Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 30 September 2009

14

Нэг харсан чинь 10 сарын 1 гарах гэжийн. 9 сард туурвисан бүтээл 13 болчиж 14 болгох гээд хичээжийн. 5хан минут үлдлээ ш дээ. Юу бичхийн бэ 2*7=14 За за 14 их сайн тоо шүү ха ха ха ха. Цаг дуускайдайн.

Амьтны амь аврах гэж 80 юм болхымаа

Арван хар нүгэлийн нэлээд дээр жагсдаг нүгэл бол амьтны амь таслах үүнийг бол сайн мэднээ. Гэхдээ огт амьтан алаагүй гэж худлаа яриад яахав. Бага байхдаа хонинд явж байхдаа хонин гүрвэл нэлээд хэдийг цааш харуулсан. Гэхдээ хоёр оронтой тоогоор эхлээл дуусах байх. Одоо үүнийгээ наминчилж би чинь орой бүр маань хөгжөөж сууна хөөе.
Амьтан цааш харуулаад байх нээх сайн эд биш. Намайг бага байхад нэг улирал хичээлдээ яваад ирсэн чинь миний хайртай ямааг хөгширсөн гээд нухсан байж билээ. Би ёстой сүртэй уйлаад, толгойг нь очоод үзээд бөөн юм болсон. Түүнээс хойш мал эрхлүүлэхээ больсон. Сүүлдээ бүр амралтаараа ирэхээрээ танихаа ч больсон амар зүгээр.
Уг нь бол аалзыг алж байх ёстой л гэдгийн. Яагаад гэвэл төрүүлсэн эхээ идэж жинхэнэ аалз болдог учираас мөн ч түүгээр барахгүй аалз алчаад ум мани бадми хум гэж ганц уншихад ихддэг гээд бодчих.
Энд ёстой шоргоолж гэдэг амьтан буруу гаригтаа төрчихжээ. Зунжин би эндэхийн шоргоолжыг хамгаалж хөл бөмбөг тоглолоо ш дээ. Шоргоолж нь бас дүрсгүймаа гэрийн мод сав идээд, өгөршүүлээд хэрэггүй болгохымаа. Тэгээд л айл бүр гэрийнхээ гадуур цагаан хор цацаад эсвэл аймар том литрийн савтай шүршдэг хор яг ашиглахад хаана ч бэлэн байжайхымаа. Нөгөө хор нь хямдарч энэ тэр тэнэгтэхиймаа.
Нөгөө шүршдэг хороо бариал босвол би шоргоолжуудыг хөлөөрөө нуудаг байхгүй юу. Яв л дээ алкаадэй ш дээ гээд дохино. Болохгүй бол дээр нь гараад зогсчдийн. Тэгээд яаж ч аргалаад алуулчихын бол чихэнд нь хойд төрөлдөө Монголд төрөөрэй гэж шивнэдийн.
Ашгүй хүйтэрч нэг юм гайгүй болсон чинь хэрэм золиг буудуулах гээд айлгаадайхымаа. Шувууны хоолыг булааж идээд байна гээд байнга банга хүртчихиймаа. Би нөгөө буу энэ тэрийг нь бас нуугаастай ш дээ. Шувууны хоол байгаа газар ирж буудуулчих гээд байхаар нь нөгөө шувууны хоолыг нь бүгдий нь үүрнийх нь тэнд аваачаад асгачихсан чинь анчин гуай над уруу муухай харж энэ тэр.
Нэг өдөр гараашны хажууд зогсжийсан чинь үүрнээсээ гараад иржий ш дээ хэрэм гуай. Тэгээд аягүй гомдлын нүдээр хараадайхаар нь би лав буудна энэ тэр гэж дөвчигнөдөггүй шүү. Чи жаахан намбатай бай л даа. Анчин үүрнээсээ гарч ирчээд байхад чинь тоогдох гэжийгаам шиг далчигнаад байхын намайг гарч ирэхээр л далчигнаж бай л даа гэсэн ...

Tuesday 29 September 2009

Нэг мэдсэн чинь ирээд яг 3 сар болжийн

Нэг мэдсэн чинь ирээд яг 3 сар болжийн. Хоёр мэдсэн чинь жаахан турсан байна. За за жаахан тайлан гаргаатхая. Тайлан гэчжээ яшиг зүгээр л энэ хугацаанд яасан ийснээ л биччий.
Эхний хоёр сар бол майр их тэнэсий ш дээ. Монриал хот, Онтарио- Ийрс, Орнпэйн, Нортбэй, Тимминс энэ тэр гээд сайхан намирсан даа. Дандаа л зочилж дайлуулж явлаа ш дээ. Амралтын байдалтай.
Хоёр дахь сарын дундаас нэг л ажил хэрэгч хүн бичиг цаас, тоо, баримт болоод явцан. Одоо болтол заримыг нь хүлээгээл байна. Ёстой нэг процесс удаан хүмүүс юмаа нээрээ.
Хамгийн хэл амтай бүтэхгүй байгаа зүйл бол жолооны үнэмлэх. Тэнд энд очиж бичиг баримтаа шалгуул л гэнэ. Бас удаан шалгана л гэнэ. Би одоо нэг Арабын дээрэмчин ороод ирцийм уу яасыын ккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк.
Одоо болтол шалгалт шүүлгий нь өгч дуусаагүй л байна. Болохгүй бол үнэмлэхгүй хоёр хөлөөрөө алхая гээд алхлаа цаг хугацаа хүлээхгүй байна. Больё гээд явган дугуй авлаа. Хурд нь арай муу байна. Яалт ч үгүй үнэмлэх авахгүй бол болкүүм байна хөөе.
Сүүлийн сард Франц хэл сурч эхэлсэн. Одоо нээх тасарцан энэ тэр гэж муриад яахав ойр зуурын юм л ярьж байна. Онол энэ тэр яриахад хэлний мушгиа тээглээд байна. Олон юм нэг дор ярьвал ойлгохгүй байна.
Найзуудын хүрээ тэлсэн энэ тэр бол нэлээд муу дүн авна. Гэхдээ хоосон биш. Би бол найзууд гэхээр нутагтаа байдаг шигээ хэлхэлдээл байжийдаг гэж төсөөлөөд байна. Тийм найз энд олдохгүй л дээ.
Өө тийн ангийн охиноо найзаа гэж бодноо. Надтай яг адилхан юм билээ. Хичээлд очихоор л тэвэрч аваал үнсдийн сүртэй ш дээ. Аан тийн ангийн охин өвлийн гуталтай би шилэн тирко ботинктой л наагаад байгаа.
Өөр юу хийсэн билээ дээ. Нэлээд хэдэн кино үзсэн. Гэхдээ аймшигийн киноноос бусад төрлийн. Энийг одоо ажил гэхий л юм байх даа. За яахав яахав.
Өөр аятайхан юм олдохгүй байна. Бие бялдаржуулах төвд яваагүй ээ. Амжихгүй байна. Аан тийн агаарын теннисэээр хичээллэж эхэлсэн хэ хэ хэ хэ.
Бүжгэнд л явмаар байхымаа.
За дараагийн 3 сарын тайлан гаргахад нэлээд их ажил төрөл амжуулсан байна гэдэгт найдаж байна. Бас Франц хэлээрээ ус цас шиг ярьдаг болсон байнаа.

