр өдөр ёстой нэг найр хийх юм бодлоо доо. Орой гэртээ орж ирээл нөгөө ясаа үйчээл, ногоо, могоотой гусч өгий гэж бодсон чинь юу вэ нээх амтгүй сонин хальс байсы ш дээ. Яс чинь нэг намайг мөлжөөчээ гэсэн шиг яснаасаа мах нь салахгүй гоё зугаатай байды ш дээ. Тэгсэн чинь байхгүй хүрээгүй байхад мултраад тэгээд дан бүлх ч юм шиг, нээх сонин байсан. Тэгээд хаяад баахан ногоо идсий ш дээ. Шөлий нь ясаа чанажийхдаа амсаад байсан чинь давсгүй болчоод байсан. Лав л 2 атга давс хийсэн байх даа. Тэгсэн хэрнээ нэг сул юм болсон байсан. Тэр 7 хоног зүүж орхисонтой маш их холбоотой болж таарсан шүү дээ. Тэгээд бодлоо ш дээ. Болдоггүй болохоор нь идэхэд онцгүй болхоор нь хаядым байна. Эднүүдийн зөв байна гээл бодлоо. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж.

Sunday 16 October 2011

Ан хийв.

Хэдэн өдөр ном, цаас, цахим тооцоолуур ширтэж суусны дараагаар бороотойд ч болзоондоо гэдэг шиг нүд, толгойгоо амраахаар анчинг дагаж анд яваад гэх нь хаашайн далдагналаа даа. Эхний өдөр бол сайхан модон дунд ном уншаад анчин хажууд Согоо шиг урамдаал голын эргээр усан завиар яваал байлаа даа. Ангийн байр майр чинь бүх юм нь бэлэн тавтай ч гэж жигтэйхэн. Гадаа хонь хурга майлжийсан бол за тэгээд Монголын хөдөө хөдөө. Хонь байтугай юу ч байхгүй битүү мод. Ноднинг бодвол арай дассан байна лээ модонд. Тэгээд 2 дахь өдрийн өглөө нэг л ан хийдэг хүн өглөө 7 цагт анчинг дагаад л гарлаа даа. Ан ман хийхийн байхаа бүүзэгд зүгээр. Тэгсэн анчин чинь өндөр харуул шиг юман дээр гараал Согоо шиг урамдаал суугайдайдийм билээ ш дээ. Хэзээ ч тэр буга, хандгай нь хүрч ирхийн бүү мэд. Бороо ороод байсныг хэлэх үү больё зүгээр очиж номоо тэврээд гэвтье гээд бушуухан буцааад ирсэн замаараа гүйцэн. Анчин урамдаад л үлдсэн хэ хэ хэ. Хүний хийх дуртай зүйл нь юм болхоор над шиг хурдан буулт хийхгүй торойгоод л хоцорсон. Би ч хүрч ирээд номоо тэврээд хэвтчихсэн. Дуусгана гэсэн номоо дуусгаад бас нэг номыг нэлээд ахиулаад авсан шүү. За тэгээд 2 өдөр бороо ороод байсан тул үдээс хойш нь гэрийн зүг хүлгийн жолоо залхаар явжийтал анчингийн дэнхуа дугарч хариу өгтөл ангийн отгийн нэг хүн нэг хандгай 4 онилоод алдсым байхаа. Анчин байсан газраасаа 100 км-ийн хурдтай давхиж очоод ханьсаад мөрий нь хөөгөөд явцгаасан. Бороо шиврээд байгаа, би машиндаа номоо уншаал суугаад байлаа. 2 цагийн дараа шархадсан хандгайгаа оллоо гээд бөөн баяр ирэээд анчин очиж бартаат мотоциклоо авангаа бусад гишүүддээ мэдэгдээд бүгд гар нийлээд олзоо янзлаад бөөн баяр хөөр боллоо доо.

