Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 31 January 2012

Гадаадын Монголчууд буцаж байна


Зѳгийн Үүр хѳтѳлбѳр нь сайн ажиллаад юм уу эсвэл үнэхээр цаг ирлээ гэж бодсон уу...

Monday 30 January 2012

Түргэн боорцог


Гэрийн боорцог идэж ѳссѳн үеийн хүүхэд юм болхоор боорцог идэхгүй бол байж яджийнаа.

Sunday 29 January 2012

Би Монгол Эмэгтэй


Би
Хоёр салаа гэзэгтэй
Хормой урт дээл ѳмсдѳг
Хонхорцог дэрлэж унтдаг
Монгол Эмэгтэй



Saturday 28 January 2012

Хүүхнүүд нь хаачив?


Ѳчигдѳр эндхийн Бадминтоны холбоонд элсээд орой дугуйланд нь яваад очлоо.

Friday 27 January 2012

Эднүүд урагшаа явдаг


Манайхан урагшаа явна гээд Хужаа явдаг шиг эднүүд ѳвлийн гурван сар урагшаа цувсаар байгаад таархын.


Thursday 26 January 2012

Бэлэг ирлээ

Ѳчигдѳр ажилаасаа буугаад шуудангаа шалгахад нээх том дугтуйтай илгээмж байна. За энэ бол яг Монитагаас ирсэн гэж бодсон чинь үгүй байнаа.

Tuesday 24 January 2012

Дуут зурвас


Дуут зурвас гэдэг юм Монголын Цахилгаан Холбоо нэвтрүүлэх гэнэ, тэгмээр дээ. Зам түгжрээд явахгүй дээр нь баяраар утасны сүлжээ ордоггүй учир энэ дуут зурвасыг ажиллуулвал хэлэх гэсэн юмаа үлдээгээд олон удаа залгаж таван төгрөгөө үрэхгүй амар байхгүй юу.

Monday 23 January 2012

Тог тасарвал нөхөн олговор олгодым байна

Энэ нутагт ирээд 2.5 жил болход хоёр удаа нэг нь 15 нөгөө нь 30 минутаар тог тасарсан. Тэгэхэд сарын өмнө мэдэгдэл шуудангаар ирүүлж байсан.


Sunday 22 January 2012

Их идээд онигоо ха ха ха


Муу хүн идсэнээ гэж бичнээ яадын. Ингэсийн ха ха ха. Бүр нэг онигдой хүрээд байхымаа.

Saturday 21 January 2012

Ийм дуунууд мэдэх үү?

Бага байхад аялдаг, дуулдаг сайхан дуунууд гэнэт санаанд ороод, шинэ дуу сурах гэж бөөн юм болдог байж билээ. Радиогийн Ням гарагийн хүсэлтийн хариу эсвэл өдрийн 13:45 цагийн ая дууны мэнд эсвэл Цагаан лавайн эгшиг нэвтрүүлэгээр л шинэ дуу явдаг байлаа ш дээ.

Friday 20 January 2012

Ажил дээрээ иймэрхүү

Би энэ цасны өмнө зогсвол надаас өндөр болно, ингэж л цас оржийн энд

Thursday 19 January 2012

Эрчүүд бол аз жаргалтай хүмүүс

Хоч нэр


Сараа, Цэцэгээ, Чимгээ гурав хооллохоор явахдаа нэгнийгээ Сараа, Чимгээ, Цэцэгээ гэж дуудна. Харин Болд, Бат, Сүх гурав хоолонд гарч явахдаа бие биенээ элгэмсэгээр бүдүүнээ, хамаа, сармагчаан гэж дуудна.

Wednesday 18 January 2012

Чи намайг эзэмдээч, гуйя

Би чамайг санан мэгшиж


Битүүхэндээ мөр холбож сууна

Харин чи намайг тоохгүй удлаа

Tuesday 17 January 2012

Тэмээчин Бүсгүйн 2011 оны онцлох үйл явдалууд


Гүйгээл, үсрээл, алхаал, сураал, ажиллаал, сэлээл, тоглоол, давхиал, нисээл ...гэх мэт маш олон содон сонин үйл явдал болжээ.

Monday 16 January 2012

Давхар иргэншил хэрэгтэй юу?

Манай улс одоо давхар иргэншил баталчих хэрэгтэй ш дээ.

Sunday 15 January 2012

Enrique-ийн тоглолтыг хамт үзэх үү?

Энэ жил Enrique-ийн тоглолтыг үзье гэж бодож байна.

Saturday 14 January 2012

Friday 13 January 2012

Амьдардаг өрөө

Ажил дээрээ 14 хоног ажиллахаараа амьдардаг өрөөгөө танилцуулж байнаа.

Thursday 12 January 2012

Хуваарь өөрчлөгджээ

Өнөөдөр ажил дээрээ ирлээ. Өглөө гэрээсээ гарах гэж бөтөөрсөөр байгаад 30 минутын дараа гараад 100-110 км/ц хурдтай онгоцны буудал уруу /100 км/ явлаа ш дээ.