МУ-ын Засгийн Газар уруу цахим шуудан илгээлээ

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явагдана гээд Гого дээр бичцэн байсын бас хаяг нь байсын. Би тэгээд цахим шуудан илгээлээ. Би нээх удаагүй л дээ. Гэхдээ бас бичих юм байна.
Юу вэ гэхээр нөгөө л нэг овог солих тухай. Буруу солиод хаячижийгаа байхгүй юу. Гадаад паспортыг нь л солих хэрэгтэй. Гэтэл одоо хаашайн зүгээр хойт эцэг энэ тэртэйм шиг болгоод хаячихымаа нээрээ гах гах гах...
Гэтэл энд яажын шал өөр байш дээ. Юу гэж хүний иргэний үнэмлэхэн дээрх овгийг сольчдийм бэ одоо.
Энд ингэжийн жишээ нь:
Тухайн нөхөрт гарсан хүний эрүүл мэндийн даатгалын картан дээрх нэр аавынхаа овгоор явжийн. Яагаад гэхээр тэр хүн нөхөртэй ч нөхөргүй ч эрүүл мэндэд хамрагдана мөн үү.
Сургууль төгсөхөд нөхөрт гарсан хүн байсан ч аавынх нь овгоор дипломыг нь овогложийн. Мөн байгааз дээ.
Гэтэл аваачаад хүний хамаг юмыг өөр овогтой болгуулчихымаа нээрээ. Үнэн нягууртаймаа.
Би тэгээд сая энэ асуудлыг бичээд та нар нэгдсэн систем гарга. Тэгэхгүй бол дүүргийнхэн дураараа овгий нь сольжийн зарим нь ургийн зарим нь аавынх нь нэрийг сольжий ш дээ.
Яах гэж тусдаа гэрлэлтийг нь бүртгэдийн тэр гэрлэлтийн гэрчилгээн дээрээ овгий нь солиод дараа нь тэрийгээ барьж очоод гадаад паспортоо солиулахад л болно энэ тэр гээд.
Өөр иргэний үнэмлэх банкны карт энэ тэр зүгээр л аавынхаа овгоор байжийг тэх үү.
Аль зэрэг ажилаа хийдэг хүмүүсийн одоо л нэг харчихья гах гах гах гах гах гах гах .............

