Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 29 December 2013

Англи хэл хэрхэн сурах тухай

Энэ зөвхөн өчүүхэн миний хувийн туршлага шүү. Хэсэг бүлэг хүмүүст хэрэг болж магад.

Хамгийн түрүүнд янз бүрийн ном, дэвтэр барьж гүйхээс гадна үнэхээр Англи хэл сурья, өөрийн болгоё гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй болох нь МАШ ЧУХАЛ.

Бусдаар өө за нэг Англи хэл сурсан ч яахав, сураагүй ч яахав эсвэл Англи хэл сурчихвал мөн их гоёоо гэж бодож байгаа бол хол байнаа гэж хэлье.

Үнэхээр далайд унасан хүн сэлээд эрэг хүрэхээс өөр гарцгүй болдог шиг танд Англи хэл сурахаас өөр гарц байхгүй болсон тохиолдолд та сурч чадна гэсэн үг. Ийм л сэтгэлзүйг өөртөө бий болгох хэрэгтэй.

Нарийн хуваарь гаргах хэрэгтэй. Хэлийг өдөр бүр үзэж, давтах ёстой. Эс бөгөөс өчигдөрийн үзсэн зүйлс мартагданаа. Энэ бол хэл.

Хоёр, гурван сар эсвэл тодорхой хугацааг золиосонд гаргах хэрэгтэй. Бусдаар нөгөө л нэг хичээл эсвэл ажилаа тараад найз нартайгаа уулздаг, уудаг, иддэг хуваарьтайгаа хамт Англи хэл сурч чадахгүй ээ.

NO PAIN NO GAIN!!!!!!!!!!!!!!!

Үүний дараагаар тодорхой хэмжээний системтэй сурах бичиг олох хэрэгтэй. Миний хувьд Cambridge-ийн English Grammar, Pronunciation, Vocabulary, Idioms, Collocation, Phrasal Verbs in Use гэдэг номын бүх түвшинг үзэж дуусгасан.

Хүмүүс надаас энэ номнууд чинь 32 хүрэхгүй байна гэж байна. Тиймээ, би өөр хажуугаар нь Өгүүлбэрзүй, Уран зохиол ер нь Англи хэлтэй холбоотой төрөл бүрийн номнууд бас үзсэн. Өөрийн олж чадах бүх номыг судалж, Англи хэлийг төгс эзэмшье гэж шийдсэн хэрэг. Мэдээж төгс юм гэж хаа байхав.

Уран зохиолын номын хувьд Чингиз Айтмотавын First Teacher Duishen бол миний сонголт байсан. Эхлээд үгийг тольдохгүйгээгээр хэд хэдэн удаа уншлаа. Дараа нь бүх үгээ тольдлоо. Долоо хоногт энэ номоо 3-4 удаа уншдаг байлаа.

Унших бүр шинэ юм сурах юм билээ. Би одоо хүртэл энэ номоо уншиж байгаа. Сайхан ном.

Номын хувьд:

  1. English Pronunciation in Use - Elementary, Intermediate, Advanced, +3 Audio Books
  2. English Grammar in Use - Elementary, Intermediate, Advanced
  3. English Vocabulary in Use - Elementary, Pre-intermediate-Intermediate, Upper intermediate-Advanced, Advanced
  4. English Collocation in Use - Elementary, Intermediate, Advanced
  5. English Idioms in Use, Advanced
  6. English Phrasal Verbs in Use
  7. Academic Vocabulary in Use
  8. Photo dictionary of American English
  9. English Verbs and Adverbs
  10. English Phonetics and Phonology
  11. English Syntax by Dick Heaberlin
  12. First Teacher Duishen by Chingiz Aitmatov
  13. The Blue Book of Grammar and Punctuation by Jane Straus, Mignon Fogarty
  14. The only Grammar Book by Susan Thurman, Larry Shea
  15. Keys to Great Writing by Stephen Wilbers
  16. How to speak and write correctly by Joseph Devlin
  17. How to tell a story and other essays by Mark Twain
  18. How to be a Writer by Barbara Baig
  19. English Grammar, Punctuation and Capitalization by Girard Sagmiller
За ингээд энэ номнуудыг үзэхээс гадна өөрийн дуртай дууг чихэвчний хөгжимөн дээрээ суулгаж байгаад, үгийг нь олж аваад за тэгээд сайхан дуулнаа. Өдөрт нэг цаг дуунуудаа сонсож, бас алхдаг байлаа. 

