Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 11 November 2012

Хайр

Хайртай... гээд хэлэх чинь нээх амархан бас хэцүү юм.

Дээр Youtube дээр Эхийн тухай нэг дууны дор хар мянган сэтгэгдэл явж байваа. Тэгсэн нэг сэтгэгдэл ингэж өгүүлэв.

...Та нар энд ямар их аав, ээждээ хайртайгаа бичдэг юм бэ. Очоод нүүрэн дээр нь хэл л дээ. Эндээс аав, ээж тань та нарын сэтгэгдэлийг олоод уншихгүй ш дээ ... гээд л...

Ингээд бодсон чинь аав, ээждээ нүүрэн дээр нь ТАНДАА МАШ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ гээд хэлдэг хүн хэд байдаг бол гэж бодов.

Магадгүй энэ одоо үеийн хүүхдүүд тэгж хэлж өсч байж магадгүй. Гэхдээ энэ бол орон зай болоод орчингоос маш их шалтгаалж байгаа гэж бодож байна.

Эндхийн хүмүүс бол амнаас нь Je t'aime beaucoup гэдэг л үг унана шүү дээ. Эхлээд нээх их ичлээ. Сүүлдээ нээх их атаархлаа.

Яг тэр атаархдаг үе дээрээ би гэнэт л ээждээ маш их хайртайгаа хэлмээр санагдав. Бүр бачуураад одоо болтол тэгж хэлээгүйдээ гомдоод уйлав.

Нэг өдөр зориглоод, за хол байгаа ч гэсэн ээждээ утсаар ч гэсэн хайртай гээд хэлье гэж бодлоо. Ярьлаа, ойр зуурын юм яриал явж байв.

Дуусах болсон нөгөө бэлдсэн үг амнаас гардаггүй ээ. Хэлж чадсангүй ээ.

Утас тасрав...

Дахиад л өөрийгөө буруутгав. Заавал хэлнэ дээ гэж амлав. Дахиад 2-3 удаа хэлж чадаагүй өнгөрснийхөө дараагаар хэллээ. Ээждээ зөндөө хайртай шүү. Та сайн сууж байгаарай гэлээ.

... Хэдэн хормын дараа ээж маань өмнөөс ээж нь бас охиндоо маш их хайртай гээд хэлж билээ. Яг тэр мөчид сэтгэл маань намрын архагшсан айраг орсон ходоод шиг халуу дүүгэж, буцалж байлаа.

Дараа нь бас хэд хэдэн удаа ярихдаа Ээждээ хайртай шүү гээд хэлээд л байлаа. Заримдаа ээж маань тэр үгийг хүлээгээд байгаа ч юм шиг санагддаг болов.

Гэхдээ нүүрэн дээр нь хэлээгүй хэвээрээ. Хэлж чадах үгүйдээ итгэл маш бага байна.

Хайр нь дотроо, хал нь гаднаа гэсэн орчинд өссөн болохоор сэтгэл нэг л дасч өгөхгүй юм.

Гэтэл бас бодох юм их. Хэдэн жил алга алга болж ирсэнээ гэнэт хайртай, дуртай гээд байнга шулагнаад унавал бас юу болох билээ.

Ах, дүү хоёр тэгж хэлдэггүй нь мэдээж ойлгомжтой.

Гэхдээ дүү миний төрсөн өдрөөр эгчдээ маш их хайртай шүү гэж зурвас илгээдэгийн. Бас өөр.

Байнга хажууд нь байж дотор байгаа хайраа харуулж чадахгүй болохоор алсын зайнаас амаараа хэлж нэг сэтгэлээ тайтгаруулах юм.

Гэхдээ бас зоригтой байсан үе байна.

2008 онд байна уу даа. Миний төрсөн өдөр болоод манай ажилынхан цуглараад ёстой нэг бут авав. Яг тэр үед чинь сумын төв дээр гар утас барьдаггүй байлаа. Ээж аймгийн төв дээр ирсэн байв.

Яг төрсөн өдрийн мэндчилгээ явж байхад ээж рүүгээ залгалаа. Төрсөн өдөр болж байна таньдаа баярлалаа гэж хэлээд дуу дуулж өгсөн юм. Гэхдээ хайртай гэж хэлээгүй юм шиг.

Т.Баясгалангийн Мөнхийн дэргэд ээж минь дууг дуулав. Ирсэн зочид дуулаад, эр эмгүй бүгд уйлаад, 3 бадаг дуу дуулагдах хооронд бүгд усан далайд умбав.

Тэгсэн маргааш нь манай ажилын нэг залуу над дээр ирсэнээ чи өчигдөр ямар хөөрхөн байваа. Ээждээ дуу дуулж өгөөд ёстой мундаг байлаа гээд хэлэв.

Тэгэнгүүт би өөрийгөө баатар болгоод дээш нь хөөргөөтөхлөө.


Дүгнэж хэлэхэд хал нь дотроо хайр нь дотроо ч гаднаа ч байвал зөв юм шиг.

Төгсгөлд нь ганц сайхан аяз зориулья даа.




9 comments:

  1. Hair geheer tegeed yag ugeer ilerhiilchihguim.
    Minii bodloor hun etseg ehdee helj odor bur bi tanidaa hairtai gej heldeggui hernee hairtai hundee odor bur heleed bh shig sanagddag, bi medehgui baina.....

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ хэлээд юухэв. Тэрийг чинь л бичих гэж мунгинаад...

      Delete
  2. yag unen .. bid heldeggui ,,,

    ReplyDelete
    Replies
    1. Хэлж байх нь зөв юм шиг байна лээ ш дээ.

      Delete
  3. Misha onoj hellee, eej aawda udur bur heldeggu hirnee, hairtai hundee udur bitgii hel horom algasalgui heldeg :(

    ReplyDelete
    Replies
    1. Ээж аавдаа бас тэгж хэлж баймаар ч юм шиг...

      Delete
  4. Manai eej aav 2 aygui surchihsan, utasaar yariad duussanii hairtai shuu geel helne lee, gaihaad bi yu sonschihvoo geed ahiad asuusan chine HAIRTAI SHUU helj bna lee. hahah
    Zaluu huuhduud ach zee naraasaa sursan bolov uu gej taamaglaj bna.

    ReplyDelete
    Replies
    1. Ямар хөөрхөн юм бэ. Яг ач зээ нараасаа л сурч дээ. Яг тэгнэ.

      Delete
  5. Baruun zugiin humuus ih oor bid ih oor l doo dotood ger buliin komunikatsiin zanshil deeree. Bid bol geriin hairt hundee "Ta yaj baina? Biye chine gaigui yu? Ter oort chine demii yumaa bitgii hiigeed bai!" geh met yariagaaraa Eejdee esvel ger buliin hundee hairtai sanaagaa ilerhiildeg. Baruunchuud zaaval hairtai gej helne gehdee ihenh n eej aaviigaa asramjiin gazar haychihaad alga bolchihdog zanshiltai.

    ReplyDelete