Monday 28 September 2009

Би л юм бичих дутаадайнн

Түрүүний амралтын өдөр MN25 телевизийн хөтлөгч Тэнгис гэдэг залуу Ганбуушийнд очиж хоножийн. За тэгээд маргаашнаас нь ёстой нөгөө бүх мэдээллийн сувгуудаар Ганбууш биш нөгөө муу Тэнгис ёстой соёлгүй, боловсролгүй, мангар, тэнэг, домброк, бүдүүлэг гээд бүх юмаараа дуудуулж бичүүлжий ш дээ.
Хаашаа л орно энэ тухай бичцэн байхын больчкүү юу би тэгүүл нэг юм бичмээрайн. Би тэр Тэнгис энэ тэрийг бичкүү. Таних ч үгүй, уулзаа ч үгүй.
Харин Ганбууш гуайг бичих гэсийн. Яадын бэ сайн хүн ш дээ. Үнэн сэтгэл өөдрөг, цоглог хүн ш дээ. Би яагаад мэдээдайн гэхээр ТББ-т ажиллаж байхдаа 2 удаа эмэгтэйчүүдийн ажил, урам, зоригыг дэмжих, урамшуулах хөтөлбөр дээр ажилласийн.
Нэг өдөр би оффистоо суужийсан чинь гаднаас сэвх гээд нэг хүн ороод ирлээ. Ээ мэдкүү нэг л зэгийсэн саарал юм ороод ирсэн. Бөөн үс, дах өмчихсөн юм шиг нэвсийсэн тэгсэн мөртлөө өвдгөөрөө татсан түрийтэй өндөр өсгийтэй гуталтай.
Би айгаад л амаа ангайгаад таг гөлрөөстэй. Тэгсэн нөгөөх чинь танай дарга байна уу гээд аймаар бүдүүн хоолойгоор асуудаг гэжий ш дээ.
Ёоох дарга уу саяхан гараад явсан одоохон ороод ирнэ та түр хүлээхгүй юу энд суугаад гэсэн чинь за гэнээ.
Удалгүй дарга орж ирээд өө Ганбууш за сайн уу гээд л өрөөндөө оруулаад бөөн ажил хэрэг ярьж гарлаа. Би ч ажилаа хийсээр бас жаахан айдастай суужийсан чинь нөгөө 2 чинь гарч ирсэнээ миний ширээн дээр ирсэнээ манай дарга:
Энэ манай охинтой хамтарч ажиллаад ажил, хэргээ бүтээчих гээд Ганбуушийг танилцуулаад явчихдийн.
Хүүх тэгсэн чинь нөгөөх чинь том хавтас гаргаж ирж байгаад ийм юм зохиох гээд байнааа гээд л ярьж гарлаа. Тэгж тэгж надад баахан даалгавар өгчөөд 2 хоногийн дараа ирнэ гээд л явлаа.
2 хоногийн дараа зүгээр гунхаад л ороод ирлээ. За сонин юу байна найз энэ тэр гээд миний ч айдас жаахан дарагдчихсан 2-лаа ажил хэргээ нян тан амжуулаад нөгөөх маань за миний унаа ирлээ явлаа.
Тийм тийм газар бичиг баримтуудаа аваад яг бэлэн байна шүү. Хөтөлбөр яг цагтаа эхлэнэ гээд л.
Би ч болзсон цагтаа ажилаа хийхээр очсон чинь хүүх мань хүн ёстой майр гангарчээ. Өмссөн зүүсэн энэ тэр. Би бол юбкэтэй л болхоос биш 70 он гээл бодчих.
Хоёрдугаар хөтөлбөрийн ажиллагаа эхлэх гээд л 2-лаа бичиг цаасаа янзлаад л ид ажилтай байлаа. Тэгсэн нэг өдөр манай нутгийн 2 залуу надаас ном авах санаатай манай ажил дээр ирчихсэн байхад нь Ганбууш ирж таараад тэгсэнээ харин намайг хөөх манай найз чинь ёстой 2 залуутай болчихсон байна ш дээ. Бараг л даруухан байгаарай та гуай энэ тэр гэснээ инээгээд гараад явчихсан. Намайг онигоонд хийжаагаа байхгүй юу ха ха ха.
Хоёр дахь хөтөлбөрийн ажиллагаа амжилттай явагдсанаар мань 2-ын хамтын бизнес ажиллагаа өндөрлөсөн юм даа.
Нэг удаа ирэхдээ манай оффисиинхон баахан асуулт асуусийн тэгэхэд л буудалд амьдардаг, такси хөлөглөдөг гэж ярьж байсын. Тэр амьтанд нэг өрөө байр өгчөөч дээ. Хөөрхий минь ханийн заяа үзэхгүй энэ насыг өнгөрөөх нь гэж бүх ярилцлагандаа өгүүлсэн байдаг.
Харин чиг тэр зүгээр сав сайхан амьдралтай, эв эрүүл байжийж домброк юмнаас болж амиа егүүтгэдэг хүмүүсийн хажууд бол жинхэнэ амьдралын төлөө зүтгэдэг, няхуур, ажилч, хичээнгүй, хөдөлмөрч, цоглог хүн ш дээ.

Аймаар уу... гэхдээ өрөвдөлтэй байгааз

Индонези-д модон хүн хэмээн алдаршсан 36 настай энэ залуу Бандун хэмээх хотоос холгүйхэн хөдөө тосгонд амьдардаг. Нэгэн төрлийн арьсны үрэвсэл гэж нэрлэж болох үү туссан гэхэд болно. Гэхдээ анх ургаж эхэлсэн шалтгааныг тэрбээр өөрөө хэлэхдээ хүүхэд байхдаа мод хугалж, тасдаж, цавчиж явахад анх арьсан дээр гарч эхэлсэн гэжээ. Учир нь тэрхүү модон доторх шавьж биенд нь халдсанаар энэхүү төрлийн мод, мөчир ургаж эхэлсэн аж. Тэрбээр сэрээ барьж чаддаггүй, алга ташиж чадахгүй, гутал өмсөнө гэж бүр ярилтгүй.
Индонез улс даяараа энэ өвчнийг анагааж чадахгүй учир АНУ-аас Антон Гаспари гэж арьсны үрэвсэл судалдаг эмч хүн ирж уулзаж, өвчиний оношыг тодорхойлохоор шаргуу ажилласан.
Тэрээр энэ залуу анх үү гарч эхлэхээд нэлээд тоомсоорлоогүй төдийгүй эмчид хандалгүй олон жил ой, шугуйд бүгэн амьдарчээ. Энэ хүн эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
Америк эмч энэ залуугаас маш олон төрлийн шинжилгээ авч, судалсаны эцэст хагалгаанд оруулахаар Жакарта-ийн эмнэлэгт энэ зун хэвтүүлсэн. Хагалгааны ажилын өмнө эхлээд 7 хоног энэхүү үүнүүд дээр нь тос түрхэж зөөлрүүлсэн.
Дараагаар нь хагалгаанд орж эдгээр үүг арьстай нь хайчилж бүр цахилгаан хөрөөгөөр тасдаж авсан.
Хагалгааны дараа битүү марал, болттой хүн босч ирсэн. Хөөрхий дөө хөл, гарын хуруунуудаа тус тусад нь хөдөлгөөд инээсэн.
Нэлээд удаан эмнэлэгийн хяналтанд байсны эцэст эмнэлгээс гарч хүнд мөчир, нахианаасаа салж инээд болон гэрийн зүг мордохдоо өөрийн адил өвчин туссан бас нэгэн хөдөө тосгоны залуу дээр замаараа очиж уулзаад-Чи удахгүй эдгэнээ, над шиг ийм хөнгөн болно гэж найзыгаа зоригжуулсан.
Өөрийн амьдардаг тосгонд нь түүнийг буцаж ирэхэд ойр хавийн хүмүүс бүчин ирж баяр хүргэж багахан хэмжээний баяр болов. Тэрбээр аавынхаа гар утасны товчнуудыг нэг нэгээр нь хуруугаараа дарж үзээд уйлсан. (Би бас дагаж уйлаад ...)
Энэ бол маш ховор төрлийн өвчин бөгөөд модноос үүсэлтэй өвчин.
Аан тийн нэвтрүүлэг үзсэнээ миний бие хөрвүүлэн буулгалаа.

Friday 25 September 2009

Хүмүүс надаас хол тасарцан байш дээ...

Манай товчлуур нэгт блогчид нээрээ намайг колоо хаяаад явчихиймаа. Сүүлийн бариа энэ тэр ч байкүүү. Нэлээд хэд хэдэн хүний блог уруу ордийн ээээ бүүзэгд яасан их түүх, хууль, газарзүй, хими, гүн ухаан, уран зохиолын авьяастайм бэ. Үгүй ээ тэр 76-аас илүү дээр дээр асуулт энэ тэр дэвшүүлээд тавьцан байхымааа. Яах гээд байдын бэ... гуйжий ш дээ. Байжий тэх үүүү. Би тэгсэн чинь яажийн эрүү, өвдөг 2 тойрсон юм л бичжий ш дээ ккккккккккк. Тэгжийтал учиргүй гэгээрээд нэг өдөр та нар орсон чинь ойлгогдохооргүй их гүн ухааны юм бичсэн байх вий дээ. Яван сурна бил үү сурсаар сурсаар оргилд хүрнэ ч бил үү тэр нь болкоор Докторын дипломын ажилтай ойрхон юм бичнээ за юу. Ёооё нээх их юм бичих гэсэн чинь дуусчлаа. Уучилмой шүү.

Tuesday 22 September 2009

Африк гаралтай багштай Венесуэл, Монгол 2 сурагч

Хүлээж ядан байсан Франц хэлний маань хичээл өнгөрсөн 7 хоногт эхэлж ёоох би чинь бараг л нойргүй хоноод өглөө нь өөрийгөө 100 хувь цэвэрлэж, гангалж аваад юбка, срочка, хар тирко, ботинк өмсөөд цүнх дүүрэн ном, дэвтэр, үзэг, харандаа үүрээд очлоо доо. 30 минутын өмнө очсийн болхоор хүлээж гутал энэ тэрээ гялалзуулсан шиг зогслоо доо.
Удалгүй эрхлэгч хүүхэн нь гарч ирсэнээ намайг дуудаад багш чинь энд байгаа одоохон гээд цааш явлаа. Ямар хүний үр гарч ирэх бол доо, эрэгтэй, эмэгтэй, өндөр, нам, өргөн нарийн, лусын дагина, матар энэ тэр гээд майр их юм тэрүүхэн хугацаанд бодож зогслоо.
Гэтэл нарийн сайхан бэлхүүстэй эмэгтэй хүн гарч иржийн гэм нь өнгөт арьстай. Шууд хараад л за энэ чинь унаган франц хэлтэй байхаас өнгөрлөө гээд шууд хар ухаанаар бодоотхов. Угийн эндхийн хүн биш болхоор нүүрний инээмсэглэл энэ тэр байхгүй тэр чигтээ намайг дуугүй чиглэсээр...
Жинхэнэ Канадууд бол дотроо матар сурагч байна даа гэж боджийсон ч марсайтал сайхан инээмсэглэж, талимаарна шүү дээ. Заримдаа юу ч болоогүй байхад өмнөөс майсайгаад илүүдээд байдын кккккккк. Хадуурчыыыыынннн...
Багш маань миний өмнө ирээд Нина гэж нэрээ хэлээд намайг дагаад яв гэлээ. Дагаад л явлаа булангийн нэг өрөөнд ороод үүдээ хаагаад баахан юм дуржигнатад ярьлаа. Энд, тэнд ганц 2 үг барьж авчийнаа нөгөөх чинь ккккккккк...
5-6 хуудас анкет бөглөлөө баахан л хариуллаа, бичлээ...удалгүй багш гарч явсанаа бас нэг бор хүүхэн дагуулаад ороод ирлээ. Тэгсэнээ нөгөө хүүхнийг миний хажууд суулгалаа. Зиак 2лаа боллоо болоо ш дээ.
Манай бор хүүхэн ярьжийн, зиа энэ чинь надаас хавь илүүм байна гэж бодлоо. Хичээл эхэллээ шууд Франц хэлний цагаан толгойн бүх үсгийг эгнүүлж бичээд бид 2-оор ээлжлэн уншууллаа. Тэгсэнээ ганц 2 үсэгийг алдаж уншиж байна бусад нь гайгүй гээд арилгаснаа шууд чиний нэр хэн бэ, чи хаанаас ирсэн бэ гээд заажий ш дээ. Майр түргэн насссс................
Зиа бид 2 чинь ярьж гарлаа далим гарвал би багшаа судалнаа. Тэгсэн харин багадаа Канадад ирсэн, аав, ээжтэйгээ цагаачилж ирсэн гэнэ ёоооооооооох дотор уужирлаа, багш унаган франц хэлтэй болж таарлаа...Африкийн Габон гээд аягүй бижигхэн оронд төрсөн гэнэ.
Манай ангийн бор охин Венесуэлээс иржээ. Ард байгаа газрын зурган дээр зааж харуулжийн. Би Монголоос ирсэн гэтэл хаана гэж байна тэгэхээр нь Монгол гээд л заалаа. Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол нутаг минь их сайхан том харагджийн шүү.
За цааш хичээл үргэлжилсээр...гэрийн хаяг, утасны дугаар, гэрэлсэн үгүй, хүүхэдтэй эсэх энэ тэр гээж шуурганд хөөгдсийм шиг ёстой нэг бичээл, яриал яваадайн.
Манай бор охин R үсэг хэлэхдээ жаахан миа аргагүй ш дээ Испани хэлний тэр үсэг нь үнэн хатуу хэллэгтэйм чинь тээн.
Багш наагуур, хойгуур нь бас дан францаар ярина би дувт толгой дохиостой, мань хүн дувт OK гээд хэлээстэй.
Завсарлага боллоо бид 2 чинь Франц бүх мэддэг үг, хөл, гар, газрын зургаа оруулж байгаад ярьлаа. Гэрээ санажийн уу гэсэн ойлгодоггүй ээ. Бүр уйлж байгаа хүний дүр зураг үзүүлээд нутгийнх нь зургийг заасан чинь нэг юм ойлгож ээж, ах, дүү нараа санажийн гэлээ. Цааш ярьмаар асуумаар гэвч Миний Испани хэл 00 түүний Англи хэл бас 00. Нутагтаа уул уурхайн компанид захиргааны ажилтан хийж байсан гэнэ ирээд 6 сар л болж байна гэж байна. Нөхөр нь Канад, уурхайчин гэнээ.
Танай нутгийн нөгөө Халтар Царайт гэдэг киног би үзсэн мэднэ гэж хэлмээр байсан ч яаж ч Тататунгаадаад амжилтанд хүрсэнгүй ээ. Испани хэлтэй хүмүүс минээ тэр киноны нэрийг хэлж хайрлаач. Баярлалаа гэж...

