Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 17 April 2019

Сайнууцгаа хөөрхөнүүдээ

Дахиад маамаалсаан хэ хэ хэ.


Friday, 31 August 2018

Хүүхдийн цэцэрлэг

Монголоос ирсэн цагаасаа хойш хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд хөөцөлдсөөр л...


Tuesday, 3 July 2018

FB, Google-гүй Бээжин

Гэрээсээ гараад 24 цагийн дараа Бээжинд буугаад буудалдаа орчихоол гэрийнхэнтэйгээ ярих гэсэн чинь FB ордоггүй. Google-ээс яаж Бээжинд FB орох вэ гэж асуух гэсэн чинь бас болдоггүй ккк.


Thursday, 28 June 2018

Цагаан сар хийсэн нь

10 жилийн дараа сумын төв дээр Цагаан Сар хийлээ.


Friday, 22 June 2018

Сайн уу л даа

Сумын төв дээр очиж 5 сар аж төрөн сууж байгаад ирлээ ш дээ.