Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 14 November 2012

Өрөөсөн оймс

Кюбэк хүүхнүүдийн нүүр царай болбоос өрөөсөн оймс шүү даа.

Өрөөсөн оймс өмсөж яваа хэд дэх хүүхэнтэй ч тааралдав, чөтгөр бүү мэд.

Манай бассейны зааварлагч, бадминтоны багийхан, тамирийн бүлгэм гээд хүүхнүүдтэй их тааралддаг л даа.

Ижил бус оймстой явах хүн нэг бус нэлээдийг харлаа. Эхэндээ аймаар цочив. Дараа нь за за за ижил нь олдохгүй байсан юм байгаа биз гэж бодов.

Өнгө мөнгө, нимгэн, зузаан хамаагүй ээ. Юу олдсоноо өмсөөд л гараад ирдэг юм шиг байгаан. Ичиж мичиж байгаа ч юм алга.

Манай бадминтоны сэкцэнд намайг тоож тоглодог 17той охин бий. Нээх хөөрхөн инээгээд л инээгээд л тоглоод байна.

Би тэрнээс нэг өдөр зориглоод асуучихмаар байдаг. Яагаад өрөөсөн оймс өмсөөд байдаг юм бэ гээд.

Зориг хүрдэггүй ээ. Бас юу гэж асуухаа мэддэггүй ээ.

Ялангуяа энэ шилжилтийн насны охидууд нь бүр их өрөөсөнгөөр нь өмсөнө. Заримдаа би ч аавынхаа оймсыг өмсөөд ирж үү гээд харды ш дээ ва ха ха ха ха.

Энэ оймсоо зөрүүлж өмсдөг хүүхнүүд манай Монголд очвол гавын ганган хүүхэд, охидуудыг хараад ухаан алдаад унах юм шиг байнааа.

6 comments:

  1. Replies
    1. Арчаагүй юм уу гэхээр байгаа нь л энэ юм шиг байна

      Delete
  2. neg uruusun oimstoi huuhnii zurag tawiach

    ReplyDelete
    Replies
    1. Зургий нь авах байтугай асууж чадахгүй байнаа хө

      Delete
  3. Korea, Japan-d bol MOda bolood baigaa shdee, gedhee ih huurhun ungu zagvwar saitai goyo oimsnuud bdiin

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ тийм үү. Бодвол солонгын өнгө энэ тэртэй хөөрхөн л байгаа байх. Эд нар бол үгүй ээ. Хөлийн жийрэгний өнгөнөөс л доор юм байхын

      Delete