Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 30 November 2009

Нэг өдрийн тайлан

Яаая том том цасан ширхэг дээрээс хаялаад жаатай байнааа. Тэгсэн яасан ганган хүүхнүүд тиркогоо тайлаагүй л байна. За ингэжийн сарын сүүлээр блог уруугаа өнгийсөн чинь нийт таны уран бүтээл 7 байна гэнээ ядаж 8-ын тоо харжийвал гоё байгааз дээ.
Тэгээл энэ өдрийнхөө тэмдэглэлийг бичихээр шийдлээ. Болсон юм нь үнэн л юм чинь тээн.
Өнөө өглөө эхний нэг цаг сонсголын шалгалт авлаа. Майр хэцүү юм байсан даа. Тэгээд дуусаад Бермуда уруугаа хараад амар биш байна шүү хөө гэсэн чинь тийм байна л гэжийн.
Дараа нь нэг цаг шинэ хичээл ороод тэгээд хоолны цаг болж хоолны өрөө тэр чигээрээ олон янзын хоолны үнэрт дарагдаад явчихлаа. Дунд нь миний цуйван явж байгаа шүү дээ.
Солонгос, Синга бид 3 л байнга хоолоо авчирч иддийн. Өмнөд Америкийн 3 бол дандаа гуанздана. Би нэг өдөр дагаж намираад иддэг шөлийг нь авч идсэн чинь биш ээ. Тэгж гуяа хөлдөөгөөд яахав гээд больсон.
Синга залуу дан ногоо зажлаал суужийдийн. Нэг өдөр майлах байх шүү.
Со залуу хачиртай хааяа махтай будаа л авчирсан байдын. Араб залуу турна гээд 2 ширхэг алим иддийн.
Нэг өдөр Бермуда бид 2 хоолонд орох болоод тэгсэн мань хүн үхэр, гахайн мах идэхгүй би далайн амьтан идэхгүй арай л 2 ширээн дээр суугаагүй ш дээ.
За ёстой хадуурч өгчийн. За тэр яахав дараа нь ангиараа Күбекийн аялал жуулчлалын яаман дээр 01-30 минутын хичээлд ангиараа багштайгаа суугаад тэгсэн миний утас дугараад намайг од болгодог байна ш дээ. Ангид дуугарвал бас өөр ш дээ тийм биз дээ.
Өмнө нь нэг ч дугараагүй байжийж. Нээрээ хэн залгасийн бол шалгая байз мартчиж.
Дараа нь хичээлээ тараад замынхаа дэлгүүр орж нүдээ хужирлаад тэгээд нэг дэлгүүр орох гэсэн чинь олддоггүй ээ тэгсэн өмнөөс явж байгаа 2 ч хүүхнээс асуух гэсэн чинь ам нээгээгүй байсан чинь но гээд зугатдаг байна ш дээ. Би тийм аймаар харагдсийм уу яасын бүү мэд.
Тэгэхээр нь нэг эрэгтэйгээс асуусан чинь аягүй хол ш дээ. Метрогоор явна гэнээ. Бас тэр доогуур орж явах гэсээр байтал харанхуй болчино яшиг зүгээр шууд гэр лүүгээ хүрээд ирлээ.
Энд нээрээ орой 04-30 гээд л харанхуй болчино өглөө 07-00-с нааш гэгээ орохгүй ш дээ. Ёстой нээрээ хүн ам нь сайн өсч байгаа байхаа ха ха ха ха ха ха ха.
Гэснээс энэ автобус их өдхиймаа. Би өглөө метро уруу автобусаар явдаг байхгүй юу. Эндхийн автобусны буудал нь гэрлэн дохион дээр байдын. Би гэрээсээ гараал зам гараад автобусанд суудаг. Эхний 21 хоног аягүй сайхан таарч гарч ирээд байсан чинь сүүлийн үед нэг бол түрүүлээд нэг бол хоцорчоод байх боллоо.
Намайг 3 минутын өмнө гарч ирвэл 3 минут хоцроод 3 минут сүүлдээд гарч ирвэл 3 минутын өмнө түрүүлээд явцан байдаг байхгүй юу. Өнөөдөр цас ороод нэлээд хүлээсий ш дээ.
За за одоо ингээд бичлэгээ өндөрлөе.
Ум сайн амгалан болтугай.

Friday 27 November 2009

Шинэ жил болкоодайн

Хаагуур гангарч яаж тэмдэглэхийн бүү мэд. Хамгийн сайн мэджийгаан юм бол тасарч унахгүй нь лавтай ха ха ха.

Monday 23 November 2009

Хоолны цагаар ангар унгар...