Wednesday 12 October 2011

Илүү сартай намрын Хайрын синдром

Үнээр чиг сайхан, зузаан намар болжийн даа. Ноднин яг өдийд цас орчихсон гацуур бид 2 их баяртай байсныг санаж байхын. За тэгсэн зун эгч илүү сартай байжийгаад намар ах сараа нөхөж байгаан байхаа. Харин ч энэ илүү сартай намрыг чинь байн байн захиалж баймаар юм байна. За тэгсэн би гэдэг хүн бөөн шалгалт шүүлэг дотор ханцуй шумлаад ороод явжийсан чинь дэнхуа дугарлаа. Гэтэл хаа хол Лондонгоос нэг дүүмэд найз бүсгүй хоолой зангируулан ярьжийн. Та надад туслаач? За алив яав ийв тайвшир гэхэд. Өө харин би ДУРЛААД гэдэг байгаа хэ хэ хэ Хөөрхөн ш дээ. Тэгээд л цээж нь түгжрээд би л нэг тэрийг нь гаргаад өгчихмөөр байсын байлгүй дээ. Алив тайвшир яаав ийв хэнб тэр хүүхэд уйлуулдаг энэ тэр гээд л байцаагчын дүрд ороод А-с Я хүртэл бүгдийг шалгаалаа даа. Хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн гэдэг шиг л юм болжийхийм даа нээрээ. Тэгээд яахав дээ гэдийгээд байгаа эрийг тонгойгоод унатал нь сайхан арга барил зааж өгөөд нөгөө шалгалт малгалтаа мартааад ДУРЛАЛЫН БАГШ-ын дүрдээ ороод 3 цаг ярьж, найз ч тайвширч, миний аргуудыг хэрэглэж алхам тутамд нь илтгэхээр болоод гарлаа.
Удсангүй дээ нэг хэдэн цагийн дараа дахин дин дон гээл нэг найз сүртэй гэгч нь Европоос орж ирлээ. Сайн уу майн уу гэснээ л асуух зүйл байна. Зөвлө мөвлө болоод явчив. За ер нь өнөөдөр зөвлөгөөнтэй юм байна гээл асуултыг сонстол ПААА дахиад ДУРЛАЛ. Юу вэ гэж бодлоо ш дээ. Нэг залуу учиргүй үерхэе, дурлая, хайрлая, халамжлая, ханьсая болжийснаа яг найз хүүхэн зөвшөөрдөг дээрээ шийдцэн суужийсан чинь залуугийн хүлээлт дуусаад өөр хүүхэнтэй үерхцэн ха ха ха ха ха. Залуугийн зүрх бол хаашаа л бол хаашаа савладаг гагнуур муутай зүрх байгаа байхгүй юу. Хаяачээ наадхааа гээл юм үзсэн хүн шиг хэллээ ш дээ. Бас болоогүй ээ сэтгэлийн дарамт болох хөнгөхөн хөөрхөн үг заагаад байнаа цаатах чинь. Тэгээд 2 шалгалтынхаа ард гараад бас нэг дутуу байжийтаал Монголоос нэг найз шөнийн 2 цагт ороод ирлээ дээ. Нойр хүрэхгүй байгаа юм ярингуут нь Дурлалын багш нь онош тавиатахсан чинь МӨН ДӨӨ. БИ ДУРЛАЧИХЖЭЭ болцон байгаам чинь нээрээ. Хэ хэ хэ маргааш өглөө уулзахаа тэсэн ядан хүлээж, нойр нь хүрэхгүй байгаан байх. Эм ууж унтах юм ярингуут нь ном унш гэсэн мэргэн аргаар сольж бүтэн цаг чалчисны эцэст номоо уншиж дугжирхаар гарлаа. Бурхаан гэж нээрээ энэ залуучууд ДУРЛАХ насан дээрээ көөркөн гэж яавааа. Дурлуулаад захиалаад баймаар сайхан өгөөжтэй намрав дээ. Гэтэл энэ хүмүүсийн байдлыг илтгэх зурвасуууд ДУРЛАЛ ороогүй юм алга болсон байна гээч. Энэ чинь нөгөө цаг агаар сайхантай маш нарийн холбоотой байгаа байхгүй юу. Дэлхийн дулаара болуул тэгээд ганц бие хүмүүс гэж байхгүй болох дэг шүү нөхдөө.