Wednesday 11 January 2012

Ѳвлийн амралт

Амралт дууслаа. Намараас хойш жинхэнэ утгаар нь 14 хоног ажил, хичээл бодохгүй сайхан амарлаа.


Tuesday 10 January 2012

Нууц зурвас

Нууц зурвас ирээд би чинь хэдэн ѳдѳр бодолд автав.


Monday 9 January 2012

Хэл сурахад тустай-Lang-8

Хараал, сонсоол, чагнаал, бодоол, үзээл байх юм бол Англи болоод мѳн бусад ѳѳр хэл сурах сонирхолтой, сайжруулах зорилготой мѳн гүнзгийрүүлэх хүсэлтэй гээд маш олон шалтгаанаар ѳнѳѳдѳр хүн бүхэн дамжаанд явах, гадаад хүмүүстэй байнга харьцах, ном бичиг сонин унших гээд олон аргаар хэл сурах гэж зүтгэж явна. Ингээд та бүхэндээ Lang-8 хэмээх цахим хуудасыг танилцуулж байна.


Sunday 8 January 2012

Канадын цагаар тѳрсѳн ѳдѳр болж байна

Ѳглѳѳ тѳрсѳн ѳдѳр энэ тэр гээд ааагүй эрт бослоо ш дээ. Нэт асаагаал энд тэндээдс дуудлага, үлдээсэн мэндчилгээ дүүрэн байлаа. Сайхан байна. Нэтээр цѳм авлаа ш дээ. Бүжиглээд дуулаад юу боловоо. Үүлэн дээр нь хатирья аа гээл савж ѳглѳѳ ш дээ. Найзууд сэтгэлээрээ байгаа байгаа газраасаа сайхан мэндчилгээ хүргээд гоё байнаа.


Saturday 7 January 2012

Монголын цагаар тѳрсѳн ѳдѳр болж байна

Хамгийн түрүүнд дүү маань мэнд хүргэлээ. Жаахан нар гарахаар хайрт ээждээ баярын мэнд хүргэнэ. Одоо болтол ээжийнхээ нүдэнд нялх хэвээрээ л гүйж явна.


Хорьтын настай Дүү нартаа

Хорьтын настай дүү нар минь ээ
Хоёрхон чавхдасаар хорвоог хѳглѳдѳг Морин Хуур шиг
Хайрлаж явах нас шүү, гамнаарай

Арван найман наснаас чинь ялгаатай
Айлын эхнэр эсвэл нѳхѳр болчиж магадгүй
Аанай чи харин тогтох ёстой шүү, ухаажаарай


Friday 6 January 2012

Монита онигоо

5 хүний дунд Монита зохиогоод хѳѳрхѳн онигоотой үлдлээ. Ингэсийн. Яг ингэсийн. Би нѳгѳѳ гэнэтийн бэлгээ бэлдээл УУБ*т том размерийг аваал нѳгѳѳ гуравтаа эмэгтэй хүний размераар нь авчаал гэртээ ирээл боогоол хамгаалалттай дугтуйнд хийгээл яг дуусаал Гуталчингийхийг шалгаал наах гэсэн чинь аймаар том бээлий байхын. Бүр гайхаад нүд хэд эргэлдээд зогслоо.


Smily-ийн Монита

За ингээд та бүхэндээ манай Алтан Уншигч Smily-ийн Монита хэн болох мѳн бэлэгийг зурагтайгаар тайлбарласаныг хүргэж байнаа.

Алтан Уншигч Smily-ийн Монита нь манай Монгол Бүсгүй байжээ.

Smily маань бэлгээ аваад маш их сэтгэл хѳдѳлсѳн мѳн ѳндѳр сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байна.

Маш гого шоконууд байсан дор нь идчихсэн гэж байна хэ хэ хэ.

Ном нь их сонирхолтой байна уншаад ид дундаа орж байна гэнээ.

За тэгээд хараад байх юм бол цаг үетэйгээ холбогдуулсан маш хѳѳрхѳн зүйлсүүд байнаа.

Энэхүү блогоор дамжуулан Smily маань Монгол Бүсгүйдээ маш их баярлалаа хэмээн дамжуулж байнаа.

Thursday 5 January 2012

Ном бэлэглэеээ

Юуны ѳмнѳ миний тѳрсѳн ѳдѳр болох гэж буйтай холбогдуулан та бүхэнд дараах номыг бэлэглэхээр шийдлээ. Ноднин эндхийн нэг хүүхэн надад баахан уран зохиолын хуучин ном ѳгсѳн юм. Би нэг хэсэг англи хэл сурч байгаа Япончуудад бааханыг шуудангаар явуулаад одоо бас нэлээд хэд үлджээ.


Wednesday 4 January 2012

Замд бодсон бодол

Оттава хот уруу шинэчилсэн бүртгэлд орж явахдаа их юм бодож сайхан байгалийн зураг дарж явлаа. Манай эндээс Оттава хүрэх зам Монриал хүрэх замыг бодвол алсын  хараа сайтай юм гээч.


