Хэдэн найзууд Монгол явлаа. Араар нь сундлаад давхимаар л байлаа.
Яг үнэндээ Монголыг суга рекламдаж байгаад явуулчихсаан. Одоо бандан тас.
Энэ холоос чадах чинээгээрээ л аялалд нь туслаж байгаа юм. Одоо тэгээд өөрийн төрсөн ах дүү нартаа итгэхээс өөр арга алга болжээ.
Аялалын эхний өдөр өчигдөр орой жолооч нь асуудалгүй энэ тэр гээд байсан сая 08 цагаас явах аялалд нь 07 цагт утасдаад явж чадахаа байлаа гэдэг гэнээ.
Энэ нэг сул талаа зарим нэг хүмүүс нээрээ үнэхээр гээж хаяаасай билээ. Ийм юм болох вий гэсэндээ өөрийн ах дүү нартаа итгэж байхгүй бол хүнийг баллаад хаяна шүү дээ.
Өөрөө байхгүй байж тийм ч юм ийм ч юм үзүүлчих юмсан гээд сэтгэл санаа хэдэн тийшээ сарвайгаастай.
Ядаж байхад нутгаас гараад 3 жил болоход зарим зүйл орвонгоороо эргээд чигчийн чинээ зүйл дээр мэдээлэл хайдаг юм байна.
Хүний өмнөөс санаа зовох шиг хэцүү юм хаана байхав. Одоо тэгээд хэдэн хоног монгол утас маань 24 цагаар асаагаастай.
Нөгөө хэдийгээ сайхан аялаасай гээд бодоостой.
Ямар ч байсан хөдөө гадаа яваад, хөдөөний амьдрал үзээд зуун хувь өндөр сэтгэгдэлтэй буцаж ирнэ гэдэгт найдаж байна.
Найзуудын маань алтан шар зам өлзийтэй байх болтугай.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Өө баларсийн уул нь жуулчлал монголд хамгийн ээлтэй хамгийн мөнгө олох боломжтой бизнес шиг санагддийн. Гэтэл гадаадад байгаа та сурталчилаад хүмүүсийг уриалаад явуулахад энд тосож авч байгаанууд нь ингэхээр яалтай билээ.
ReplyDeleteХарин тиймээ энэ хэд маань сайхан аялаад ирвэл араас нь өчнөөн хүн болж ирнэ ш дээ тиймээ.
Deleteхэхэ манайхан угаасаа унхиагүй гэхдээ унхиатай ажилтай гарууд байна
ReplyDeleteХэ хэ хэ
Delete