Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 18 November 2012

Сайн дурын ажил

Ойрын хоёр өдөр сайн дурын ажил хийгээд машид завгүй байнаа.

Би энд хоёр газар сайн дурын ажил хийдэг юм.

Эхнийх нь Canadian Cancer Society дараагийнх нь Heart & Stroke Foundation.

Би ч анхандаа энд тэнд зохион байгуулах ажилд оролцох юм байх гэж боддог байлаа. Гэтэл тийм юм байдаггүй юм уу эсвэл надад ийм ажил нь таардаг юм уу би дандаа л нэг мөнгө хураадаг, сан босгодог ажилд оногдчих юм.

За байз эхний байгууллагат 3 удаа ажиллаж байсан юм байна. Анх нэг хүнсний дэлгүүрийн үүдэнд Алтанзул цэцэг зарсан. Хоёр доллар. Боож өгнөө.

Цэцэг дуусвал төв рүү нь утасдана. Сав дүүрэн цэцэг хүргэж ирнээ.

Хүмүүс нь нээх мундаг, ёс юм шиг өө би аваагүй ш дээ гээд л худалдаж авна, их урамтай.

Дараа нь бас л нэг мөнгө төгрөг юу эсэв цуглуулсан. Аан тийн Зул Сарын баяраа тэмдэглэх чадваргүй хүмүүст сан босгоно гээд яг замын уулзвар дээр нээх том хувин бариад зогсоно. Хүмүүс ахуйн болоод хүнсний бараа их өгнө. Нээх хүйтэн өдөр байсан.

Би нээх удаан зогсож чадаагүй яваад өгсөн.

Дараагийнх нь санаанд ордоггүй. Өчигдөр өнөөдөр болбоос энэ хоёр дахь байгууллагын Ума хум болох өдрийг хойшлуулья гэсэн уриатай аянд оролцох ажил оногддог юм байна.

Тэгсэн надад нэг бүхэл бүтэн гудамж өглөө. Энэ гудамжны бүх айлуудаар орж мөнгө хандив цуглуул гэлээ.

Шуудангаар надад бүх материалыг нь явууллаа.

Хүн байхгүй айлд хаалганд нь хавчуулж орхино

Өчигдөр гудамжаа бараг дуусгачихсан. Гурван айлд үүнийгээ зүүчээд ирсэн. Өнөөдөр оройхон дахиж очино.

15 доллараас дээш хандив өгсөн хүнд үүнийг бөглөж өгнө
Өчигдөр баахан будьлаад өөрт үлдэх хувиа хүнд өгчөөд, хүнд өгөх хувиа өөрөө аваад ирсэн байна ва ха ха ха ха.

Зарим нь 20 доллар өгчихөөд өө баримт хэрэггүй л гэх юм билээ. Гол нь энэ баримтаараа нөгөө татварын орлогоо тооцохдоо өгөөд хэдэн хувийг нь авдаг юм гэсэн. Тэгээд ийм сүрхий гэж.

Баримтных нь доор сайн дурын ажилтан нь гарын үсгээ зурнаа. Тэнд нь би нөгөө уран яруу босоо Монгол бичигээрээ бичингүүт үүе аая гээд дуу алдаастай.

Үүнийг нь зүүгээд айлд хүн байвал хамгийн түрүүнд үүнийгаа харуулна

Зарим нь үнэн юм уу худлаа юм уу гээд их шалгадаг юм билээ. Би ч нөгөө жижиг гарын авлагуудаг нь тараагаад л байлаа.

Би уг нь энгэрийн зүүлтэнд их дуртай. Тэгээд одоо үүнийг цуглуулга гээд хадгалах хаашаа юм. Хадгалахгүй байх бас хаашаа юмб дээ.

Энэ цаасан дээр хандив өгсөн хүний нэр хаягыг сайн бичнээ

Хоёр айлд залуухан хүмүүс байсан. Би ажил дээрээ өгчихсөн гээд халгаагаагүй.

Бусад айлууд нь өгсөөн өгсөн. Нээх хөөрхөн.

Буцаах дугтай нь хүртэл ирсэн
Өнөөдөр орой 3 айлаараа орчихоод цуглуулсан мөнгөө чек болгоод энэ дугтуйнд хийгээд маргааш явуулчихна.

Тэгээд миний ажил дуусч байгаа гэсэн үг. Одоогоор 123 доллар цугласан байна. Нөгөө үлдсэн гурван айл жаахан нэмчихвэл тэгээд болоо.

Надад оногдсон гудам нь нуурын эрэг дээр амьдардаг баян айлууд байсаан. Би хаусыг нь харж дуу алдаал яваад байсан.

Гол нь материалаа явуулахдаа балаа мартсан уу яасан бал байдаггүй. Би нэг бал аваад гарсан царцаад, тэгэхээр нь дулаан байлгах гээд өмдөндөө хавчуулсан чинь доошоо ороод, нэг айлд ороод баримт бичих гэсэн өмдөн дотроо балаа хайгаад ва ха ха ха ха ха ха ха тайчих үзүүлбэр үзүүлэх дөхсөөн.

Гэх мэт ингээд будьлаал явж байна.

Гол нь нэг ч гэсэн хүний ума хум болох өдөр хойшилж байвал миний хоёр өдөр нааш цаашаа алхаж, давхисны хэрэг гарлаа даа.

4 comments:

  1. аанхаа ... сонин л юм болдын байна

    ReplyDelete
  2. Not too bad!

    Bas heseg Mongolchuud neteer eldev ayultai uvchinguud, baigali hamgaalliin chigleliin computeriin tootsoolliin sain duriin ajiluud hiideg yum.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү. Мэдээлэл нь байвал сонирхож байна шүү.

      Delete