Мэдээж эхлээд анхан шатнаас нь эхэлнэ. Өдөрт бүх төрлийн нэг хичээл үзнэ. Үдээс өмнө дүрэм, үдээс хойш дасгал. Оройн хоолны өмнө сонсголын дасгал буюу алхалт. 

Орой унтах цагаасаа 30 минутын өмнө орондоо орно. Орондоо ороод тухайн өдөр үзсэн бүх хичээлээ эргэж харна, чангаар уншиж давтана, баталгаажуулна. 

Өглөө 6 цагт нүдээ нээгээд л ширээн дээрээ очоод English Grammar in Use, Advanced Unit 10 гээд л номын хуудас эргүүлдэг байлаа. Сур сур бас дахин сур гэж...

Би ийш тийшээ явах болсон ч автобусанд номоо чирээд суудаг байлаа. Тэр өдөр ямар ч ажил гарсан тухайн өдөр үзэх ёстой хичээлээ хуваарийн дагуу үзэж дуусгаж байсан. Энэ бол маш чухал шүү. 

Нэг л өдөр хэлээ давтахгүй, хичээлээ хийхгүй бол амжилт ойртохгүй. Нэг үгээр хэлбэл хэдэн сар Англи хэлээр л амьсгалж, амьдарч байх хэрэгтэй гэсэн үг. 

Би Монголд Англи хэл сурч байсан. Хүн тодорхой хэмжээнд ажил төрөлтэй болоод ирэхээр за болж байна, бүтэж байна гээд л явж байдаг юм билээ. Сайхан урсгал юм даа. 

Одоо боддогын. Би үнэхээр Англи хэл бүрэн эзэмшихээс өөр гарцгүй болж байгаагүй л юм байна гэж. 

Би арван жилдээ Орос хэл, Их сургуульдаа Япон, Англи хэл, энд ирээд Франц хэл үзэж байсан. Миний өчүүхэн туршлагаар Англи хэл бол сурахад хамгийн амархан хэл. Жаахан хичээ, шаргуу зүтгэ, Англи хэлнийхээ төлөө цаг зав, зугаа цэнгэлээ золиосло. Тэр танд ойрхон байгаа. 

TOEFL-д бэлдэх, Англи хэлний боломжын хэмжээний мэдлэгтэй болох хоёр их өөр шүү. Юу юуны духанд хүрэлгүй TOEFL өгч цаг хугацаа, тав арван төгрөгөөр шатах хэрэггүй. 

Эхлээд сайн суурьтай бол. Хэлний мэдлэгээ дээд түвшинд хүртэл эзэмш. Үүний дараа TOEFL шалгалтанд бэлд. 

TOEFL шалгалтанд хэрхэн бэлдэх юун дээр анхаарах тухай дараа дахин бичлэг орууламц.  

Амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе!

19 comments:

  1. Ёстой сайхан тайлбарлажээ. Баярлалаа. Нээрээ л хэлийг үнэхээр амьсгалж байж л сурах юм шиг санагддийн. Би ч бас өчнөөн жил англи хэл үзээл байлаа үзээл байлаа. Тэгээл тоэфл өгөөл бас л чам шиг чи ер нь мэддиймуу мэддэггүймуу гэдэг хариу авсан шд. Одоо харин чиний замаар урагшаа гэх гээд байгаа шд

    ReplyDelete
    Replies
    1. Эхний 7н ном
      https://archive.org/details/EnglishInUseCompleteCollectionBooksAudioFiles
      энэ рүү ороод 1.1gb гсн дээр дараад татаад авахаар байна лээ.

