Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Monday, 30 April 2012
Хомхой долоох
Энэ хомхой чинь надад маш хайртай золиг шүү дээ. Москвагаас ирэх галт тэрэгтэй барьцаал сар бүр урилгагүй нааж орж ирнэ.
Я.Цэвэлийн толин дээр хоол идээд амаа арчихгүй гарсанаас болж уруул дээр цэврүү үсрэх гэж байна.
Хоол ч идээгүй, гараа ч үгүй байтал уруулын гадна талд гарчихдаг нь одоо юу вэ. Анх удаагаа л ийм юм үзжий ш дээ.
Хомхой долоохыг бол нэг юм эмчилчээд байгаан. Аан харин урьдчилан сэргийлж л ерөөсөө чадахгүй байгаан.
Хомхой долоочихоор нээх хэцүү тээн. Нүүрэн дээрээ яртай, хүний өмнөөс харж чадахгүй маск зүүгээл яваад байды ш дээ.
Үнсэлцэх энэ тэрийг бол бүр мартчих зүгээр яршиг. Аягүй тийм нэг хорлонтой ч юм шиг цагаа олж ирдэг хомхой бас байна.
Огт хомхой долоож үзээгүй хүн байдаг л байх даа. Атаархмаар юмаа.
Монголоос хэдэн Зовиракс авчирсан. Одоо сүүлийнхийг нь хэрэглэж байна. Дахиад хэдийг захья даа.
Энэ хомхой намаг хэзээ ч хаяхгүй юм байна. Хайрын дээд хань минь юм байна. Хаягдчих гэж гуйлаа, гуядлаа одоо ядарчихлаа.
Энэ хомхой бас биеийн эсэргүүцэл сулархаар аймаар хурдан гарч ирээд байх шиг байна. Түрүү 7 хоногт шалгалт гээд ухаангүй байсан. Яг тэрнээс л болох шиг боллоо.
Хомхойноос урьдчилан сэргийлдэг, байнга уудаг энэ тэр юм байвал хэлээрэй. Энэ хомхойг нэг ганц сайхан тонгорч үзхийнсаан.
Subscribe to:
Post Comments (Atom)
1. Бас миний байнгын найз шүү дээ. Тэхдээ энд ирсэнээс хойш их цөөхөн гараад байгаан. Гэхдээ л яг цагаа олж гарахаар нь бүр уур хүрээд байдын. Ямар нэгэн чухал уулзалт ч юм уу, илтгэлтэй өдрийн өглөө гарж энэ тэр.
ReplyDelete2. Наа чинь герпес симплекс вирусээр үүсгэгддэг. Байнга бие дотор чинь цагаа хүлээгээл байж байдаг юмаа. Уруул гэмтэх, хатах, хагарах тэгээд мэдээж биеийн эсэргүүцэл сулрах үед гараад байх шиг байгаан. Уруул гэмтэх үед гардаг гэж би уншсийн. харин минийх бол жаахан хатаачих юм бол шөнөдөө багтаад гарчихаад байдын.
3. ацикловир гээд уудаг эм байгаа. бас уул нь дэлгүүр байгаа даа compeed гэдэг байхаа. Гарангуут нь уруул дээрээ наачихдаг шархны лент шиг. Тэрийг наангуут гайгүй болдог юм гэсэн. Би хэрэглэж үзээгүй. 14 дойлуур гээд манай энд байгаа. танайд ч байхаас зайлахгүй.
4. Уул нь аль болох outburst-ийг нь сэргийлж байвал хэрэгтэй юм шиг байгаамаа. Дээр энэ тухай уншиж байгаа neural damage үүсгэдэг гэдгийг хараад хэд хоног л лав сэтгэлээр унасан юм даг.
1. Хэлээд юүхэвээ чухал өдрүүдэд гарч ирээд сонин эд юмаа.
Delete2. Би ёстой хатахад энэ тэр гарж байна гэж нэг ч удаа сэжиглээгүй ш дээ. Жаахан ядархаар гараад байна гэж оношлоод байсан.
3. Тэр уудаг эмийг нь уугаад нүүрэн дээрээ яргүй явж байхынсаан хө. Шархны лэнт нь бүү мэд. Олж үзнээ хө.
4.Яанаачка тийм үү.
Миний бие сулрахыг андахгүй л хүрээд ирдийн бас. Би ч одоо байнга ацикловир гэж тос авч явдаг болсон. Харин тэр зовиракс-г тогтоогоод авчье байз.
ReplyDeleteЗовиракс бол нэг хоногт шал өөр болгоно. 3 хоногт бараг эдгэнэ дээ.
Deleteоо наадах чинь жоохон мөртөө хөөрхөн асуудал үүсгэчихдэг эд. биеийн эсэргүүцэл муутай бол их гардаг юм шиг санагдсан, манай эрэгтэй дүүгээс сална гэж байхгүй, тэгэсгээд л хэлбэргүй уруултай яваад байдаг юм. над бас хаа нэг таарнаа. тэр үед нь оо энэ тэрээр л аргалчихдгийн шд. их хурдан хатаадаг юм шиг байна лээ.
ReplyDeleteНадад бол маш хурц асуудал болдог эд шүү дээ. Соц нийгмийн үед зовиракс гараагүй байхад давстай ч нөхөрлөөд авсан шүү дээ.
DeleteHerpes simplex вирусийн халдвар биеийн эсэргүүцэл сулармагц гарна. Би бас стрэсстэй, ядрах эсвэл өвдөхөөр үүнтэй их найзалдаг байлаа. Америкт байхад манай эмч стрэсс, ядрах эсвэл өвдвөл өдөрт нэгийг уугаарай гэж Valtrex эм бичиж өгсөн юм. Энэ нөгөө айхавтар бэлгийн замаар халдварласан хүмүүс уудаг эм, аптекийнхан чамайг тийм халдвартай гэж бодож магад гэж анхааруулж билээ кк.. Нэг жил орчим бие сулрах шинж тэмдэг илрэнгүүт уугаад байсан гарахаа байсан. Одоо эм уудаггүй ч тун ховор үзэгддэг болсон. Эмчээсээ ийм эм бичээд өгөөч гэж гуйвал яана. Ерөнхийдөө бол ялааг балиусаар алах дайны эмчилгээ гэсэн гэхдээ хомхой долоохгүй бол хэсэг хугацаанд уухад яахав дээ.
ReplyDeleteБаярлалаа peakfinder мину, наадхыг чинь асууя байз эмчээсээ. Хомхой долоохгүй болчихно гэдэг чинь миний хувьд маш том гавьяа л гэсэн үг.
Delete