Хоолны нэг цагийг эхлээд нэг л чухал хичээл энэ тэр хийсэн шиг өнгөрөөдөг байсан бол байхгүй ээ хө. Одоо бол элдэв хавийн сонин хачин солжуу галжуу бурж өгнө дөө.
Саяхан Колумб, Солонгос, Экватор, Мексик, Сингапур, Монгол бид хэд хоолны цагаар ёстой дуртай сэдвээрээ бурлаа. Эхлээд идэж байсан хоолоо ярьж байснаа бүр цаашлаад явж өгсөн дөө харин нэг. Ажил төрөл, эхнэр, нөхөр, хүүхэд нууц амраг /хэзээ ч орхихгүй сэдэв юмаа/ тоглоом, наргиа, эрдэм ном, эрэл сурал, үзсэн харсан юу эсэв дээ.
Колумбийн залуу л манай хүйтнийг сонсоод шууд хөлдчихдийн. Монтриал хамгийн хүйтэн нь гэнээ. Энд хэд гээч зүгээр л 9 градус гээл бодчих.
Хүүхнүүд шилэн тирконоосоо салаагүй л байна. Би гэхдээ шилэн тирко өмсөж канкаркүү байгаа л даа. Хүний нутагт шилбэ, гуя, хасаа хөлдөөгөөд яахав яашиг зүгээр.
Солонгос хүүхэн АНУ-д 8 жил амьдарсан тэндэхийн иргэн болсон гэнэ. Тэндхийн нэг шар толгойтой гэрэлсийн байх. Нэг ресторан, бар юу ч юм дээ тийм газар тогооч хийдэг байсын гэнэ. Хоол ундны өргөн мэдлэгтэй өөрөө ч хоббитой хүүхэн дээ.
Баячууд их ирдийн гэнээ. Тэгсэн нэг үйлчлүүлэгч нь нэг өдөр эхнэртэйгээ нөгөө өдөр нь дуртай өнгө, төрөл, ёозын хүүхэнтэйгээ ирдийн байх. Манай хүн хүүе дахин ирсэнд баярлалаа гэж аман дээр гарч ирээд л залгичдийн гэнэ. Тэгснийх нь төлөө нөгөө үйлчлүүлэгч нь хэд ч гэнэв дээ 3 оронтой тоотой мөнгө өгсөн л гэнэ.
Колумб залуугийн аав нь бага байхад нь Канад гарах гээд л гэр бүлээрээ хөөцөлдөөд байж. 7 жил өнгөрсөн гэнэ. Хүүхдүүд нь өссөөр том болох үед 9 жилийн дараа Канад уруу гэр бүлээрээ цагаачлах виза нь гарсан чинь мань хүний сэтгэл санаа өөр, орон нутгийн амьдрал тэгшрээд сайхан болсон байсан тул 3 хүү, охиноо явуулаад өөрөө эхнэртэйгээ үлдсэн гэнэ. Хүүхдүүд нь 2-2 жилийн зайтай төрсөн дэрсхэн хүүхдүүд тул бүгд л нэг нэг сургуульд сурч байгаа гэнэ. Өглөө ирээд л мань хүн яасан ийсэн гээд л ярьж өгнө.
Аан тийн манай ангийнхан миний нэрийг хамгийн хэцүү нэр гэсэн ха ха ха. Т үсэг хэлээд л хүүхдүүд өнхрөөд унана даа.
Тэгээд цаашаа яриад л байлаа дэлхийг сөнөөлөө, буцаагаад сэргээлээ бүр Обамаг хүртэл бааахан ярив. Тэгтэл багш хүүхэн орж ирж бид яриагаа өндөрлөлөө.
Аан тийн завсарлагаанаар Англиар ярьдийн. Багш байвал францаар түк так гээд үзэж тарна даа.