Monday 3 October 2011

Нүүдлийн шувуу

Оршил- Анх блог бичих болсон маань хөдөө 12 цагаар ажиллахдаа найзуудынхаа өдрийн хоолны цагаар, зугаатай, сонирхолтой зүйл уншуулах санаатайгаар ганц 2 өгүүллэг шүлэг бичихэд найзууд маань намайг блог бичихийг зөвлөж энэхүү блог маань эхэлсэн юм. Гэтэл үндсэн зорилгоосоо халиад элдэв зүйлийн, марзаан, хоржоонтой зүйл сүүлийн 2 жиЛд бичсэнийг дурдах юун. Тиймээс сард 1-2 удаа өгүүллэгээ бичиж байхаар шийдлээ. Сүүлийн 3 өдөр дээгүүр зэллэн нисэн Нүүдлийн шувуудыг харж энэхүү өгүүллэгээ бичлээ. Таалан болгооно уу алтан уншигчид минь.
НҮҮДЛИЙН ШУВУУ
Өндөглөн зусдаг, дайрч өнгөрдөг, өвөл ирдэг, зусдаг, тохиолдлын нүүдлийн шувуудын ирэхийг харан баясаж, буцахыг даган сэтгэлээ эмтэлж суусан олон хавар, намраас тэр л намрыг Хур маш ихээр санан, баясаж, бялууртаж өдий хүртэл Үүрэг нуурандаа сэтгэл өөдрөг баяр цэнгэлээр дүүрэн амьдарсандаа сэтгэл нь бахдалтай явдаг. Хорвоогийн шаргал наран төөнөдгөөрөө төөнөж, урин хавар ирдэгээрээ ирсэн нэг л хаврын орой Хур ганцхан түүнийг оноож харч, алхам бүрийг нь ажиглан, аян замын тоосыг нь дэгдэж очоод гөвөөд өгмөөр санагдсан ч харь холоос зусахаар нүүдэллэн ирсэн хахир хатуу юм шиг харагдах Дэглийг түрхэн зуур ажихаар хүлээж басхүү омгийн гишүүний үүргээ ч мартсангүй. Хахир өвлөөс зугатаж, халуун орныг зорихдоо олон мянган загас, жараахайтай онцгой их байр байдлын өөрчлөлттэй бусад нуурыг биш түүний Үүрэг нуурийг зорин ирсэнд бүх нүүдэлчин шувууддаа талархаж байгаагаа илэрхийлхээр Хур нуурыг бүхэлд нь хэдэнтээ тойрон мэхийн ёсолж, мэнд мэдэж байгаа хүн шиг хошуугаа өргөн буулгаж, хааяахан амаа ангайлгаж алхлаа. Тийм ийм гээд хэлчихээргүй мөртлөө энгийн байгаагаараа байдаг Үүрэг нуур жил бүрийн хавар олон зочидыг хуран ирүүлдэгт нь дотроо баярладаг ч намар зөвхөн түүнийг ганцааранг нь үлдээдэгт нь бас гомддог юм. Алсаас олон цагийг тэнгэрт өнгөрүүлж зорин зорин ирсэн Дэглий нэлээд амарч авсаны эцэст ойр орчиныг сонжиж, зунших газраа хайн явахаар гарлаа. Айлсаг Хур олон олон нүүдлийн шувуудын мэндийг мэдэж явсаар зэгсний цаанаас нүдээ бүлтийлгэн цоо ширтэх Дэглийтэй харц тулахдаа эргэн харж бүх эрчээрээ жирийх гэсэн боловч түүнийг өөрийн эрхгүй ямар нэгэн зүйл зогсоож чадлаа. Тэр бол хэзээ ч түүнийг нэвтэртэл ширтэж байгаагүй Дэглийн харц юм. Тэр л үдшээс эхлэн түүний бяцхан зүрх зөвхөн Дэглийн төлөө цохилж, Дэглийн төлөө амьдарч байлаа. Үүрийн хаяа гараагүй байхаас эхлээд үдшийн бүрий тасрах хүртэл хоромхон ч минутыг ганцаардалгүйгээр өнгөрөөхдөө Хур хэзээ ч ийм сайхан мэдрэмжийг мэдэрч байгаагүйдээ ичих гэсэн боловч амсаж байгаагаараа бахархаж суулаа. Дэглий түүний идэшийг мэдэхгүй ч энэ байж магадгүй гэсэн шиг олсон шавьж жараахайг түүний аманд хийж өгч халамжаа хүртээнэ. Миний юм чинийх, чиний юм минийх гэсэн шиг Хур ч байдаг чадлаараа түүнд өөрийн идэшнээсээ хүртээж, ганцхан гаднах төрхөөс бусдыг бүгдийг хамтдаа хуваалцаж байлаа. Зүгээр л мэлийж байсан Үүрэг