Saturday 12 September 2009

Бие энд сэтгэл тэнд байна.

Би ер нь угийн тийм хүн л дээ. Энд тэндэхийн олон юманд санаа зовж, бүтээж, сэтгэхийн төлөө байдаг хүн. Энэ зан заримдаа их сайн бас заримдаа муу талтай байдгын.
Энд ирээд тэр өвчин маань эхэлжийн бүр маш ихээр. За ёстой энэ нөхөн сонгуулиас бусад юманд л санаа зовжийн. Үгүй ээ энэ биеийг нэлээд хэд хуваагаад тавьчихдаг бол сайхан байна. Энд тэнд очиж зохицуулаал...туслаал
Эхлээл бол нэлээд хэдэн хүний ажил төрөлд санаа зовжийн. Гайгүй ажилд ч орчоосой. Яадаг бол ийдэг бол гээд. Дүү гэж нэг хүн байнаа ажил хэрэгтэй.
За нөгөө хэдэн мал. Энэ жил бороо орсонгүй, гантай байлаа. Яаж энэ өвлийг өнөтэй давнаа. Эндээс хэдэн өвс шидэхсэн дээ. Муу ах, ээж, бэргэн 3 минь зовох байх даа.
За тэгжийсан чинь үеэл дүү байнаа. Айлын хашаанд амьдардаг. За нөгөө айл нь гэнэт л нүү гэнэ дээ хаана нэг гайгүй хашаа худалдаж авдаг билээ. Уг нь төв бараадвал хэрэгтэйсэн гээд л.
Аа тэгсэн чинь манай аав, ээж 2-ын талаас нэг нэг оюутан энэ жил Дорно-говийн анагаахад сурахаар явсан гэсэн. За нэг хоёр нь ч гэсэн эмч болчоосой хэрэгтэй шүү гээд л. Сургуулиа хаяад хүрээд ирэх вий дээ гайгүй байгаа. Нэг утсаар ярих юмсан. Урам өгөөд...
Үгүй ээ урд шөнө тэгсэн чинь нөгөө 2-ыг эргэхээр галт тэргэнд суухнээ суухна ха ха ха ха.
Бас болоогүй найз охиныхоо төлөө санаа зовжийн. Дөнгөж нэг дажгүй залуутай танилцаал байжийсан. Би өнгөтөөр зөвлөгөө өгнө л дөө. Тэгж алх, ингэж ярь,тэгж смс бич тэнэгтээрэй чи эмэгтэйлэг байна шүү. Дандаа плат өмсөж болзоондоо очоорой.
-Хөл маажиг ш дээ.
-Тэр хамаагүй тэрийг чинь бурхан нууна. Зүгээр л плат, юбка өмс.
- Ойголооо найзаа.
Дахиад нэг найз охин байна. Гэр бүл нь жаахан ээдрээтэй. За тэр минь яаж байгаа бол. Ажил төрөл нөхөр хүүхэд гээд гүйсээр өөрийгөө мартаж байгаа байх. Нөхөр нь яаж байгаа бол тэр хоёр гайгүй байгаа.
Дахин л нэг үеэл байна. Хавар төгссийн. Ажил олдохгүй гүйгээд л байгаа гэсэн. Хөдөө суманд ажилын байр байсныг хөдөөг голоод явсан сурагтай. Учирлаад хэлээд хөдөө ч гэсэн ажилтай байлгахсан даа.
Манай орцны эгч байна. Намайг хаачсын бол гээд гайхаж байгаа байх даа. Сар яваад ирэхэд л үгүй ээ чи хааччихаваа ямар удаан явдийн гэнэ. Тэгээл ёстой байрны тухай мэдээ, мэдээлэл, сонин содон юм дуулгаж өгнө дөө. Би чихэр, жимс, ундаа, жүүс авч өгч эрхлүүлдийн. Ёолкоор бэлэг авч өгдийн. Зайлуул үр хүүхэдгүй л юм шиг байна лээ. Сайхан сэтгэлтэй хөөрхий минь.
ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ!

Wednesday 9 September 2009

Ямар тэнэг зүүд зүүдэлчихвээ...

