Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 22 May 2011

Эрүүлийг хүсвэл явган алх

Ѳдѳрт 45 минут спорт алхаагаар алхвал эрүүл явах нь тэрээ. Элдэв янзын дасгал хийж, эм ууж байхын оронд ѳдѳрт алхаад л болоо. Эндхийн хүмүүсийн урт насалдаг нэг нууц нь энэ юм. Хавар болсон чинь хүүхнүүд бүр эрчтэй алхаж байна гээч. Ѳдѳрт заавал алба юм шиг мартахгүй бас залхуурахгүй алхана гээч. Бүр нэг дадал болчихсон. Би 2 ѳдѳрт нэг алхвал их юм болж байна даа. Бага багаар алхаад заавал мѳрдлѳг болгоно доо. Та нар бас хэрэгжүүлээрэй. Бүгдээрээ эрүүл амьдарч, урт насальяаа.

Monday 16 May 2011

Алтанзул

Монриалын Монголчуудтай Оттава орж Алтанзул цэцэгний баярт очив.