Нөгөө хэд бэлэг тараагаад л яваад байгаа сурагтай.
Янз янзын юм хоргоогоод л байсан юм. Тэгсэн баахан бэлэг аваад явна гэж санасангүй ээ.
Сумын төв дээр 50-ийн торныхоо паянг дуусгаад сургууль орж үзье гэж гэнэ.
Орьё гээд байгаа хүмүүсийг дагуулаад явж гэнэ.
Ганц хоёр ангиар оруулдаг юмуу гэтэл 2-р анги тарах гэж байгаатай таарч.
Гэтэл нөгөөдүүл орж болох уу гэснээ ороод хүүхдүүдэд баахан бичиг хэрэгсэл тарааж гэнэ. Үзэг, харандаа, шугам, дэвтэр, баллуур гээд баахан юм 1,2 чихэртэй тарааж гарч.
Анги нь хэд гэвээ за бараг 28, 29 хүүхэдтэй байсан юм байх. Дараа нь хэрэг болгоод л нэг ангид олон хүүхэд байсныг гайхширсан юм байх.
Бодвол тэр олон хүүхдэд нэг дор хичээл зааж чаддаг багшийг бас шүтээд авсан байхаа гэж бодном.
Би ч нөгөө бэлэг нь хүрсэн болов уу зарим хүүхэд нь хоосон үлдчээ болов уу гээд санаа зовоод асуутал сайхан хүрсэн юм байхаа.
Хүүхэд, хөгшидийг баярлуулах буянтай ажил шүү дээ тиймээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
аанхаа манай анги чинь 60уулаа ордог байсан .. харин овоо гайгүй хүүхдүүд байжшүү хэх э
ReplyDeleteХөөх бурхан минь. Хөдөөнийхөн чинь сэлүүхэн байдаг юм байна.
Delete28,29 гэдэг чинь харин гайгүй байнаа. Хотын сургуулиуд ангидаа 50-уулаа шүү дээ. Хаалгаар нь шагайгаад ухаан алдах юм байна л даа.
ReplyDeleteХотынхон дандаа ийм их байдаг юм уу. Хөдөө чинь 25 гараад явчихвал их гэж тооцно шүү дээ.
DeleteНээрээ ухаан алдах юм байна.