      Delete
    2. өө ёстой их баярлалаа. Нээрээ л ажилтай болохоор болоод байна гээл яваад байна шүү. Жоохон зорилготой амьдарвал амжилт ойрхон байгааг мэдээд байгаан уул нь

      Delete
    3. Линк тавьсанд баярлалаа, татаж авч байна :)

      Delete
    4. 8, 9, 10, 12-ийг бас цахимаас татаж авч болно. 11, 13, 14, 15-ийг би Amazon-оос худалдаж авсан. 16,17,18,19-ийг Amazon Kindle-ээс үнэгүй авч үзсээн. Тэгэхээр заавал миний үзсэн номтой адил байх юу байхав дээ. Олдож байгаагаа сайн үзвэл болоод явчихнаа.

      Delete
  2. Сүүлийн энэ 2 бичлэг маш их таалагдлаа. Би English Grammar in Use - Elementary, Intermediate, Advanced 3 номыг бараг 3 жилийн өмнө худалдаж авчихаад үзэж дуусгаагүй байдаг, эхнийхийг нь дуусгаад, 2 дахыг нь талд нь оруулаад орхичихсон, бүр иччихлээ. Өөрт байгаагаа дуусгаад, бусад дурдсан номнуудыг бас үзэж судламаар санагдлаа.

    Энэ номнуудаас файлаар байгаа бол өгч болох уу?

    ReplyDelete
    Replies
    1. Бараг цахимаас олдоно. Сонсголын 3 ном нь олдохгүй бол хэлээрэй. Уг нь надад бүтнээрээ байгаа. Гэхдээ яг энд байгаа эсэхээ сайн шалгаагүй байна. Монголд орхисон байх магадлал өндөр байна. Байвал өгнөө.

      Delete
  3. Youtube-d English, english learning geed haihaar mash olon amerik bagsh nar humuust unegui ih sain video hicheeluud zaasan suvguud bii.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн, энэ тухай бичих гээд орхисон байна. Баярлалаа.

      Delete
  4. bayarlalaa, saihan bichleg baina. songsol ni baival share hiigeeree humuusee.

    ReplyDelete
    Replies
    1. Сонсголыг нь би уг нь цахимаас л олж байсан юм. Одоо олдохгүй байна гэсэн. Би байвал өгнөө. Байхгүй байх магадлал бас байна.

      Delete
  5. Mash ih bayarlalaa. Tun heregtei zowolgoo bna. Minii toirch guigeed l bgaa zuiliin neg ee. Miracle-link tawisand bayarlalaa.

    ReplyDelete
    Replies
    1. Одоо сурах л үлдлээ дээ тиймээ. Амжилт хүсий.

      Delete
  6. ta heden odoo avsn be heregt durliii :)

    ReplyDelete
    Replies
    1. Нэг хэсэг дээр л гэхэд 22 билүү авах ёстой ш дээ. Сургууль сургууль өөр л дөө. Би түүнийгээ биелүүлээд эссэ бичих дээрээ 30 онооноос 30 авсан санагдаж байна.

      Delete
  7. wow mundag yumaa toefl,g zasaj bdg humuus udur bur olon olon essay unshaad suuldee buur heriin bargiin zuild setgel hudlul bagatai bolchdg bh daa hehe tiim bhad 30 onoo avch chadaj bn gdg chin mundag bn shuu,

    ReplyDelete
    Replies
    1. 200 гаруй эссэ бичиж, давтлага хийж орсон. Мэдээж сайн муу ч гэсэн блог бичдэг маань бас нөлөөлсан гэж бодож байгаа.

      Гэхдээ бас техник гэж юм бий. Түүнд суралцах хэрэгтэй.

      Delete
  8. TOEFL шалгалтанд хэрхэн бэлдэх тухай постоо оруулсан юм болов уу?

    ReplyDelete
    Replies
    1. Оруулаагүй байх шиг байна, удахгүй оруулнаа :)

      Delete