Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 5 November 2012

Вакцин

Ханиадны вакцин хийлгэх үү байх уу гээд бодоод явж байсан чинь ханиад хүрчихсээн.

Ямар аймаар ханиад вэ. Минут тутамд найтаагаад, нус шууд зүгээр л урсаж байна. Хайрцаг салфетканы ард гарчихаад одоо хоёр дахиа өмнөө тавьчихаад сууж байна.

Дээрээс нь халууруулаад, залхуу хүргээд бүр най алга. Одоо ханиадтай байгаа дээрээ вакцин хийлгэж болохгүй биз дээ.

Дээрээс нь өнөөдөр шүдээ ломбодуулчихсан чинь амны тал мэдээгүй. 3 цагийн дараа зүгээр гэсэн шал худлаа 6 цагийн дараа зүгээр болж байна.

2 жилийн өмнө энэ шүдээ ломбуулхад 6 жил гэж байсан чинь өнөөдөр шүд ломбодсон эмч 10 жил гэсий ш дээ. Би арай л хахаж цацаад уначаагүй.

6 жил гэсэн ломбо нь 2 жил болоод будаа болж байгаа юм чинь 10 жил гэсэн нь ядаж 4 жил болох байгаа даа гэж найдаж сууна.

Ханиад хурдан эдгээсэй.




4 comments:

  1. kkk deer ued neeree shud lombodohod neeree l 10 jil boldog bailaa, haniadaa idevhtei hodlood holsoo sain gargaaad gam barichuul ug ni hurdan gaigui bno doo. naana chin tgd haniadnii sain emnuud baidag bailgui dee, ingehed chi ali hotod baidag bilee?

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Орой нэг сармистай шөл хийж ууя даа.

      Эм байгаа байгаа аймаар хүчтэй эмнүүд. Дараа энэ эмнүүдгүйгээр ханиад эдгэхгүй бол яана гээд Монгол аргаа барих санаа байдаг юм.

      Би чинь аймгийн төвд шүү дээ хө. Хамгийн ойрхон том хот Монриал л байна даа. 8 цаг автобусаар яваад очно.

      Delete
  2. хаха ямар инээдтэйм бэ .. 2 жил нь 6гийн харьцаатай юм бол 3,3 жил юм бишүү айн ..
    та шууд хэлку яасын .. энийг чинь 2 жилийн өмнө 6н жил гэсэн шдээ гээд
    би байсан бол жинхэнэ үзэлцэж байгаашт

    ReplyDelete
    Replies
    1. Өө одоо тэгээд маргалдлаа гээд ломбо маань буцаад бөглөрөх биш дээ.

      2 шүд ломбодуулсан 230 Канад доллар болно лээ.

      Delete