Хуймаг

Бид чинь боорцогны хүүхдүүд байлаа. Гэрийн боорцог л хамгийн гоё нь байсы ш дээ. Тэр үйлдвэрийн боорцог нь тэмээ хариулж яваа надад олдохгүй ээ.

Тэгэхээр бие махбодь хаана байгааг харгалзан боорцог нэхээд сүйд болноо. Ѳѳрийн эрхгүй хуймаг хийж оволзсон хүслийг дарж байна. 6, 7 цагаар хиншүү тавиад боорцог хийх зав үнэндээ алгаа.

Тэгээд амар бас үтэр түргэнийг нь бодоод сайхан хуймаг хийлээ дээ. Нэлээд хэд хоног идчихнээ. Хуймаг бас гоё амттай шүү.

Ус гурил 2оо зуурцан байгаа нь

Орц ...Гурил

Орц...Ус

Хайруулын таваг дээрээ хайрч байгаа нь

Тэнийлгэнээ сайхан

Нѳгѳѳ талы нь хайрч байгаа нь

Ингээд л болчихлоо доо

Tuesday 3 January 2012

Гэнэтийн бэлэг

Olympic Mittens
Тэмээчин бүсгүй бээр нь Монитад оролцсон 4 хүндээ гэнэтийн бэлэг болох гарын бэлгээ явуулсан юм. Гэнэтийн бэлэг болхоор ѳѳрсдѳѳ хүлээн автал нь чимээгүй байсан юм.

Эхнээсээ гайхцгааж байх шиг байна. Яагаад олон хүнд бэлэг явуулаваа гэж. Тэгэхээр та дѳрвѳн оролцогчын итгэл, сэтгэл, хайр гэдэг зүйлүүд  миний сэтгэлийн утасыг хѳндѳж чадсан.

Та дѳрѳв оролцоогүй бол би Монита явуулж чадахгүй байсан. Ѳмнѳ нь уулзаж, учираагүй хэрнээ шууд л гараа ѳргѳж би оролцоё гэж суудлаасаа ѳндѳлзѳн байгаа дүр зураг чинь намайг уяраасан.

Season"s greetings
Ялангуяа глобалчлалын ѳнѳѳ үед энгийн танихгүй хүнд хаягаа ѳгнѳ гэдэг бол хэн хүний хийгээд байдаг зүйл биш.

Гэтэл та 4 хатан зүрх зоригтойгоор надад итгэж, итгэл сэтгэл хоёр байгаа цагт хайр бадардаг гэдэгийг дахин харууллаа.

Та хэддээ маш их баярлалаа. Баруун хѳлѳѳ ѳргѳж байгаад баруун хацар дээр нь МОНГОЛ үнсэлтээрр нь шоп шоп хийн шүлсээ наалгүйгээр үнсье ээ.

Эргээд блог гэдэг аугаа ертѳнц биднийг том дээвэр дор дахин нэг зүйлээр нэгтгэлээ. Баярлалаа.

Жич. Баярын мэндчилгээ мѳн ийм бээлий тус тус явуулсан юм.

Sunday 1 January 2012

Шинэ он

Шинэ он гаргах гээд салют буудуулах усан онгоцны зогсоол уруу явжысан чинь он гарцан ха ха ха ха. Ямар их хун байваа дуурэн цагаачид. Пээ тэд нар чинь шалдан байна лээ ш дээ. Машинаараа явж байгаад 11-59 гэнгуут машинаа замын гол дээр орхиод машинаасаа гараад тэгсэн баахан Орос, Мексик хумуусийн дунд он гарагцан. Хужаа мужаа Япон, Араб гээд хун мон их байваа.

Шинэ он гарах суулийн 30 секундыг хумуус тоолоод яая унэн гоя байсан 3,2,1 гээл дуусан чинь салют буудаал шинэ он гараад уух муух юм тэнд зарах байх гээд Монголоороо сэтгээд очсон чинь угуй ш дээ.

Энд зовхон засгийн газрын хрэгжуулэгч агентлаг нь архи, пиво зарды ш дээ. Гадаа мадаа дамлах энэ тэр байхгуй шуу дээ. Амар ч юм шиг.

Оноодор нэг Монгол хунтэй уулзаад тэгсэн гадагад найзтай болчиж ккк. Франц, Англиар яриад миний уур хурээд. Жаал Монголоор ярих гэж очсон чинь гадаад хун байхад нь аймаар сонин реакци илэрч байна лээ ш дээ. Ажил, хичээл гээд бух юм гадаад хэл дээр тэгээл жаал Монголоор ярих гээд очсон чинь гадаад хун байж таараад.

Нэг хундага оргилуун дарс, нэг хундага улаан вино уугаад ирлээ. Энэ жилийнхээ спиртийн хувийг хангачих шиг боллоо.

Торсон одор боллооо шуу дээ. Ганцаараа бужиглэнээ эсвэл камераар тулгаж уунаа. Камераар тудгаж уух хун байвал хэлээрэй. Би тоохгуй ш дээ.