Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 30 November 2012

Араншин-2

Бүх юмыг эрж хайхгүйгээр гарын доорх материалаар болгох сэтгэхүйтэй болчихдог юм байна.


Үүнийг одоо дотуур байрны амьдрал, малчины амьдрал эсвэл тэр үеийн нийгэмтэй холбож тайлбарлах юм уу би сайн мэдэхгүй байна.

Гэхдээ аль аль нь нөлөөлсөн гэж би хувьдаа үзэж байна.

Миний гүзээтэй шар тосыг бэлгэнд авсан хүн бол манай ангийн хамгийн сахилгагүй банди байлаа. Мань эр бодвол бохь аваад, зажлаад, зажилж дуусаад охидуудын үсэнд наана гэж бодож, баярлаж явсан байлгүй.

Гэтэл нэг гүзээтэй тосны булан атгуулчихсан мэл гайхаж, цэл хөхрөөд юун сахилгагүйтэх тэр өдөр шоконд ороод, багш бас тосоо гээчих вий, хаячих вий ээждээ аваачиж өгөөсэй гээд далдуур манасаар  гэртээ харьсан гэж байгаа.

Багш дараа нь ярихдаа, ТБ намайг сугалсан бол би хаваржин сайхан тостой цай уухгүй юу гэж байж билээ.

Яг үнэндээ сумын төвийн айлууд чинь нээх хөдөө амьдардаг юм шиг боловч хөдөө малгүй эсвэл малчин садан төрөлгүй хүмүүс жилийн дөрвөн улиралд хар цайгаа уугаад, цагаан идээнээс хол амьдардаг юм ш дээ. Мэдээж хааяа худалдаж авдаг байх.

Цагаан тосыг маань ээж гялгар уутанд хийж өгөөд шуудайны ёроолд хийгээд дээр нь хувцасаа хийгээд тэгээд голыг нь хөндийлж байгаад тэмээндээ тохоод хөдөөнөөс ирсэн болохоор тос нь нүүгээгүй байлаа.

Харин бэлэг солилцох өдөр ширээнийхээ нүдэнд тосоо уутнаас нь гаргаад зургийн дэвтэр дээрээ тавиад бэлдчихсэн байсан чинь өглөө 9-өөс өдөр 12-30 болоход тос нь нүүгээд борлосон байваа.

Яаж ч чадаагүй тэгээд өгчихсөн. Хэрэв зургийн дэвтэр өөр юмтай өгсөн бол нүүсэн тос нь сенсааци тарих байлаа.

Тос болсон зургийн дэвтэрнээс гадна цагаан тос сенсааци их тарьж байсан учираас чимээгүй өнгөрсөн юм даа.


Харин энд ирсэнээс хойш хүнд өгдөг барих юм хайж нэлээд явав. Эхлээд ч Монголоос авчирсан жаал, жуул дурсгалын юмаа өгсөөр байлаа. Гэтэл нөөц дуусаваа.

Тэгэхээр нь эндхийн нэхмэл гэрийн оймс хийдэг аргыг хүнээр заалгаад, утсыг нь аваад бөөн бөөнөөр нь нэхсэн дээ.

Одоо яг хар дансаа харвал 44 ширхэгийг нэхээд хүнд өгсөн байна. Их амархан. Утас нь ердөө 2 доллар. Тэгээд 4 доллараар нэг улавч гарна гэсэн үг.

Хоёр цагийн кино үзэхэд, хоёр гар нэг талын улавч нэхэж дуусгана шүү дээ. Санаа амар байдаг юм. Энд тэнд айлд очиход энийгээ бариад л очино.

Бусдаар бол энд бүх юм байна. Юу авч очхов дээ тээн. Үсрээд нэг шил вино тэгээд улавчаа гэр бүлийн хүний тоогоор нь бариад очино.

Монриалын зах зээл дээр бол энэ улавч 20 Канад доллараар зарагддаг юм билээ. Би нэгийг ч зараагүй.

Манай Со-ийн нөхөр хоёрыг захиалж хийлгэсэн аая яаа яаа.

Québec pantoufle
Өнгө, хээг нь өөрөө тохируулаад гаргачихна. Дан өнгө, давхар өнгө гээд яаж л бол яаж нэхнэ дээ. Их тэсвэртэй. Нэг нь бараг 3-4 жил болно.

Хүмүүс өөрөө нэхсэн гэхээр их ам сайтай байдаг юм. Жуулчид Кюбэкт ирээд буцахдаа авч явдаг нэг зүйл нь гэсэн шүү.

10 comments:

  1. хөөөх ёстой мундаг, зааж өгөөрэй ;)

    ReplyDelete
  2. энийгээ зааж өгвөл их баярлана

    ReplyDelete
    Replies
    1. Аанхаа баярлахаа мартаваа хэ хэ хэ

      Delete
  3. Mundag busgui shuu. Yaaj nehej surah uu...

    ReplyDelete
  4. Huue ene ulavchnaas chen ulaaniig zahihiimsan giy yumaaa

    ReplyDelete
    Replies
    1. Одоо хийсэн байгаагаас хараад захиарай. Яг улаан гэвэл он гаргаж байгаад завтай болхоороо л нэхэж өгнө дөө хө.

      Delete
  5. Huue ene ulavchnaas chen ulaaniig zahihiimsan giy yumaaa

    ReplyDelete
  6. zahij bolohiimuu teguul huleenee saihan chasan ulaantai bolnoo

    ReplyDelete