Номны хуудас за биш юмаа юу гэж бичихээ мэддэггүй ээ.
Зузаан ном байлаа гэж бодьё.
Тэгээд эргүүлээд эдлэхээр хуудас нь халтар эсвэл хурууны хээ энэ тэр болчихдог ш дээ.
Би нэг толь бичигээ хуудсыг нь тосон тодруулагчаар шарлуулчихсан чинь нээх гоё болохгүй байсаан.
Хүмүүс хараар будчихдаг юм билээ. Тэр хамгийн сайн арга уу эсвэл өөр сайхан арга байна уу.
Дандаа юм гуйж, асууж байгаадаа ичиж байна. Гэхдээ одоо хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа гэдэг шиг асуух та нартай байх бас сайхан юмаа.
За тийм гого арга байвал хэлж өгөөрэй.
Би уг нь гараа угаагаад л номоо хэрэглээд байдаг. Тэгсэн өнөөдөр харлаж эхэлсэн харагдаж байна.
Тэгээд санаа зовчихлоо.
Маргааш пиззаны талаар асуунаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
тэр шарлуулагчаар шарлуул.. хар ч арай дэнднээ
ReplyDeleteХар нь дажгүй юм уу гэж бодож үзсий ш дээ. Энэ Азийн хүмүүст нэг арга байгаа гэж сэжиг төрөөд байнаа ккк.
Delete