Tuesday 17 November 2009

Найз хүүхэн Нью-Йорк явлаа

Санаж байгаа биз дээ манай ангийн Бермудагийн охин сая хичээлээ тараад Нью-Йорк ниссэн.
Маргааш өглөө ирэх намар сурах сургуульдаа шалгалт, ярилцлага өгөх гэж байгаа юм.
Өглөө ээж нь Бермудагаас Нью-Йоркт нисч ирсэн. Маргааш өглөө эндээс дүү нь нисч очиж нөгөөдөр ээж нь 2 охинтойгоо Нью-Йоркийн дэлгүүрийг суллахын байх.
Бермудагийнхан зөвхөн дэлгүүр хэсэх гэж Канад, АНА явдаг гэнэ хэ хэ хэ хэ. Тэдний нутаг майр баян юм байх. Олон улсын бизнесээр баяжсийн гэнэ.
Манай энэ найз хүүхэн дүүтэйгээ сарын 2600 долларын өрөө хөлсөлдийн. Харуул, цагдаа юм юмтай л байр юм байх.
Дүү нь манай сургуулийн 4 курсын оюутан. Бас л биологи.
Өчигдөр ангийнхандаа нийслэл салат, бууз 2 хийж аваачсан чинь энэ гурилы нь яаж хийсийн л гээд байна. Мексик хүүхэн бүр олон дахин асуугаад л байна. Тэгж байгаад үзүүлнээ. Их ажиллагаа орноо гэж хэллэээ.
Араб залуу саяхан завсарлагаанаар нутгийнхаа тухай яриад бид татвар төлдөггүй манай хаан төлдөг. Хааны мөнгөний гараш нь хааш хаашаа 2 км гэсэн чинь манай ангийнхний нүд нь орой дээрээ гараад унасан.
Би нэг удаа хичээлийн тухай ярьж байгаад автобусанд 1 цент төлдөг гэсэн чинь манай ангийнхан ухаан алдаад унацан ха ха ха ха.
Синга залуу их хөөрхөн ааштай. Энэ семестэрээ дуусгаад нутаг буцна гэсэн.
Нэг дэх өдөр Солонгос хүүхэн хоол хийж ирнэ гэсээн. Намайг хоол битгий авчраарай гэж байна.
Дараа ангийнхныхаа зургийг оруулнаа.

Sunday 15 November 2009

Эркэтлээд байна ш дээ

За 42 хоног нэг залуугаар эркэтлүүлхийм байна. Эркэтлүүлж ч байна. Хэн гэж боджийн та нар. Шууд хүрч ирээд цохиол унагачмаар санагджийгааз. Би яг тэгмээр санагддийн даанч орчин нь биш юм. Яг аман дээр гарч ирээл үүд рүүгээ алхаал тэгээл больчдийн. Аягүй бол нөгөөх чинь хэрэлдэж үзээгүй биз. Уйлж энэ тэр гай болно биз. Яажийн гэхээр 42 хоног амьдрах 3 1/2 байр хөлсөлсийн. Тэгсэн манай дээд талын айл ёстой нэг дайн хийжиийн. Уг нь сонсохнээ ганц бие залуу байдаг гэнэ. Ганц бие залуу гээд бодхоор тохьтой, томоотой, намбатай гээл сайхан юм бодогджийгааз. Энэ залуу бол үгүй. Намайг бол үнэн эркээтэлж амжаадайн. Түрүүний амралтын өдөр бүтэн 2 цаг тоосоо соруулсан гээл бодчих. Би яг нэг үйлдвэр дээр байгаам шиг мэдрэмжтэй. Уг нь бол дээд давхарын айл ш дээ. Тэгээд энэ ганц бие залуу өрөөн дотроо явна гэж баллахымаа. Динозавар шиг алхахын яаж алхахаараа тэгж алхдийн. Хөлнөөсөө хүндийн гантил зүүчдийм үү яадын. Амралтын өдөр майр эрт босоод өрөөн дотроо шогшчихийн. Одоо бас унтаагүй л яваадайн. Юугаа хийгээд шөнө 1-41 болжийхад унтахгүй байдаг байнаа нээрээ. Өглөө яг надтай зэрэг 8-10 гэж гэрээсээ гарна. Орой 6 гээл ирээд байх шиг байгаан. Шувт хүнтэй барьцаастай. Нүдэнд харагдахгүй Чихэнд сонсголтой зүйл гэвэл энэ дээд айлын залуу л байна даа. Би бол тоос энэ тэрээ соруулахгүй хөнгөн хөнгөн цэвэрлэгээ хийгээд байгаа байхгүй юу. Доод айлыг өрөвдөөдөйн өрөвдөөдөйн. Энэ залуу дахиад тоосоо соруулхын бол би яг зэрэг үзэж тарна яадын. Унтаачээ унтаачээ. Энэ яг намайг орондоо орохоор унтахгаад байгааа байхгүй юу. Нээрээ нам цохиод унагачихиймсан гэсэн ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Friday 13 November 2009

