Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 12 November 2012

2114$=Хиймэл шүд

Шүд энэ тэрээ хамаагүй авхуулж болдоггүйм байна гээд нэг бичлэг хийсэн шиг санагдахын.

Эрүүл мэнддээ их анхаарды ш дээ зайлуул. Даанч 4 араагаа бүүр бага байхдаа аймаар том бахиар суга татуулаад ухаан алдаад унаж л явлаа.

Гэтэл тэр 4 араа чинь өнөөдөр стратегийн төлөвлөгөөнд муугаар нөлөөлж байгаа байхгүй юу. Яасан бэ гэхээр энд бол тэгж шүд авдаггүй юм билээ. Дээрээс нь наагаал, ломбодоол, бөглөөл үзэж тарж байгаа юм чинь.

Тэгсэн шүдний эмч аймаар гайхжийн. Чи хаана ингэж 4 араагаа суга татуулав гээд л. Үнэнээ л хэлсэн.

Гэтэл нөгөө миний 100 насалж новшрох төлөвлөгөөнд хэрэв хиймэл шүд хийлгэхгүй бол 60 энэ тэр хавьцаа ам, завжинд эвгүй хэлбэр үүсэхийн гэнэ.

Эхнээсээ нөгөө хөндий талын 2 шүднүүд хоорондоо тэмүүлж байгаа эвгүй зураг энэ тэр харуулж байна.

Их бодлоо. За 4 араатай, араагүй хорвоог туулна гэсэн чинь үгүй байна.

За тэгээд үнэ, хөлсийг бодоод тооны машинаа гараад үржүүлээд, хуваагаад, хасаад, нэмээд тавьсан чинь 2114 канад доллар гэж байна ш дээ.

Тэгсэн энэ шүдэндээ 10 жилийн баталгаа өгч байгаа байхгүй юу. Тийм бага. Би болохоор насны баталгаа авчих гээд байдаг.

Их л арга, арчилгаа шаардагдахын гэнэ.

2114:10=211.4. Нэг жилд 211.4 доллар болж гарахаар нь сэтгэл уужраад хийлгэеээ гэчихсээн.

Уг нь бол энэ мөнгөөр чинь Монриал-Бээжин-Монриал эсвэл Монриал-Сөүл-Монриал ороод ирий ш дээ. Тэндээс цаашаа Улаанбаатар уруу тэмээ, морь, галт тэрэгээр гүйгээл орчий ш дээ.

Тэгэхээр хонгорууд минь шүд эрүүл бол бие эрүүл гэж сайхан үг байна. Чихрээ бага идэж, ааруулаа их идьеэээ.

8 comments:

  1. Санал нэг байна. Хиймэл шүдэнд нэлээд их мөнгө зарцуулсан шүү. Эрүү нүүр нь мурийчихдаг гээд аймаар зураг үзүүлэнгүүт нь шууд хийлгэсэн.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм байнаа хө. Одоо тэгээд нүдээ аниад хийлгэеээ гэчихээд л сууж байна.

      Delete
  2. uu hiilgesen n deer, hugshiruud ireheer hatsar honhoigood, eruu nuur muuhai helbertei bolno. Hugshiruud hool und ch idej chadahgui. Er n hiimel shud (implant ch yalgagui) deed tal 10 jiliin batalgaa l ugnu (tsaana n shudnii business bas hunii eruul mend yawdag bolwuu gej hardaad bgaan). Tgd huwi hunii archilgaa, herhen hoolloj undaldagaas hamaaraad 10 jil chii horogdono doo. harin horhoitson shudnii suurin deer n altaar shud hiivel barag buh nasnii batalgaa ugdiin gesen shdee :P.

    ReplyDelete
    Replies
    1. Пөөх алтаар шүд хийхээр чинь үнэ энэ тэр нь явж өгнө биз дээ.

      Дээр үед хүмүүс мөнгөн шүд хийлгээд байдаг байсан. Одоо хийлгэхээ больчиж тээн.

      Харин тийн хиймэл шүд эзэмшигчээсээ л шалтгаална гээд байсан.

      Delete
    2. Koread tanidag egch 3 jiliin umnu hiilgej bsn 650000 won (600$) bolson. Er n tiimerhuu l hanshtai daa. Jiriin tsagaan paalang boduul uddag gene lee.

      Delete
    3. Хэдэн мянган доллараар үнэлэгдэх байх гэсэн чинь гайгүй юм байна тээн.

      Гэхдээ одоо амандаа алттай явах хаашаа ч юмб дээ хэ хэ хэ.

      Delete
  3. Зүүн талын доод 3, дээд талын 1, баруун талын доод 2,дээд 2 гээд нийтдээ 8 шүд алга. 32 цагаан шүд байдаг бол 1/4 нь байхгүй гэхээр 100 наслах төлөвлөгөөний 35%-н магадлалтай юм байна тио :))

    ReplyDelete
    Replies
    1. Тио Тио.

      Одоо ч яахав. Жаахан нас яваад ирэхээр л эрүү, ам гажих юм байх. Хиймэл шүд энэ тэр хийлгэсэн нь дээр юм гэнэ. 12 сараас л ид шидийг нь үзнэ дээ.

      Delete