Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 6 November 2012

Эрлээ олов

Энд эрэл сурал болоод байсан илгээмж өнөөдөр ирж байна.

Арай ч дээ энэ чинь одоо. Ирмээр дээ.

За одоо ингээд үүнийгээ дахиад л Монгол уруу явуулах гэж оролдож, хичээж, зүтгэж, хөөцөлдөж гарна шүү дээ.

Миний каргоны мөрөөдөл ойрын хэдэн жилдээ л биелэхгүй юм байна.

Учир нь:

Монриал хотоос шууд өөр орон уруу ховорхон нисдэг юм байна. Жишээ нь Монриал-Бээжин эсвэл Монриал-Сөүл бүр давраад Монриал-Улаанбаатар гэсэн нислэг байхгүй болохоор Монриалаас явах ачаа заавал Торонто эсвэл Ванкүүвэр хотыг дайрч явж байна.

Тэгээд дамжлаг болоод цаг хугацааг нь бодохоор бүтэхгүй талдаа орж байна.

Монриал-Сөүл гэсэн нислэгтэй болгочих гээд ва ха ха ха ха ха ха ха би бээр Korean Air-уруу цахим захидал явууллаа л даа.

Тэгсэн хариу ирж байна.

Одоохондоо манайд тийм төлөвлөгөө байхгүй ээ уучилна биз дээ гэсэн байна.

Арга ч үгүй юм даа. Жижиг арал дээр үсрээд л 3 сая хүн амтай болохоор тооцоололд нь багтдаг ч үгүй биз.


За ямар ч байсан алга болсон номоо олоод авсан. Үүнээс өөр даврана гэж юу байхав.

4 comments:

  1. гүйээ басхариу ирдэг нь сайхан юмдаа
    корэйн айр

    ReplyDelete
    Replies
    1. Ккк харин тиймээ. Солонгос чинь үйлчилгээ сайн гээд байдаг ш дээ.

      Delete
  2. DHL, UPS-eer UB-d naidvartai ilgeemj ochinoo.

    ReplyDelete
    Replies
    1. Итгэмээргүй өндөр үнэтэй юм билээ ш дээ. Би бүр ухаан алдах дөхсөөн.

      Delete