Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 8 November 2012

Усны гачигдал

Хамгийн энгийн, ахуйн жишээгээр авч үзэхэд Говь маань усны гачигдалд ороод эхэлжээ.

Эхэлжээ ч гэж дээ аль хэдийн эхэлсэн байжээ.

Угийн элсэрхэг, модгүй, цөл газар дээрээс нь гүний усны нөөцгүй болохоор ирээдүй яаж төсөөлөгдөхийг чөтгөр бүү мэд.

Хувь тавьлан гэхэд хаашаа ч юм гэхдээ усгүй говьд олон янзын эрдэнэс, орд олддог нь бас сонин.

Говь, цөлийг нь мэдсээр байж тэр орд, эрдэнэсийг ухаж, төнхөх хэрэг байсан ч юм уу үгүй ч юмуу бүү мэд.

Ухаж, төнхөх зөвшөөрлийг нь өгөхдөө нөгөө 76 ус чандмань эрдэнэ гэдэгийг мартсан байсан ч юмуу бүү мэд.

Хүний хүн алты нь авчихаар авдар нь яах вэ гэж боддог ч юм уу үгүй ч юмуу бас л бүү мэд.

Ямартаа ч намайг хургачин, хоньчин, саальчин явахад гурван айлын мал өдрийн хоёр усалдаг худаг өнөөдөр ганц айлын мал усалж чадахаа байсан байна.

Үүнийг одоо гамшиг гэхгүй бол өөр юуг гамшиг гэхэв дээ.

Хэдэн мал маань өвөлжөөндөө буусан биш усандаа ханаж чадахгүй өдрийн бүтэн айлын худаг хэсч өнгөрөөж яваа юм байх.

Малчид маань Нинжа нарт бэлчээрээ нэг тахлуулсан одоо ингээд усгүй болоод хэдэн малын ирээдүй цаашлаад Монгол малчины ирээдүй, ёс заншил бүрхэг харагдаж байна даа.

Хаана, хэзээ ингээд буруу эхлүүлсэн үйл юм бүү мэд.

Ямартаа ч хэдэн мал маань усандаа ханахгүй байгаа гэж бодохоор Канадын энэ их ус, далайгаас явуулмаар л санагдаж байна.

Ийм их нуур, мөрөн, далайтай ч болоосой.

4 comments:

  1. аймар аймар
    манай улс тэгээд буруу талаараа явахдаа гаргуун гэж ..
    тэгээд газрын гүнйи усыг ашиглана энэтэр гэж тэнэглээд л ___

    ReplyDelete
    Replies
    1. Өө ёстой бүү мэд. Дээгүүр юу болж байдагын. Ямартаа ч үнэн байдал ийм л байна.

      Delete
  2. MAN-ii terguunuud bugd suuliin 2 songuuliar turuus tursun terbumtnuud bolj avtsgaasan hajuugaar n AN-ii 2 oligarh Battulga, Bold nar ch ovoo turiin haylgaar beljij chadsan. Turiin yalzral dood ard tumendee gai bolohiin ilrel n usnii asuudal baih.

    ReplyDelete
    Replies
    1. Хай золиг гэж. Хэдэн мал дагасан малчид уг нь ингэж зовмооргүй л байгаа юм даа. Бидэнд мал аж ахуйгаас өөр мэддэг чаддаг юм олон байгаа ч бил үү үгүй ч билүү.

      Delete