Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 20 November 2012

Хатгажийнаааааааа

Блогоороо бараг зарлах шахаж байж энд бичсэн хар өмд эхнээсээ ирлээ л дээ.

Нээх ганган Cashmere энэ тэр гэсэн ярликтай, тас хар өмд өмсөөл гараад явлаа.

Тэгсэн байдаггүй. Эхлээд машин унаад явахад мэдэгдээгүй еэн. Тэгсэн буугаал алхсан чинь эээээээээээээээ шивгэн дээр хэвтсэн юм шиг хатгадаг гэнээ.

Зөгийд хатгуулж байгаа юм шиг гүймээр хүртэл боллоо ш дээ. Ноолуур чинь ингэж хатгадаг юм уу үгүй биз дээ та минь ээ? Таван хошуу мал минь ээ?

Байжийгаараа өмд хатгаад би өмдөө сольчоод ирье л гэмээр санагдлаа. Тэгээд тэслээ л дээ, тэслээ.

Орой нь ашгүй найз хүүхан Сайншандаас залгажын. Амар мэнд, алба ажил, цаг агаар яриад явж байснаа нэг мэдсэн хатгадаг өмдөө ярьсан тууж явна.

Тэгсэн найз хүүхэн ингэж байна.

Урдаас хэн хүнгүй нэг оёдолын машин оруулаад ирчихдэг болсон. Тэгээд гэртээ өмд, хамд юу эсэв оёоол тэгээл тас тас, ганган хуурамч ярлик хадаад л зарчихдагын гэнэ.

Найз хүүхний ажил дээр хүртэл зараад явж байсын байх.


Ноолуурыг ноолуураар нь байлгаж болдоггүй юм байх даа. Манайхан 100 хувь бардам хэлж чадах түүхий эд чинь ноолуур биз дээ.

Гэтэл энэ мэт хуурамч юм үйлдвэрлээд байхаар чинь нөгөө ноолуурын чинь чанар навс унаж байгаа юм биш үү.

Ямааныхаа жинхэнэ ноолуураар өмд оё л доо. Битгий ингээд ноолуурыг юу ч биш болго л доо.


Тэгээд одоо хатгадаг өмдөө энүүгээр нэг зарлачихаар дараагийн өмд Солонгосоос ирэхээр болсон. Өвдгөвч, мөвдгөвчтэй яадаг яадаг ч гэчив.

Ирэхээр нь чанарыг шалгаж рекламдая даа.

10 comments:

  1. Manai hadam egch bas nooluur, noosoor ym hiideg. gehdee arai ch tegj hudlaa hayag naadaggui shdee, Yag jinhene hayagaa bicheed l zardag, yostoi goyo hiidiin bna lee, umd, oimsoo. Hiij ugsun oims, trikonoos n saldaggui shdee bi :)

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү. Сайхан хийдэг, үнэнч хөдөлмөрлөдөг хүмүү зөндөө байгаа байхаа тээн. Тирконоос нь авах юмсан. Би чинь тирколог бүсгүй ш дээ.

      Delete
  2. аанхаа ... тэр машин нь яадгын.. ноолууран утсаар өмд нэхдийнмуу яадаг гэнэ үү

    ReplyDelete
    Replies
    1. Өө бага гарын нэхмэлийн машин юм байна л дээ. Айл болгон тийм юмтай болсон бус уу хө. Тэгээд одоо юу хамаагүй үсээр юм оёоол ноолуур гээл ярлик наагаал айн.

      Delete
  3. Minii tsamtsnuud lav eroosoo hatgadgui shd. Nutsgen bien deeree omshoor Mmmmmmmmmmmmm.

    ReplyDelete
    Replies
    1. Би нь нүцгэн гуян дээрээ өмсөөд хатгуулаад арай гэж тэсч орж ирсэн.

      Том том брэндүүд нь үнэхээр чанартай байдаг байлгүй дээ.

      Delete
    2. цаад миша чинь дандаа л говь гоёогийн ноолуур сонирхдогшт..

      Delete
    3. Харин тийн. Тэдний өмд гэхдээ нимгэн юм билээ.

      Delete
  4. Сонийнмаа, одоо ер нь хатгадаг нь гадуур бараг харагдахаа байсан байна лээ дээ. Ямрыг нь явуулчихсын бол

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү. Их л сайн шинжиж байж авсан юм гэсэн. Эсвэл би их гэнэн юм болов уу жоохон юманд хатгалаа гээд орилдог хэ хэ хэ

      Delete