Яасан мангар зүүд вэ юу гэж зүүдэлсэн гэж боджийн. Үнэн сонин бас мангар кккккккккккк.
Би ОТ-д байхымаа 14/14 хуваарьтай. Ирээд 7 хонож байсан чинь гэдсэн дээгүүр юм гархын. Тэгсэн нэг тос олоод түрхлээ. Нээх тоосон ч үгүй. Ажилдаа яваал................................................
Тэгсэн нэг өглөө гэдэс маань өттчиж паа түй....................................яаж гээч нөгөө Солонгосын "Амьнаас илүү амь" кинон дээр нэг цэргийн гэдэс өтчихсөн байдаг ш дээ. Тэрнээс аймаар тэгсэн мөртлөө цэвэрхэн өтчжээ. Гэдсэн дотор маань нөгөө олон дотор эрхтэн алга зүгээр л цаана нь нурууны арьс харагджийн.
Тэгээд яахав нөгөө хэдэн өтөө түүчихээд нэг эм түрхчихээд ажилдаа явлаа.
Маргааш өглөө нь боссон чинь улам аймаар их томорчихжээ. Нөгөө гэдэсний маань онгорхой. Нөгөө өтнүүд нь дуусаагүй бүр том болчихсон байна. Цэцэгээ яанаа гээд л гүйгээд тэгээд ажилаасаа чөлөө аваад эмнэлэг явлаа.
Манай гэрийн охидууд хөтлөөл явжийн. Тэгсэн чинь нөгөө гэдэснээс чинь аймаар том ходоод шиг юм баахан өтнүүдтэй хамт уначихийн. Тэгсэн бас болоогүй хоёр хилэнцэт хорхой бас гараад явахын тэгсэн Цэцэгээ наад хилэнц хорхой чинь чиний орон дээгүүр яваад байсын гэдсэнд чинь ороод 2 болоод гараад ирж гээд. Тэгсэн би баярлаад одоо өвдөх юмгүй болчихлоо гээд л эмнэлэгээс юу ч гэсэн тос авч түрхье гээд эмнэлэг орлоо.
Нүдний шилтэй жижигхэн эмч тэгсэн чинь гайхаал орилж хашгираад л угааж арчаал байна. Тэгсэнээ хот явахгүй бол болохгүй цус гараад байна онгоцонд нэрийг чинь оруулна гэжийн.
Тэгээл эмнэлэгт хэвтэж байсан чинь ажил тараад манайхан над дээр ирлээ. Жага, Мөлө, Бого, уурхайчид за тэгээд DW хүртэл ирээд бүр гайхаал эмч миний гэдсийг үзүүлээл тэд зураг авааал кккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк.
Тэгсэн эмч за байз юу түрхье дээ наана чинь одоо өө тийн шээс түрхвэл сайн алив ажлынхан нь давсагандаа шээстэй хүн байна уу гэсэн чинь зарим нь сая шээчихлээ ш дээ гэсэн чинь Бого би би гээд л ....................................................................................................................................
Ашгүй нэг юм гэнэт сэрж гэдэс энэ тэрээ тэмтэрч үзлээ ш дэээээээээээээээээээээээээээээээээ.
Зүүд гэж сонин эд шүү.

Tuesday 8 September 2009

Ёоох ... үхтэлээ айлаа

За ёстой нэг дуу энэ тэр сонссон шиг нисгэж тавьжийсан чинь нөгөө эгнээний зам дээр нэг юм хэвтжийн. Сайн хартал урт хорхой ииииииииииииииииииииииииииииииййййййййййййййй. Миний ёстой ганц зүрхийг алдуулдаг амьтан. Ёоооё хар шар эрээн юм байна. Хамгийн аймаар нь дайруулчиж. Ямар нь дайраад хаячдаг байнаа. Хамаг юм нь гоожчихсон байх шиг байсан. Нүд хальтраад бас айгаад сайн харж ч чадсангүй. Бурхан минь. Урт хорхой тааралдах сайн л гэдэг гэхдээ нас барцантай нь таарах хэн мэдхэв.
Айгаад л улам хурдан жийж хэвтсэн чинь арааныхаа сүүдрийг хараад майр цочоод арай л онхолдчихсонгүй хэ хэ хэ хэ. Үнхэлцэг хагарах дөхлөө. Үгүй ядаж байхад дайруулцан ум мани бадми хум.
Бэр хүүхэн дайрцийн биш биз. Түрүүн явжийсан чинь хажуугаар зөрсийн. Дохиод өнгөрөөд явжийсан чинь нэг машин намайг гүйцэж төрүүлээд урд зогсчийн. Тэгсэн бэр хүүхэн инээгээд л олон янзын цаас барьчихсан байна. Баахан бизнес яриад бид хоёр. Яаж эндээс ахиухан юм гадагш нь гаргах вэ гээд ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Тэгээд олон долоон баахан юм ярьж байгаад л гэртээ очиж угаалга хийнэ гээд л алга болсон. Бэр хүүхний буцах замд байж байгаад өөөөөөөөөөөөөө үгүй ш дээ. Нөгөө талын зам дээр байсан гэдэг чинь бэр хүүхэн дайраагүй гэсэн үг ёоох за тийм байлгүй дээ. Өөр хэн намайг гүйцэж түрүүллээ. Ааааааааааааааан консомольтой залуу гүйцэж түрүүдсэн. Майр ажилтай хүн шүү дээ. Энэ хавийн чулуу, хайрга, дайрга бүгдийг зохицуулна. Одоо усны суваг татаж байгаа ч билүү дээ. Эхнэр нь майр ганган. Консомолын кабинаас саак хүүхэн гарч ирий ш дэээээ. За ёстой хадуурч өглөө. Дараа таарвал консомолын залуугаас асуунаа. Нөгөө хэл нь ээдрээд ккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк.
Бага байхдаа манайх өвөлжөөнөөсөө зуслан уруу нүүх гээд бэлтгэж байхдаа шуудайн дотор байсан гутал ухаж байгаад урт хорхой гараараа бариад аав маань харчаад хүүе миний охин урт хорхой гээд хашгираад би орилж гүйгээд майр юм болсон. Аав, ах, дүү, бид 4 майр айгаад хөдөлж ч чаддаггүй. Тэгсэн ардын баатар бас хөдөлмөрийн баатар манай ээж шууд гаргаснаа туугаад хамар давуулаад хөөцөн.
Аз болж тэр өдөр тэндээс нүүж арай гайгүй болсон. Гэхдээ одоо болтол харагддийн. Гэхдээ хорхой зүүдэлхээр ойрын хамаатан найз нөхөд бие давхар болдог. Энэ ёстой үнэн шүү. Би 2 ч удаа зүүдлээл өглөө нь босоод хамаг найзууд уруугаа утасдаад хүүе чи бие давхар биш биз гээд байцааж гарна ш дээ ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха. Намайг бас зөндөө найзууд тэгж байцаасан. Битгий донгос байжийй ха ха ха.