нуур нь байнга долгиолон мэлтэлзээд байх шиг, өглөө бүр манддаг наран тэдэн рүү яаран туяагаа тусгаж байх шиг, арван тавны сар хүртэл арай гэгээтэй толирч байх шиг, хааяадаа шиврэх зуны бороо зөөлөн бас дулаан болсон юм шиг хүртэл мэдрэмжийг түүнд төрүүлж байсныг түүнээс өөр хэн ч мэдэрсэнгүй. Зуны зугаатай цаг мөчийг ганцаараа биш хоёулаа, гансарч биш баясаж ганцхан Дэглийгээр гоёсон Хур айсуй цагийн намрын хатууг бодох хүсэлгүй биш чадалгүй байлаа. Угийн хахир хатуу Дэглий зуны зугаатай шөнө дуусах үе дөхөхөд айх биш өрөвдөх сэтгэл ихээр төрж байв. Энэ нуурын эзэн, эгэлгүй нэгэн Хурыг энгүй их шаналалд орхин нутгийн зүг буцах цаг ирж байгааг бодох бүрт түүний нүд чийг татаж дэмий л амаа ангайн дэвхцэн зогсдогсон. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулах мөч Дэглийн нутагт ирэх гэж байгаа ч Хурыг орхиж, нутгийн зүг чийгтсэн нулимсаа цан хүүрэг болгож халуун орноос биш хүйтэн өвлөөс ирсэн мэт нутагтаа газардах дүр зүраг түүний өмнө мэлтийнэ. Замд гархаас сүүлийн 7 хоногоос эхлэн Дэглий түүндээ тойроод биш дайраад гарах үйл явдалын тухай хүүрнэх гэсэн боловч түүний сэтгэл Хурын цагаан сэтгэлийг будах гэж байгааг бодон хошуугаа өмөлзүүлэн, далавчаа үрэн ядан зогсоно. Намар намрын тэр л намрын өглөө наран манддагаараа мандсан ч сүүдэртэн сааралтан түүнийг сэтгэлийг булингартуулж эхэлсэн нь явах цагийн дохио байлаа. Дэглий үүрээр ганганан гунганалдах хун шувуудын чимээнээр давхийн цочиж, НҮҮДЛИЙН ШУВУУ буцах цаг болсныг мэдлээ. Энэ чинь өчигдөр дөнгөж өчигдөр тэд ирсэн байтал гэж бодсон ч зуны хэдэн сар түүнд ганцхан хоног шиг өнгөрсөний шалтгаан болох ДЭГЛИЙ түүнийг далавчаараа нөмрөн авч, хэлээд ч илэрхийлж чадахгүй, тэврээд ч ханаж чадахгүй тэр хайрыг эмтэлж, сэмлэхээр байгаа нь энэ ажээ. Нүүдлийн шувуудын омгийг ахалж нисэх ёстой Дэглийг хүлээн бусад нь байраа эзлэн ганганалдан гунганалдаж түүнийг яаруулхад зүрхээ гаргаж өгөөд ч ханахгүй харагдах Хурыг баяртай гэж далавчаараа далалсаар, дүүлсээр тэнгэрт хөөрч үзсэгэлэнтэй ХУР-тай Үүрэг нуурыг гурав тойрход Хур чимхийн чинээ харагдаж тэд замдаа орлоо. Үүрэг нуур нь мэлийгээд, өөдөөс нь ширтэх зээг бут нь ярзайгаад, наран хүртэл үүлэн цаагуур орж нүүрээ буруулаад ХУР-ын цээж битүүрч далавчаараа хүчтэй хүчтэй нүдэж гарлаа. Би чинь дагаад нисчихэж болохгүй НҮҮДЛИЙН ШУВУУ-тай ижилдэн ханьссан, дайраад гархаас өөр замгүй болсон, Үүрэг нуурандаа үүрд үнэнч, цасын Хур шүү дээ гэж бодоход сэтгэл тэнийж, нуурандаа баярлах нэгэн сэтгэл төрөвч, түүний зүрхийг цэцэглүүлж өгсөн Дэглийд гомдох, түүнийг улам их хайрлах агаар нэгэн боллоо. Зэллэн нисэх Дэглийн цуваа дээрхийн уулыг даван одоход Үүрэг нуурандаа торойсон Хур үүлэн чөлөөний наран гэрчтэй өдөө нэвтэртэл уйлж, шимшрэн бөмбөрлөө. Нүүдлийн шувуу ирэх өдөр байхад явах өдөр байдгийг марттал хайрандаа умбасан Хур арай хийж цээжээ барьж амьсгаа авч, дэргэдэх Үүрэг нуураа нэг харьж, хоолыг нь сарвайн зогсох Сойрыг олж харлаа.

