Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 7 November 2012

Уриалга

Энэ тухай бичихгүй бол гар загатнаад болдоггүй ээ.

Бид Босоо Монгол бичигтэй.

Дээрээс нь бид Кирил үсэгтэй.

Энэ хоёрыг хоёуланг нь ашиглаж болохгүй байлаа гэж бодьё. Ядаж Крил үсгээрээ нийгэм, олон нийтдээ харилцаач гэж гуйж байна.

Хараад, ажиглаад байхад ялангуяа энэ дурсамжын дэвтэр (Facebook) болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр Англи цагаан толгойгоор галиглаж бичээд байх юм.

Үнэхээр миний зүрх сэтгэл уйлж байна.

Яахаараа өөрийн гэсэн бичиг үсэг, соёлтой ард түмэн чинь тэр хүний, гадны цагаан толгойн хэдэн үсгийг галиглаж бичдэг байна.

Тиймээ, 2000 оны үест бидэнд гар утсан дээрээ Крилээр бичих боломж байгаагүй. Ойлгож байна.

Гэтэл одоо манай мэдээлэл, технологийн мэргэжилтэнгүүд бүх төрлийн цахим болоод  ухаалаг гар утас болон бусад техник хэрэгсэлд зориулсан Крил үсэгний программ гаргачихсан байгаа.

Түүнийг олж аваад гар утсандаа суулгаад, Крил үсгээрээ бичиж хайрлана уу гэж чин сэтгэлээсээ гуйж байна.

Саяхан даа нэг Ази хүн надаас Монгол үг асууж байна.

Хэлээд л байлаа. Монгол бичигээр бичээд өглөө.

Тэгсэн өмнөөс A,B,C үсгээр яаж бичдэгийн гээд байхын. Юу яриад байгаан бэ. Тэр чинь манай хэл бичиг биш гэсэн чинь та нар дандаа л хэрэглэдэг ш дээ гэнээ.

Ёстой хэлэх үггүй болгоод газар доогуур ормоор санагдуулсан. Одоо хүртэл тэр мэдрэмж гараагүй л байна.

Энэ бол энгийн жишээ. Үүнээс цааш бидний нүдэнд үзэгдэхгүйгээр ямар их өөрчлөлт явагдаж байгаа бол гэхээс ар нуруу уруу хүйт дааж байна.

Аливаа юманд сайхан гоё ганган харагдахын тулд хүний юмыг ашиглаж, дулдуйчилж биш өөрийн гэсэн юмаа зүлгэж, хэрэглэж яваа хүн бүхнээс сайхан харагддаг юм. 

Гадаад хэлтэй байж болно. Тэр гадаад хэлээр нь бич л дээ. Заавал англи хэлтэй гээд л англи цагаан толгойгоор аялгуу сайхан Монгол хэлээ дүрсэлж бичнэ гэж юу байсан юм бэ.

Залуучуудаа, ах дүү нар, найз нөхдөө өөрийн гэсэн бичиг үсгээрээ харилцаж амьдаръя!

13 comments:

  1. хэхэ над шиг л бай л даа
    гэхдээ энэ олон блогчдын бичлэгийг дуурайсаар байгаад болохгүй гэдгийг болку энэтэр гээд бичиж өгдөг болсон байналээ лдээ

    ReplyDelete
    Replies
    1. Тэрийг чинь засагдаж байгаа гээд л бодож яваа ш дээ.

      Delete
  2. Tiimee 1000 jil orchim hereglesen undesnii bichigee orsuudiin hargis daranguillaar 1946 ond geechiheed butsaad uuguul bichigtee oroy geheer komunismaar buren tarhi n ugaagdsan heseg n Mongol bichig heterhii hetsuu kirildee baina geed baidag. Mongol bichignees hed dahin hund hanz bichigtei yopon, hyataduud suireegui baihad bid 10 jiliin dotor l buren oorsdiin uuguul bichigtee orj chadna gej boddog.

    ReplyDelete
    Replies
    1. Ай даа одоо бүр багаас нь эхлэхгүй бол хэзээ хэн Монгол бичиг хэрэглэж эхлэх юм бүү мэд.

      Одоо нэг багачууд чинь father, mother гэж хэлд ороод байгаа юм биш үү.

      Delete
    2. Bas neg yum nemeh zuitei sanagdlaa. Bid 21-r zuunii soyl irgenshild orohdoo jinhene Mongol bichig ba latin galig bichigtei oroh n zuitei bolovuu. Uchir n bur 1939 ond Halhiin goliin dainaar tsergiin Ulaan Od sonin n latin galigaar neree bichisen door n buh bichig n uuguul bichigtei baidag. Huuchinii 1920-ood onii Mongol Dollar ch gesen latin galig bichigtei baisan yum. Teheer bid Mongol;iin ertnii bichigiin mergediin shiidlees gajaad tomroh n utgagui sanagddag.

      Delete
    3. Чи ч түүхэндээ сайн юмаа. Би ч түүх гэвэл нэг ч алхахгүй шүү дээ.

      Нээрээ Монгол бичигний зарим ном Латин галигтай байсан ш дээ. Нээх сонин хэмжээтэй урт, цэнхэр ном байдаг байсан.

      Delete
  3. Барималчааа, криллээр бичье гэж шургадым билүү, гэснээс би бичье гэдэг үгийг зөв буруу бичиж байгаа эсхээ мэддэггүй ээ. Бичие, бичье аль нь зөв бэ? ккк

    ReplyDelete
    Replies
    1. Kiril bichig n ugaasaa Mongol helnii durmiig hucheer evdej yurduu gantshan hun Ts.Damdinsuren guain zohioson kiril bichigiin durem gegcheer hucheer bidend tulgagdsan yum. 60-70-aad onuudad huuchinii bichig soyliin bolovsroltoi humuus Damdinsuren guain ene durmiig "jorlongiin tsaasnaas doloon dor zuil" gej hoorondoo heleltsdeg baisan gesen.

      Delete
    2. Харин тиймээ шургамаар байнаа. Бичье-ингэж бичнээ хө.

      Delete
  4. Urialga iig demjye, yostoi sanal 1 bna gechiheed galiglaad baival yasiin hahah

    yor ni galiglaj bichsen setgegdel, bichleg unshih asar durgui sh dee bi. Odoo aimar goyo shine komputer avch bgaad l krilleer durailganaa.

    ReplyDelete
    Replies
    1. Дараа крилээр бичээрэй. Би бас тийм ш дээ. Шууд хаяаад хаяаад явчихдагын кккк.

      Delete
  5. Дандаа чамайг хайрлаж явъяа
    Даруухан бичдэгийг чинь хүндэлж явъяаа
    Орчлонд уярахын жаргал амтлаад
    Олуулаа бичигээ засаж явъяаа гэдэг шиг үү :P

    ReplyDelete
    Replies
    1. Тиймээ тийм. Чи нь яасан сайхан уран яруу төгөлдөр юм бэ.

      Delete