Monday 7 September 2009

Хавийн амьтан алга

Даваа гариг болж эгч ёстой майр их ажил амжуулна гээд гарсан чинь нэг л биш ээ. Нэг л эл хуль хаашай еэн мэдкүү. Жаахан гайхсанаа за за ажил төрөлдөө явчаа биз хайчдийн гэж бодсон чинь үгүй ээ бишээ сургуулийн хүүхэд ч харагддаггүй.
Больчкүү юу гээд шуудан дээр давхиад очсон чинь хаалга нь нээгддэггүй. Яачдын бэ гэсэн чинь нэг бичиг байна. Аан эгч ёстой майр уншаад хальт ойлгож байснаа нээрэн бэр хүүхэн хэлжийсий ш дээ. Нэг дэх өдөр бүх нийт амарнаа. Хөдөлмөрийн баатрын өдрөө гээд. Аа яаяа зэвүүн мартсан байна.
Гэрээс гарахгүй болхоор арга ч үгүй ш дээ хөөрхий минь.
Манай улсыг дувт амарсаараа байгаад таардаг гээдийсэн чинь эд нар чинь бас зав олдвол амарчих гээд байдын бус уу. Саяхан бас амраал байсан бас юу гэлээ. Сар бүрийн эхний өдөр амардаг ч бил үү. Зөндөө л амарж л ий ш дээ. Сард 2 өдөр амарчийнаа лав.
Би төв орохдоо гэрээсээ гараад нар зөв тойроод ирдэг байхгүй юу.Мангар сэргэлэн байгайз дээ. Тэгээд сая иржийсан чинь манай 3 талын хөрш чөтгөрүүд бүгд алга. Машин мотоцикл дугуй онгоцоо бүгдий нь унаад явчиж. Хаашаа булагнах гээд явчдийн зүгээр. Намайг аваад явчихгүй.
Аан тийн өнөө өглөө унтжийсан чинь хонх дугардийн гайхаад ямар чөтгөр нь ирдэг байнааа нэг нь ч үзэгддэггүйн байсан гэж бодоод явжийх хоорондоо бэр хүүхэн л биз саяхан дэлгүүрт таарсан олон долоон юм яриал байсан гэж бодоод онгойлготол марсайтал инээсэн өвгөн зогсжийн. Сайн уу гэсэн чинь өмнөөс олон юм яриал байна сүүлийнх нь нэг үгийг ойлгоод нөгөө олон цаасаа өгсийн. /Надаар юм канондуулсийн/
6 хоногийн өмнө бэр хүүхэн надад жолооч болж би хотын төв орж майр их ажил амжуулаад дараа нь 2 дэлгүүр орох хэрэгтэй гэсэн чинь тэгээ л гэжийн. Эхний дэлгүүр орсон чинь дагаал явахын за за гээд ороод шууд очоод нэг чадуу авсан чинь нөгөөх чинь нүд нь аймаар том болсоноо яахжийгаан гэнээ хэрэгтэй хэрэгтэй гурил хэрчинэ гэсэн чинь олон долоон юм асуугаад би бүр тайлбарлахаас залхуу хүрээд зассссссссс гээд орхичихсон. Заримдаа бүр өөр хэлээр тэгээд одоо францаар ярихаар ээрч муураад сүүлдээ дургүй хүрээд ядарчихийн зүгээр.
Хамгийн аймаар нь би яг явахдаа бууз идчээд явсийн. Санаа зовоод болдоггүй ээ. Өнөө мах нь үнэртэжийгаа байх даа. Өмхий үнэртэж байгаа байх яанаа гээд л. Гэрээсээ гарахдаа 2 гаа 2 бохь амандаа хийчээд явсан чинь бас сайн нэмэр ч болсонгүй. Юм яримааргүй байдаг нөгөөх чинь хов яриад би бас хошуу нэммээр байдаг аймаар байлаа ш дээ.
Орой нь гэрт нь бичиг цаас өгөх гээд очсон чинь нөхөр нь ярвайцан суужийсан. Дуу муутай. Аягүй бол өмхий үнэтрээдээсэн гэсийн байгааз кккккккккккккккккккккккккккккккккккк.
Бэр хүүхэн бид хоёр гадуур явжийхдаа нэг тоглоомын талбайгаар өнгөртөл таньдаг хүн зогсжийнаа. Би тэгэхээр нь хүүе тэр байна ш дээ гэсэн чинь бишээ биш гээд тоосонгүй. Би ч больчихгүй юу гээд дотроо бодоод явжийлаа.
2 хоногийн өмнө дэлгүүрт бэр хүүхэнтэй таарсийн чинь хүүшээ дээр чи тоглоомын талбайгаар өнгөрхөд тэр хүнийг таньсан байна лээ. Намайг таниад чамайг таниагүй гэсэн гэнээ. Харин тиймээ мөн байх шиг байсын гэсэн.
Жаахан пээдийх гэсэн чинь яджийхад дэлгүүрт орчоод зүгээр гараагүй нэг зайрмаг барьчихсан чинь хүнээс юм хулгайлцийм шиг гар чичрээд юм ч ярьж болдоггүй нөгөөх чинь яг машиндаа суух гэж байснаа өө тийн гээд гарч ирж юм яриаад ёоох сандаргалаа ш дээ.
Одоо болтол би ресторанд ганцаараа хоол идэж чаддаггүй. Нэг л эвгүй булагнаад ч байгаам шиг. Тэгжийснаас хүн даагаад 2лаа орчихсон нь дээр. Энэ юутай холбоотой вэ гэвэл байранд байхдаа гэрээс боорцог ааруул ирэхээр байнга бусадтайгаа хувааж иднэ. Ганцаараа хэзээ ч иддэггүй байсан. Зарим хүүхдүүд орондоо орчоод юм иддэг байсан гэсэн ха ха ха ха. Тээгэлсэн еэн гахчихсан байвал яанааа ккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк.
Яасан их юм биччихвээ би чинв хэ хэ хэ.