Sunday 2 October 2011

Намайг ирхэд аль хэдийн бэлэн болцон байсан

Эд нараас би хамаагүй хувийн амьдрал энэ тэрээс үүсэлтэй асуулт асуухаас айгаад юу ч гэмээр юмб дээ санаа зовоод байдын. Тэгсэн дээр манай нэг дарга тэгжийн чи хүүхэдтэй юу? Би ч үгүй ээ гаргаж амжаагүй л байна. Тэгхээр нь би зөрүүлээд асуухгүй юу тэгсэн чинь үгүй, хүүхэдгүй. Харин манай найз хүүхэн 2 хүүхэдтэй. Намайг танилцахад аль хэдийн надад хүүхэд ирчихсэн, бэлэн болцон байсан. Ингээл болоо би 2 хүүхэдтэй гэнгүүт нь би аймаар бодоол өрөвдөх ч шиг, тэр өдөржингөө л элдэв юм бодсий ш дээ. Ингээл ажаал байхад энэ мэт амьдралтай хүмүүс маш их байдын энд. Нээх тийм зөөлөн сэтгэлтэй, уян, налархай ард түмэн юмуу гэхээр бас арай өөр болчоод байгаан. Тэр нэг нэг хүнтэй үерхээд больчоод нөгөө хүнтэй үерхэх хугацаа, процесс нь хурдан гэж яаваа. Гэхдээ тэрийг бол хүүеээ нөгөөх чинь ёстой анхны нөхөр, эхнэрээсээ салаад энэ тэр гээд ярихгүй ш дээ. Бүүүүүүүүүүүүр тоох ч үгүй. Тэр нь болхоор сэтгэлийн энергит асар их нөлөөлөөд байх шиг. Аан эсрэгээрээ юу эднүүдийг зовоож байнав гэхээр тэр салсан, барьсан нөхөр нь эхнэр хүүхэддээ бараг насаар нь нөхөн төлбөр өгж байх шиг байгаан. Эхнэр нь бол овоо хэдэн юм салгачих гээл нөхөр нь бас өөртөө юм авч үлдчих гээл за тэгээд эцэст нь нөхөр нь шалдан эхнэр нь овоо юмтай үлдээд байх шиг болжийгаан. За энэ хоёр ч одоо хонь чоно доо гэтэл юу ч болоогүй юм шиг Сайн уу гэж ирээл /ханд арай л хаяхгүй байгаан/ сүрхий мэндлээл тэгээл нөгөө амралтын өдрүүдээр чинь хүүхдүүдээ танай, манайх уруугаа зөөгөөл, замын уулзвэр дээр болзож, хүүхдээ авч, нааш цаашаа гүйгээл байх нь тэр. Тэр их олон юмны чинь хооронд сэтгэлд сэв, мэв ургаж л баймаар юм тэр нь гардаггүй байхгүй юу. Сэтгэлийн угтаа дараад өмхийрүүлчдийм уу эсвэл тэгээл өөрөө зүв зүгээр гаргачдым уу бүү мэд. Гол нь тэр гарах үгүй нь бас орчиноос их хамаарнай. Элдэв төрлийн найз нөхөд ах дүү нар нь шархы нь сэдрээж байгаам шиг ярихгүй, бүүүр юу ч болоогүйм шиг байдгаараа л байжийх нь тэр. Хөөх манай экс ёстой хачин царайтай хөгийн юм явжийлээ, гохьчий ш дээ яах гэж надаас салсын гээд ярьж байсан нэг ч хүн хараагүй. Бие биенээ сэтгэлээсээ хайрладаггүй нээх өнгөцхөн хайрлаад байдаг ч юм шиг. Гүн нь хаана байна гэхээр гүн нь энэ өнгөц нь болчоод байдаг байхгүй юу. Тэгсэн мөртлөө хоорондоо нээх нялуун тэгсэн хэрнээ зарим юмаа минийх, чинийх гээд тусгаар тогтнуулчихаар сайн наалдацгааж болохгүй ч байгаам шиг. Энийг нь би тэр хоол идэхдээ хүйтэн юм уудаг, дуулж хуурддаггүйтэй нь их холбож боддын. Халуун цай уухгүй, аан тэр кофегоо ёстой нэг нэрнээ нэрнэ. Хоол идэхдээ халуун юм ууж байсан нэг ч хүн хараагүй. Бүр гадаа цасан шуурга тавьжийсан ч хоолтойгоо хүйтэн ундаа, усаа л уууна. Тэгхээр нөгөө байгалын зохицолоос мэдээж алс хол. Харин тэр дуулж хуурдахыг бол зүгээр л орхичих. Би бол жишээ нь дуулхаараа нискээд ч байгаам шиг бүр нэг сайхан мэдрэмж төрдийн. Дуулж хуурдах чинь бас хоорондоо асар их халуун дотно харилцаа солилцож байгаа байхгүй юу. Тэр сайхан мэдрэмжийг барьж авч мэдрэхийн тулд дуулж, хуурдмаар. Тэгхээр нөгөө өнгөцхөн юм дуулж хуурддаггүйтэй нь бас холбогдчоол байгаам даа. Гэх мэтээр энэ ард түмнийг хажуунаас нь дурандаал суудгын.

