Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 15 November 2012

Аавын захиас

Гэнэт аавын захиас бодогдов.

Хөдөөний би чинь оюутан болоод хот явахад аав, ээж хоёрын захиж байсан үгнүүд их сүртэй би ч дагаж мөрдөнө гэж янзтай байдаг байлаа шүү дээ.


  1. Хичээлээс өөр юманд сатаарч болохгүй.
  2. Гадуур зардаг өндөг авч идэж болохгүй. Хортой, муудсан байдаг. Хамгийн муу хүнс. Хэзээ ч идэж болохгүй гэж айлдав. Зах дээрээс хувцас авах гээд явахаар хамт явсан оюутанууд өндөг аваад давс цацаад иднэ. Би болохоор аав, ээж идэж болохгүй гэсэн гээд иддэггүй байлаа. Саяханаас л жинхэнээсээ өндөг идэж сурч байна. 
  3. Сохрын газан сохор доголонгийн газар доголон яв.  Үүнийгээ ийм жишээгээр хэлэв. Автобусанд явахдаа элдэв янзын хулгай хийж байгаа хүн харсан ч гэсэн үг дуугарч болохгүй. Мэдээгүй юм шиг, хараагүй юм шиг өнгөр.
  4. Мөнгөө эмээ дээрээ хадгалуул. Биедээ их хэмжээний (ва ха ха ха оюутан хүнд ямар юмных нь их хэмжээний мөнгө байхав дээ) мөнгө авч явж болохгүй. Хэрэг болохоороо очиж авч бай. Тэр үед их хэмжээ нь 10 000 төгрөг л байсан байх. 
  5. Орой харуй, бүрийгээс хойш гадуур гарч болохгүй. 
  6. Бүсээ чанга бүсэлж бага идэж бай. 
  7. Нийллэг, уушийн газар орж болохгүй. Би нээрээ 3,4-р курстээ л шинэ жилдээ орж байсан юм билээ. 
  8. Зүс, зүгий нь мэдэхгүй хүнтэй (эмэгтэй) хамаагүй нөхөрлөж болохгүй.
  9. Инээсэн бүхэнд итгэж болохгүй. Хотынхон хөдөөний чамайг А гээгүй байхад л зальлана. 
  10. ЗА БОЛОХ БОЛОХГҮЙ ХҮНТЭЙ ДОТНОСОЖ ГЭДЭСЭЭ ЧИРЭЭД ИРЭВ.  
Одоо энэ аравдугаар заалтнаас болж л өдий болтол хүүхэд гаргаж амжаагүй явна гээд л шалтгаан ольёоо ольё гэтэл олддоггүй юм даа.

Аавын сургаалууд цаанаа л нэг жинтэй шүү. Үнэн юмыг маш шударгаар хэлнэ.

Одоо болтол өдий том болчихоод аав маань байсан бол юу гэх бол гэж бодож явдаг юм шүү дээ.

Аавыгаа хайрлаж яваарай. Аавтай байх сайхан шүү!


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment