Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 29 November 2012

Араншин

Сонин араншин байдаг юм. Заримдаа гайхдагын. Хааяадаа баярладагын. Гэхдээ гутардаггүй.


Хүн дуурайх, элэглэх ялангуяа өөрийнхөө байгаа төрх, зан араншинг эвдэн өөр болох энэ тэр их сонин санагддаг юм.

Үнэндээ тэгж чаддаггүй юм.

Жишээ нь: Найзын төрсөн өдөр болно. Хүмүүс хамаг сайхнаа л барьж ирдэг тийм үү. Зарим нэг нь чадлаараа л сайхан гэсэн зүйлийг авчирсан байхад нөгөө хэсэг нь түрийвчээ хоосортол өөртөө ч авч байгаагүй зүйлийг авч ирнэ.

Яагаад гэвэл тэр бол сайхан, сайны дүр төрх гэж боддогт байгаа юм.

Би тэгж самбагнаж чаддагүй. Ийм тохиолдолд Тэмээчин Бүсгүйг хамгийн сайн илэрхийлэх тэр зүйл юу вэ л гэж боддог. Түүнийг олдог.

Миний сэтгэлээс урган гарсан нэг мянган төгрөгний үнэтэй зүйл байсан ч гэсэн би ичих ч үгүй аваачаад л өргөн барьчихна. Харин ч амархан.

Зарим хүмүүс гайхдаг бүр алмайрдаг байлгүй. Алмайруулж ч ирсэн цаашид ч алмайруулах болно.

Ингэлээ л дээ.

Найман жилд манай ангийнхан Цагаан Сараар бэлэг солилцох болдог юм байна. Амрахаасаа өмнө нэрээ сугалаад Цагаан Сарын дараа ирэхдээ бэлэгээ бэлдэж ирэхээр болов оо.

Би бэлэг сугалсан өдөр л юу өгөхөө бодоод олчихсон байсан.

Амралт, Цагаан сар дууслаа. Өө манай ангийхан чинь эрээн, мяраан зүйлс, чихэр жимс сүртэй сүртэй л бэлэг солилцож гарч байна.

Наашаа, цаашаа явдаг наймаачин, худалдаачин айлын хүүхдүүд чинь цамц, оймс, тосон будаг юу юу ч билээ дээ сайхан сайхан зүйлс зөндөө л харагдаж байсан.

Миний муу аав, ээж хоёр тийм юм тарьж, ургуулах биш дээ.

Би ширээний нүдэндээ нэг зургийн дэвтэр дээр нь нэг гүзээний булаан цагаан тос тавьчихсан, жаахан сандарсан байдалтай сууж байлаа.

Хүмүүс ч бэлгээ тараагаад дөхлөө. Би нөгөө зургийн дэвтэр дээрээ гүзээтэй тосоо тавиад сугалсан хүүхэд рүүгээ чиглээд алхлаа даа. Багш тэнд шүлс нь гоожоод, дуу алдаад, манай ангийхан миний өмнөөс ичээд тэрүүгээр л нэг юм болов.

Тэр долоо хоногтоо л манай ангийхан гэртээ очихдоо манай ангийн нөгөө хөдөөний ТБ сугалсан хүүхэддээ шар тос өгсий ш дээ ва ха ха ха ха гэж баахан ярив.

Оюутан боллоо. Оюутны ангийхан бас нэг Цагаан Сараар бэлэг солилцох юм боллоо. Хаа очиж би найз охиноо сугалаатлаа.

Амралтаараа хөдөө яваад ирэхдээ юу аваад ирэхээ мэдээд, ирлээ дээ. Хичээлийн эхний өдөр гэрийг нь заалгаад авлаа.

Оройхон гүзээтэй хоньны махаа үүрээд шууд гэрт нь аваачаад энэ миний бэлэг гээд өгчихсөн. Найз охин (хотынх) шоконд ороод ээж нь тэнд нүд нь томроод л үлдсэн дээ. Дараа сонсох нь ээ тэднийх анх удаа хөдөөний ориг мах идсэн гэнэ лээ.

Гэх мэтээр би ингээд яг бавын байгаагаараа байж байхдаа ихэд сэтгэл хангалуун хүн шүү дээ. 

9 comments:

  1. Хэхэ хөгжилтэй юм аа. Тэр дэвтэр дээр чинь тос нь нүүчихээгүй юу? Авсан хүүхэд нь ямар байсан бэ? Таалагдсан уу? Гүйцээж бич гэж санал оруулаад үлдээв ккк

    ReplyDelete
    Replies
    1. Саналыг биелүүлсэн шүү, хэ хэ хэ.

      Delete
  2. хахахахахахахахахахахахах

    ReplyDelete
  3. харин тийм, гоё гүйцэд бич лдээ ккк

    ReplyDelete
    Replies
    1. Гүйцээгээд бүр хөврөөд явж өглөө.

      Delete
  4. ГЭснээс би тэр байгаа бүх мөнгөөрөө ч хамаагүй өөртөө байхгүй ч хамаагүй юм авчихдаг нөхөр шиг байгаан, яаагаад юм бүү мэд, хүнд өгнө гээд бодчихоороо өөртөө авч байгаагаас нухацтай бодож хайж олдог, тэгээд өөрөө авснаас ч дутуугүй баясаад байдын шд, харин 10н жилд байхдаа бол зураг мураг зураад өгчихдөг байсан санагдана, ямартай ч мөнгө зарцуулах юм авч байгаагүй санагдана, харин зургын санаа олох, тэрнийгээ буулгах гэдэг маш хүнд бөгөөд аз жаргалтай мөч байдаг байж дээ. Саяхаан 10н жилийнхээ багийн найзтай уулзхад бүүр зөндөө олон зураг гарч ирсэн. Санаа ч зовох шиг нэг бодлын гоё ч юм шиг, жирийн өдрүүдэд хүртэл ямар нэг зураг зураад дээр нь хэдэн үг бичээд өгчихдөг байж. Тэрнийгээ бүүр мартчихсан л тууж явсан бээлээ

    ReplyDelete
    Replies
    1. Өөрөө л сэтгэл хангалуун байвал бусад нь хамаагүй ш дээ тээн.

      Харин намайг бодвол зураг энэ тэр зураад уран гартай байжээ. Би нэг хөдөлмөрийн хичээл таглах гэж дэрний уут энэ тэр оёдог байсан. Аймаар л юм байдаг юм. Ээж маань одоо хүртэл хэрэглэдэгийн ш дээ нээх хөөрхөн.

      Delete
  5. Orignal Mongol sain humuun baina!! v

    ReplyDelete