Saturday 1 October 2011

Төрийн бус байгууллагат байхдаа бужигнуулдаг байлаа

Дөнгөж сургууль төгсөөд эрдэм номын будаг ханхалсан хүн, багшынхаа дэмжлэгтэйгээр нэг эмэгтэйчүүдийн ТББ-т нарийхан бичээчээр ордийм байна. Эхэндээ ч баахан, хурлын тэмдэглэл, даргын гараар бичсэн тэмдэглэл гээл бөөн шивээч хүн юм шивдэг байлаа. Намайг орход надаас гадна 2 хүүхэн байдаг байсан юм. Тэр хоёр ч нээх удалгүй гараад явчдийн. Тэгсэн дахиад нэг 2 хүүхэн нэмж ававааа. Нэг нь надаас нэлээд эгч /том эгч/ нөгөө нь бас 5-6 хуруу дарам эгч /дунд эгч/ байсан байх. За тэгээд бид 3 гар зангидаж аваад үзэж тарвааа. Ёстой гар хөл нийлж байна ч гэж жигтэйхэн, даргын амнаас байнга магтаал, сайшаалын үг урсаж байлаа. Би болхоор орчуулга, гадаад харилцааг нь даагаад том эгч болхоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг хариуцааад дунд эгч мэдээлэл технологий нь барьж аваад за тэгээд ёстой нөгөө ТББ-ийг мандуулхаа л дөхсөн. Орой ажилт тарна, яг манай өөдөөс харсан бар байдаг байлаа. Тэн рүү давхиад орчино 3-лаа. ТББ-ийн цалин гэж хөөрхөн түүнийг нь хөлсний байрны мөнгөө төлөөл тэгээл дуусчдаг ч байл уу тэгээл үлдсэнээр нь шоудаал. Гурвуулаа ганц бие, найз залуу малуу байхгүй, хүн мүн бодож шаналахгүй, бүр санаад дурдах хүн ч байхгүй цэв цэвэрхэн зүрхтэй нээх сайхан цаг байж билээ. Гурвуулаа нээх сүртэй бар ороол тэгээл бүжиглэх аядаал 1-2 пиво уугаал тэгээл гарах нь тэр. Сүртэй шоудах нэртэй баранд ороол гараал. Тэгсэн нэг өдөр дунд эгч их сургуулийнхантайгаа шоудана. Чи ирж машин барьж өг гэдийн. Тэгхээр нь за тэгье гээд нөгөө том эгчээ хамт явья гэж гуйгаад тэгээд дунд эгчийг ангийхантай нь барны гадаа буулгаад том эгчийгээ суулгаал халтууранд гарж нэг шөнийн дотор хэмх баяжихаар шийдвээ. Жаахан явж байгаад колонк орж бензин хийгээд тэгээд гадуур гарсан чинь хүн суудаггүйм даа. 2 эмэгтэй хүнтэй таксинд чинь хүн ордоггүйм байна лээ. Тэгхээр нь за больчий гээд гэртээ ирж хоол идье гээд гэрийнхээ гадаа машинаа зогсоочоод 2-лаа орж хоол идчээд гараал нөгөө машинаа унаал явжийсан чинь том эгч Хүүе орилоо? /Намайг тэр 2 Орилоо гэдэг байсын. Энэ нь уйланхай биш их хашгирдаг гэсэн үг/ Нэг толь чинь алга гэдийн. Тэгхээр нь юу яриад байгаан байхгүй хаачдын гээл, яг нэг уулзвараар эргэх гээд харах завгүй яваад эрэгчээд харсан чинь нээрэн толь байдаггүй. Тэгсэн чинь хоол идэх зуур суйлцан байгаам чинь. Хоёулаа дунд эгчээс айгаал, яанаа машиных нь толийг суйлуулцан гээл, тэгээл нөгөө дунд эгчийг дуудахыг хүлээж байсан чинь удахгүй дуудаал Сансарын нэг барнаас Хорооллын бар уруу хүргүүлнэ ир гээд тэгээд нөгөө Согтуунуудыг хүрэгчээл явжийсан чинь Дунд эгч дахиал утасдаал та 2 гэртээ харьж амар. Бид хэд энүүгээрээ зохицуулья гээд ярихаар нь Том эгчийг манайд хоночих гэж хэлээл машинаа ил зогсоолд зогсоочоод унтаад өгвөө. Өглөө нь 2-лаа босоол машинаа авах гээл зогсоол уруу явж байсан чинь Том эгч хүүе Орилоо би утас оллоо гээл хашгирдийн? Юун утас хаана байна гэсэн чинь энд гээд нэг машины зогссон газраас нэг Нокиа утас бариад ирдийн. Тэгээл 2-лаа утас олсон баяртай, толь суулиулсан харамсалтай ажил дээрээ ирсэн чинь Дунд эгч ирээгүй байнаа. Хэн хэлхэв яаж хэлхэв гээл 2-лаа тактик боловсруулж байгаал ирхээр нь би унаж явсанаараа хэлсэн чинь дунд эгч , за та хоёр намайг 3 цаг аргалвал би толийг өөрөө зохицуулья гэхээр нь нэгэн зэрэг тэгээ гээл Дунд эгч толио янзалхаар яваал бид 2 даргыг ирхээр нь худлаа тийшээ явсан гэж хэлээл суужийлаа даа. Тэгээл оцойж овойсон л их ажилтай, орой 9, 10-с нааш тардаггүй их ажилтай байлаа даа. Юугаа ч тэгж хийдэг байсын бүү мэд. Ямар ч байсан л бид 3-ын гар их сайн нийлдэг байсан юм.