Нойр

Нойрыг худалдаж болдог бол зах зээлд харин нэлээн баяжиж чадах хүн чинь би шүү дээ. Учир нь нойр хүрээд байна унтмаар байна гэж ер нь ховорхон хэлдэг хүн шүү би. Багын л өдөр унтаж чаддаггүй тийм охин байлаа.
Хамгийн их нойртой үеэ би их санадийн 6,7-р ангид л юм байна. Зуны амралтаар өглөө эрт босч ямаа саах бөөн ажил. Хөөрхий аав ээж 2 маань түрүүлж босоод л бүх саалийн хувин олс дээсээ бэлдчээл 3 хүүхдээ дуудна даа. 3 хүүхэд нь босохгүй гээд үзчинэ дээ харин ч нэг. Нэлээд дуудуулж байж ах айлын том юм болхоор босно би дүүтэй барьцаад хэвтчий ш дээ.
Аав бол шууд аймаар арга хэрэглэжийгаам чинь. Шууд тэвэрч гадаа гараад нүд рүү үлээгээд тэр энд гоё юм байна хараарай энэ тэр гэнэ.
Ээж бол шууд хулхидий ш дээ. За миний охин өдөр унтаарай. Өдөр сүүгээ хөөрүүлчээд ёстой унтаж өг гээд л. Тэгээд яахав дээ яах ч аргагүй л босч ямаагаа саана.
Өдөр нь нөгөө 4 харин сайхан унтана даа. Би унтах ч үгүй. Ажил хийгээд, хонио буцаагаад үхрээ услаад, тугалаа туугаад майр ажилтай ккккккккккккккккккккккккккккккккк.
За тэгээд байранд бол 5 жил амьдарсан хүн ш дээ би чинь одоо. Хагас цэргийн дэглэмтэй бааз л гэсэн үг. Өглөө төрийн дуу явахаас өмнө жижүүр хашгираад босгоод 20 минутын дараа гимнастикандаа гарч гүйгээд гимнастик хийгээд ёооё энэний хүчинд л биеийн галбир одоо гайгүй байгаа ч юм бил үү ккккккккккккккккккккккккккк.
Оюутан болоод бас эрт босноо тэрнээс гадна 3,4 курстээ 7 хоногт 2 удаа нойргүй сууж хичээлээ хийдэг байлаа. Гэхдээ сургууль дээрээ шүү.
Ажилд ороод бас л боломжийн эрт босно шүү.
Хөдөө ажилладаг болоод бол аймаар болсы ш дээ. Сүүлдээ 2 цаг унтаж энэ тэр надад гавьяат өхчгүй биз ккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк.
Манай зарим найзууд хэлдийн: Нойр гоо сайханд нөлөөлнө унтаж бай арьс амрана гээд үгүй энэ нойр нь хүрдэг бол унтмаар байна тэх үү хүркүү байна ш дээ.
За гэрээсээ гараад айлд хонохын бол бүр нойр хүркү гээд бод доо.
Одоо шөнийн 01-53 болжийн нүдээ аниад л хэвтэхээс кккккккккккккккккк.

Wednesday 2 September 2009

Ганц бие хонгоруудад

Энэ их сайхан, үнэн дууг би оюутан байхдаа дуулдаг байсын. Гэхдээ айлын найран дээр биш шүү. Найз нөхөддөө, ихэнхдээ ганц биеэрээ гунхаж яваа бас хосоо хүлээж буй найз охидууддаа дуулна. Нэг бодлын найзы нь дуудаж байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ би бөөлдөггүй шүү. Тэд яадаг гэхээр найзтай болмоорийн, сайхан эрхэлмээр, туньмаар, дурлал шиг асмаар байна гээд ядчина. Би сэтгэлий нь сэргээж дуулдаг байлааа. Зарим нь шууд уйлаад наачина. Яасан үнэн дуу вэ? Үнэхээр надын дуу байна энэ тэр гээд элгэн дээрээ гараа наагаад маяглаал явчий ш дээ. Ингээд зүрхээ барьж уншаарай. Аан тийн ганц бие хүмүүс сайн залбирч уншвал тун удахгүй борлогдий шоо. НЯЛХ БАГЫН СЭТГЭЛ Нялх багын сэтгэл Халин нисээд одлоо Халх монгол бүсгүй/залуу Хань минь хаана явна вэ Ай чи минь хаана явна вэ Аз заяах бурхан Өрх гэрээ бариад Өр зүрхнээ хослох Хань минь хаана явна вэ Ай чи минь хаана явна вэ Нарт дэлхийн уудамд Үүрд ханьлах ханиа Олж харахгүй л байна уу Огт таниихгүй явна уу Ай чи минь хаана явна вэ