Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 25 November 2012

Лянхуа гутал

Лянхуа хөл гэж дуулсанаас лянхуа гутал гэж дуулаагүй ш дээ.

Та нар сонсож дуулсан уу?

Ойрд би энэ хоёр зээрдийнхаа хэмжээг мэдэхээ байчаад байгаа л даа. 7-г өмсөөд байгаа юм уу эсвэл 6.5-ийг өмсөөд байгаа юм уу гээд.

Аль аль талдаа л учир байх шиг байна. Нэгдүгээрт энэ хоёр зээрдээ хэт сунасан эсвэл агшсан байх үед нь би гутал авч таараад байх шиг байна.

Хоёрдугаарт гутал бүрийн хэмжээ өөр, өөр байгаад байх шиг байхын. Зарим нь зай томтой, зарим нь бараг зайгүй энэ тэр гээд.

Олны олонд тийм юм байдаг л байлгүй. Энэ олон худалдан авагч дундаас надад тэр гутал нь таараад байх шиг байна.

Хавар Nine West-ээс нэг хавар намрын гутал авчаад нээх өмсөөгүй байтал зун болоод тэгээд саяхан гаргаж өмслөө л дөө.

Тэгсэн яг ЛЯНХУА гутал байгаа юм чинь яахав. Урд тал энэ тэр нь нарийхан, хавчиг гэж яаваа.

Би одоо тэр өдөр их л хавчиг дээрээ тавьчихсан явж байсан юм байлгүй. Нарийхан, жижигийг шүтчихсэн энэ тэр айн ва ха ха ха ха ха ха ха.

Лянхуа хөлний зураг харсан биз дээ. Яг тийм гутал. Өчигдөр гадуур сайн явж чадсангүй. Лянхуа гутал лянхуа бус хөл хоёр чинь харшаад би энэ хоёрын хооронд байдалд орчихсон явж байгаа юм биш үү.

Өнөөдөр гэнэт аазгай хөдлөөд энэ лянхуа гуталыг өөрийн болгомоор санагдаад дахиад өмсөнө гэж бодоод сууж байна. Чамайг даа...

Тэгсэнээс энэ лянхуа хөлний учирыг би бас сайн олохгүй л байх шиг байна. Яаж ч бодоод бараг л хөлтэй нь суудаг байсан болж таараад байгаа биш үү.

Лянхуа хөл л байвал царай, зүс нь бараг хойгуур тавигдах бус уу. Хүүхнийхээ толгойтой нь бус хөлтэй нь толгойгоо нийлүүлээд, хөлийг нь илж тэврээд унтдаг бус уу.

Ханун дээр бол гэрлээд анх оронд орохдоо орж ирээл нөхөр нь эхнэрийнхээ хөлийг нь л шууд тэврээд авдаг юм билээ ш дээ. Тэр бусад эд эрхтэн, биеийн хэсэг түүнд хэрэггүй ба.

10 comments:

  1. ядаргаатай тээ ..
    би бас бааахан өндөр өсшгийтэй гуталтай тэгсэн чинь одоо бие хаа таргалаад бүгд аймаррр өмсөхөд төвөгтэй санагддаг наасн

    ReplyDelete
    Replies
    1. Уг нь нээх өндөр биш юм байгаан. Энд ирээд өндөр өсгийтийн бараа ч харахаа байсан.

      Энд чинь одоо бараг алхах болохоор өндөр өсгийт өмсөлтгүй.

      Delete
  2. наасан өөлхөн жоохон хөлтэйн. 6,5 7 гэдэг чинь ми хувьд лянхуадаад ч таарахгүй хэмжээ байна хихи

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ тийм үү. Би нээрээ гар хөл жижигтэй хүн ш дээ. Миний гарыг хараад дуу алдды ш дээ. Хөлөө харуулж байсангүй ээ хэ хэ хэ

      Delete
    2. huush l dee nadad tomdood baidag geheer bi yu bolj taarjiinaa :( gutalnii hev zagvar bol barag hamaa ch bhgui omsoj uzeel taarjiival shuud setgel hodlood avchdiishdee kkk

      Delete
    3. Тэгээл сэтгэл хөдлөөд авчихсан чинь лянхуа гутал авсан байж таараад хавчиг амьдарч байна ш дээ ва ха ха ха.

      Сүүлийн өгүүлбэрийг чинь ойлгосонгүй ээ хө.

      Delete
  3. дриймэр манай нэг найзтай адил юм байна, арай найз минь чи биш биздээ хихи. тэр маань нарийхаан жооожхон хөлтэй, баргийн гутал бас таарку. Би болохоор тэмээн тавхай шиг хөлтэй бас л таарвал шууд авчих гээд байдаг гэмтэй хихи

    ReplyDelete
    Replies
    1. За тэгвэл ч бараг л Лянхуа хөл бус уу аайн.

      Хоёр хөл янз үзээд, туршуулж байноо.

      Гэхдээ ойрд гайгүй байна. Гутал сунаж байна уу хөл хавчиг болж байна уу бас мэддэггүй ээ вэ хэ хэ хэ.

      Delete
    2. хихи нас нэмэгдэхээр жаахан багасдым шиг байна лээ

      Delete