Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 31 August 2013

Онц сураарай дүү нар мину!


Гоё дуу сонсоорой.

За 2 өдөр асар хямралтай бичлэг оруулсан учираас нөхөддөө сайхан дуу сонсгоёоо.

Friday 30 August 2013

Уйлдаг өдөр

Өчигдөр чинь үдээс өмнө Японы хил дээр баахан уйлаад үдээс хойш Инчон дээр ирж баахан уйллаа ш дээ.

Японд баригдав

Амьд явбал алтан аяганаас ус уунаа гэж, ёстой нэг хамгийн азгүй өдөр байлаа.

Wednesday 28 August 2013

Байр сав хэрхэн хурдан олох вэ?

Би их амар тайван болчихжээ. Нөгөө юу гэдэг билээ, сүх далайтал үхэр амар гэдэг болж.

Monday 26 August 2013

Үнэгүй саун

Өчигдөр Солонгосын гааль дээр хамаг чемоданаа  онгичууллаа. Байхгүй нэг янгинасан хайрцаг авчираад зүүцэн.

Saturday 24 August 2013

Үйл уран боллоо

Хүрэлцэн ирсэн найзууддаа баярлалаа. Сургалт амжилттай боллоо.

Thursday 22 August 2013

Авч явах зүйлс

Тэндээс ирэхдээ чемодан дэлбэрэх гэж байгаа юм шиг ирээл эндээс буцахдаа хавчийгаад л буцах юм даа.

Гэхдээ болоогүй энэ удаад шуудан зөөгч хийнэ. Солонгос, Канад уруу нийт 10 гаруй хүний юм
авч явна.

Wednesday 21 August 2013

Аялал 6, Хөдөө гэр

 Хөдөө гэртээ очиж 7 хоноод, гүү саагаад, ямаа саагаад, хонь хариулаад, цагаан идээ боловсруулж байгаад ирлээ.

Хөдөө мөн чиг сайхан байнаа. Ялангуяа хонины бэлчээр дээр дуу аялсан шигээ явахад ч аатай байна лээ.

Tuesday 20 August 2013

Сургалт болох газрын хаяг

Нэхмэлчид мину өнөө орой 19 цагаас эхний сургалт болохоор боллоо. Нөгөө нь Бямба гаригийн өглөө 10 цагаас болно.

Monday 19 August 2013

Сургалтын цаг, өдөр

За хайртууд минь сайн уу? Сургалтандаа бэлдээд л бэлдээд л байна уу? Одоо утас, зүү нь дутуу байгаа хүн байна уу?

Thursday 8 August 2013

Утас оллоо

Зүү олсонгүй ээ хэ хэ хэ. За одоо зүүг тэгээд хэдүүлээ аргална даа. Холбоо биш л зүү байвал одоо эхний удаа хэдэн мм ч яахав. 6 мм-ээс илүүгүй байвал болох нь тэр.

Wednesday 7 August 2013

Сургалт явуулах байр оллоо

Найзуудаа сургалт явуулах байр оллоо. Нэгэн блогчины буянаар үнэ төлбөргүйгээр сургалтын өрөөг нь ашиглах боллоо. Найздаа баярлалаа.

Миний хувьд сургалт зохиох өдөр маань 08 сарын 23-нд ажил тарсны дараа 19 цагт эсвэл 08 сарын 24-нд буюу Бямба гаригт өглөө 10 цагт сургалт зохиох гэсэн боломжууд байна.

Та нар маань өөрсдийн боломжит өдрөө сонгож бичнэ үү. Тэгээд олонхын санал авсан өдрийг сонгоё. Сургалт зохион байгуулагдах газрын байршилыг тухайн үед нь та бүхэнд дуулгая.

Хэрэв бид Бямба гаригт сургалтаа зохиовол нэг улавч нэхэж бүрэн дуусгах боломжтой гэсэн үг. Үүгээрээ та бүхэн улавч нэхэх чадварыг бүрэн эзэмшинэ гэсэн үг.

Зүү, утасны тухайд би өчигдөр баахан хайлаа. Өнөөдөр бас дахиад гадуур хайх хэрэгтэй байна. Яг нарийн мэдээлэл олсны дараагаар эргээд холбогдоё.




Tuesday 6 August 2013

Нэхмэлийн багийнхан мину

Найзуудаа temeechinbusgui@yahoo.com-ийг нэмээд чатлаад эсвэл temeechinbusgui@gmail хаягаар захидал бичээд, өдөр судар, цаг нараа тохирцгооё.

Зүү утасны тухайд энэ линк дээрээс үзнэ үү. Мөн 4.5 мм-ээс том зүү байж болно. Гол нь зүүний голч томрох тусам утасны ширхэг томрох ёстой.

Нарийн утас байж болно гэхдээ давхарлана гэж бодоод хангалттай уртыг авчираарай. Миний нөгөө авсан хоньны ноосон утас маань бас их нарийхан гэхдээ хүүхдийнхийг нэхэх болохоор давхарлаад болно гэж бодож байна.

Үйлэнд уран бүсгүйчүүдтэйгээ удахгүй уулзацгаая.

Saturday 3 August 2013

Сургалт зохиодог юм уу?

Зун гэдэг чинь ямар хурдан дуусчихаваа. Нэг мэдсэн 9 сарын 1, хичээлдээ явах болж байна ш дээ.