Ер нь бол хөгшрөөд байгаан байна

Саяхны нэг өдөр гэрийн даалгавараа хийхээ мартсанаа мэдэх хүртэл өөрийгөө нэлээд залуу гэж тооцож байв.
Шөнө дунд хүртэл даалгавараа хийгээд маргааш нь хар үүрээр босч хийсээр очтол бүтэн нэг бүлэг хичээлийн дасгалыг хийхээ мартсан бүр ор тас мартсан байсан гээл бодчих. Амьдралдаа би даалгавраа хийгээгүй очиж үзээгүй учир зүрх хүчтэй цохилж, нэлээд эвгүй байв.
Аз болоход нэг Канад охин бас даалгавараа хийгээгүй байж таарч багш ч бид 2-ыг нэг дор суулгаж ханьтай болж авлаа.
Сэтгэл жаахан уужирч яагаад энэ дасгалыг хийхээ мартсанаа нэлээд бодлоо. Эцсийн бүлэгт би гэдэг хүн чинь залуужиж биш хөгшрөөд байгаан байна.
Үүлэн сүүдэр дайрахаар даардаг болж
Үдийн цай ходохоор ядардаг болжээ.
Оюутан байхдаа 12 байтугай цаг өлсөөд гүрийгээд хичээлээ хийгээд, ойлгоод яваад байсан чинь яаж байна гээч өглөө жаахан юм идсэн хэрнээ л 11 цаг өнгөрч эхлэхэд толгой өвджий ш дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ.
Зай завсаргүй хичээл хийгээд, гүрийгээд байгаа хэрнээ л бас 100 хувь болохгүй байна ха ха ха ха ха ха.
Өөрийгөө одоо 18-т гэж бодоод байсым уу хаашаа еэн ха ха ха ха ха ха ха.
Гэсэн чинь бас би анги дотроо залуу биш хөгшинд тооцогдож байх шиг байна.
Учир нь манай ангийнхан харахад бүгд л нэг 20-25 насны залуучууд шиг. Гэсэн чинь саяхан санамсаргүй байдлаар Америк, Бразил 2 залуугийн насыг мэдсэн чинь нэг нь 20 нөгөө нь 18 настай гэсэн гээл бодчих. Итгэдэггүй ээ.

Sunday 8 November 2009

Ангиараа зах оров.

Өнгөрсөн 5 дахь өдөр хичээлийн журмаар ангиараа багштайгаа хүнсний зах орж элдэв зүйлийн жимс, ногоо, загас, бяслаг гээд бүтээгдэхүүнийг таньж, амталж бас судалгаа хийв. Миний хобби хөдөлж хэдэн зураг авсийн.

Анги дэвшив

Франц хэлний 1-р ангиас 3-р анги уруу үсэрлээ. Гэхдээ бүр хол үсэрсээн хө. Нэг түвшин алгасаад дээрээс нь 700 км-ийн зайтай байдаг Монриал хотын McGill их сургуулийн хэлний курс хүрч ирлээ.
Эрчимжүүлсэн анги гэнээ. Хичээл зааж, даалгавар өгөх гэж бол тогонд залгасан юм шиг л ажиллана ш дээ. Нэг өдөр20 хуудас даалгавар өгч байх жишээтэй.
Манай анги 13 орноос ирсэн 17 хүүхэдтэй. Монгол -1, Канад -3, Америк-1, Бразил-1, Мексик-1, Колумб-1, Экватор-1, Бэрмуда -1 (АНУ-ын зургийн баруун талд зүгээр л Бэрмуда гэцэн цэг байгаа нийт 24 км квадрат газар нутагай гэсэн хар охин байдын), Саудын Араб -1, Япон-1, Солонгос-3, Орос-1, Сингапур-1.
Аймаар байгааз дээ. Би ингэдийн баруун тийшээ харж Японоор яриал зүүн тийшээ харж Алексийн дүүтэй Оросоор яриад, хойшоо хараад Англиар яриад урагшаа хараад Францаар ярьдаг.
Аймаар кэцүүн байна лээ. Хэлгий болж дуусхын байна лээ хамаг үг нь орж ирэхгүй муу хэлийг ёстой хачин болгоно доо.
Япон залуу Араб залуу 2 их нийлнэ. Араб залуу гэхдээ толгой сайтай. Байжийгаад хэн ч мэдэхгүй юмыг аймаар хариулна. Дүрмэндээ сайн гэх үү дээ.
Хамгийн ахмад нь Алексийн дүү, Мехсик хүүхэн 2. Бусад нь 25-30 насных гээд бодчих.
3 Солонгосын нэг нь эр нөгөө 2 нь эм. Нэг эр эм 2 нь нөгөө эмдээ дургүй бүр харьцдаг ч үгүй.
Нэг солонгос хүүхэн нь над уруу наалдчихнаа. Хажууд ирж суугаад үнэн ядаргаатай. Өглөө болгон нэг идэх юм өгнө.
Сингапур залуу аймаар их иднэ. Эквоторын охин бас завсарлагаа болгоноор гарч машинаас чипс, шоклад авч иднэ.
Би Бермудын охинтой жаахан найзалдын. Тэр маань энэ сургуулийн Биологийн ангийг баклавраар дүүргэж байгаа гэсэн. Энэ хавар төгсөөд ирэх намар Нью-Йоркт мастерт сурна гэсээн.
Сургуулиас мэйл хаяг өгсөн. Өдөр бүр шалгах ёстой. Тэнд энд хурал, цуглаантай гээд мэйлээр зар явуулна.
Багшаасаа асуух юм байвал мэйлээр асуунаа.
За ингээд өөртөө онц сурах ерөөл дэвшүүлье!