Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 19 November 2012

Онгоц унав

Ааа ямар аймаар сенсаацилаг гарчиг болчиховоо.

Өчигдөр энэ улсад гурван онгоц унаж хоёр хүний алтан амь эрсэджээ.

Хамгийн олон зорчигчтой нь эндхийн Manitoba (Англи хэлээр ярьдаг муж) мужийн нэг жижиг тосгоноос хөөрсөн Cessna 208 онгоц байсан бөгөөд хөөрөөл унасан байна бурхан минь.

Онгоцны буудлаас холгүй гэхээр хөөрөөд дээшилж байгаад унажээ. Нийт 8 зорчигч байснаас нисгэгч нь амиа алдсан байна. Ум мани бадми хум.

Бусад долоо нь аминд хал бус хүнд бэртэл авчээ. Хамгийн их сэтгэл эмзэглэж байгаа явдал нь зорчигчид нь тэр хавьд уурхайн малталт хийж буй компаний газрын гүний уурхайчид ажээ.

Бүхэл бүтэн нэг ээлжний уурхайчид 20 хоног газрын гүнд ажиллаад гэртээ харихаар инээмсэглэл цацруулан онгоцонд суутал ингээд бэртээд, хөл, гар нь хугарсан байна гэдэг бол үнэхээр том гамшиг.

Энэхүү авиа компани нь гэр бүлийн бизнес бөгөөд тухайн онгоцыг хүү нь жолоодож явсан бөгөөд харамсалтайгаар амиа алджээ.

Гол нь энэ жижиг тосгон нь маш алслагдсан дээрээс нь цас ихтэй, цаг агаар муу байгаагаас ослын газарт яаралтай эрэл, хайгуул тусламж үзүүлэхэд нэлээд хүндрэлтэй байсан төдийгүй бүтэн цагийн дараа ослын газарт аврах баг, гал унтраах анги, Канадын тусгай хүчнийхэн очсон байна.

Осол болсон газраас тухайн тосгон хүртэл 25 км-т осолдогсодыг цасны мотоциклоор зөөсөн гэхээр тэнд бараг зуд болж байгаа гэж ойлгохоор.

Хэдий дээш өндөрт хөөрөөгүй байсан ч гэсэн онгоц унаад тэгээд амьд гарна гэдэг бол хувь тавилан, заяа түшлээ гэж л ойлгох хэрэг байх.

Зурагнаас харахад онгоцны их бие нь авах юмгүй л харагдаж байна.

Гол нь тэр 7 зорчигчын нэг нь 911-т дуудлага өгсөн гэж байна.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд зохих яамны ажилтан, шинжээч нар ослын газар дээр ажиллаж байгаа юм байна.

Энэ тухай бичих болсон шалтгаан нь хоёр зүйлд оршиж байгаа юм.

Нэгдүгээрт хаа газрын хүнд хэцүү нөхцөлд, хэд дахин хүнд ажил хийдэг уурхайчдын тухай ийм мэдээлэл сонсохоор сэтгэл үнэхээр эмзэглэдэг юм.

Тэдний ажилын байран дээр осол гарах магадлал маш өндөр учираас осол, авааргүй ажиллаад гэртээ харих замдаа ингээд бэртэнэ гэдэг маш харамсалтай.

Өнөөдрөөс эхлээд эндхийн уурхайнууд ажилчидаа зам тээврээр зөөвөрлөхөөр нухацтай хэлэлцэж эхэлсэн байна.

Гэвч машинаар явахад ч бэрх тийм хол, алслагдсан, зэлүүд газар зөндөө бий.

Хоёрдугаарт хувийн компаний онгоц байгаад хариуцлага алдав уу, үнэхээр чадвар дутагдав уу, эсвэл цаг агаарын байдлыг зөрчив үү. Бас бодох л асуудал тийм үү.

Дашрамд хэлэхэд онгоцонд ер нь аль болох хамгийн ард сууж бай гээд нэг юм би сонссон байхын.

8 comments:

  1. Онгоцны ослоос амьд үлдэнэ гэдэг ч хувь заяа шүү. Цөөн хүн үрэгдсэн нь яамай даа.

    Хүнд дахин дахин зүүдлэгддэг зүүд байдаг гэсэн. Миний тийм зүүд нь онгоцны осол. Хөөрөөл унаал тийм өрнөлтэй сонин зүүд байдгийн.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү ямар сонин зүүд вэ тээн. Би зүүд тайлдаг номноосоо хараатхая.

      Онгоцны тухай зүүд зүүдэлвэл гэсэн чинь тээврийн хэрэгсэлээр зорчино гэж тайлж байна миний энэ ном кккккккккк.

      Delete
  2. um mani badmin hum. yasan aimaariin bee bi baij bgaal ongots unajiin gej zuudeldeg sht.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Энэ зүүдийг би тайлсан байгаа ккккккк.

      Delete
  3. гүйээ бас цагийн дараа очно гэдэг гайхамшиг шүү.. убдаа бид нар хэдэн цагын дараа эмчилгээ авдаг билэээдэ

    хөөе нээрээ тэмээчин бүсгүй киндлэ дээр монгол ном уншиж болох болвуу би нэгийг авах санаатай

    ReplyDelete
    Replies
    1. Харин ч цагийн дараа удаж байж очсон гээд шүүмжлүүлээд байгаа. Угаасаа цас ихтэй, түүнээс хурдан очих аргагүй байсан гэсээн.

      Монгол ном уншиж болдог гэсэн. Гэхдээ тохиргоо хийнэ байх. Эсвэл номоо Amazon-уруу явуулж Kindle хэлбэрт хөрвүүлж болно. Үнэ нь гайгүй л юм билээ. Би гэхдээ тэгж хөрвүүлж авч үзүүгэй.

      Gogo цахим хэлбэрээр ном зардын. Тэр нь лав миний Kindle-д таарахгүй байсан.

      Одоо чинь их олон янзын Kindle байдаг болжээ.

      Delete
    2. аанхаа чи фэйсбүктэй юу .. номын хуудасуудруу орооч.. аягүй болон номнууд байхын..

      Delete
    3. Тэгж байгаад орж үзнээ. Баярлалаа

      Delete