Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 29 November 2014

Дин дон

Сарын эхээр КК том ...нийхөө зургийг тавьж цахимд тэсрэлт хийсэн бол сарын сүүлээр би Монгол Бичигийн цахим хуудсанд түрүү 7 хоногт Монгол бичигээр тэмдэглэл хийсэн лекцээ тавьж тэсрэлт хийв ш дээ ва ха ха ха ха ха ха.


Wednesday 12 November 2014

Staples

Манай ангийнхан надад Staples гэдэг нэр өгсөөн. Дэлгүүрийн нэр өгөөд байхдаа ч яахав дээ.


Saturday 1 November 2014

Тайван, амгалан амьдрал

Эндхийн олон нийттэй харьцахад үгүй ээ мөн сайхан эелдэг шүү.