Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 26 October 2012

Жаргаах зүрхэн

Би Маралжингоогын нэг ч дууг сонсож байгаагүй.

Гэтэл энэ Жаргаах зүрхэнг үнэхээр, бүр сэтгэлээсээ, зүрхэнд ормоор, хэлэх үггүй болготол гоё дуулжээ.

Ямар их юм бодогдож байна гээч. Хүнд долоо хоногийн ачааг нуруун дээрээс сэвх гэтэл нь өргөөд явчих шиг боллоо.

Тухайн улсын хэл, соёлыг судлаад, сураад ч тэнд л унаагүй бол сэтгэл, сэтгэхүй өөр гэдэгийг зүрх, сэтгэлээрээ мэдэрч байгаа хүнд үнэхээр их юм бодогдуулж байна.

Энэ дуунд гараад байгаа хавцгай, сарьдаг... гэх мэт үгийг мянга сайхан орчуулаад ч гадаадын хүн хэзээ ч ойлгохгүй, хэзээ ч Монгол хүн шиг бодол болохгүй гэдэгийг улам сайн ойлгож байна даа.

Youtube дээрх энэ дууны сэтгэгдэлийн уншаарай. Үнэхээр гоё, халуун  дулаан сэтгэгдэл үлдээсэн байна лээ.

Бид дууч ард түмэн, дуундаа уярдаг ч ард түмэн.



2 comments:

  1. Replies
    1. Зүрхэнд ороод бас орсон хойноо зүгээргүй байлгадаг дуу байгаа биз.

      Delete