Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 19 October 2012

Мөрөөдөл

Ганц удаа энд мөрөөдлөө биччихье!

Мөрөөдөж амьдарна гэдэг бас их сонин юм. Мөрөөдөхөд яалт ч үгүй цаг хугацаа хэрэгтэй юм байна.

Одоо тэр НУУЦ гэдэг номон дээр бол бүр дүрсжүүлээд, дуу оруулаад (ганцаараа ярих) мөрөөдөх хэрэгтэй гэдэг юм байна лээ.

Надад мөрөөдөл бий бий. Цаадах чинь том мөрөөдөж эгэл амьдарна шүү дээ.

Мөрөөдөл чинь бас хэзээ, хэрхэн, яаж биелэх мөн биелэх боломж байгаа эсэхээсээ хамаараад их олон ангид хуваагдаж магадгүй.

Миний энэ мөрөөдөл бол биелэх боломжтой аан гэхдээ бас их хол байгаа мөрөөдөл юм.

Энэ болбоос дэлгэцэнд дүрээ мөнхлөх шүү дээ. Миний хувьд ямар нэгэн од, нар, сар болох гэдэг утгаараа биш аан харин надад заяасан жүжигчин болох ганцхан хувь авьяасыг ашиглах явдал байгаа юм.

Яагаад ингэж байна вэ гэхээр би 20 насандаа ёстой шажигнасан бяр, хүч амтагдсан үеийнхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж явлаа.

Дөрвөн жил нэг тогоонд чанагдана (нэг газар амьдрах ажиллах, мөн нэг тогооноос хоол идэх) гэдэг бага хугацаа биш. Муудах, сайдах, үл ойлголцох, ойлголцох, буруу бодох, ууж, идэх, баярлах, гуних ... гэх мэт сайн, муу олон асуудал тулгарна.

Тэр их ажил, амьдралын тоосон дундаас миний найзууд намайг таньж чадсан юм. Би үүнийг таньсан биш таньж чадсан гэж дүгнэдэг.

Нэг биш нэлээд нь надад хэлж байсан.

- ТБ чи СУИС-т шалгалт өгөөд үз.
- ТБ чи нэг кинонд дуу оруулаад үз. Би хүнтэй холбоод өгье гэж.
- ТБ чи мэргэжилээ буруу сонгожээ... гэх мэт

Би нээх тоогоогүй. Яагаад гэвэл жүжигчин болно гэдэг хэт хол санаа байсан. Хүмүүс ярьдаг даа. Манайд урлагийн хүн байдаг, үгүй гээд л. Тэр нь ч байж магадгүй.

Гэхдээ би энэ мөрөөдөлөө нээх хийсвэр бодоод эсвэл дөвийлгөмөөргүй санагддаг. Яагаад гэвэл энэ миний сэтгэлийн уг, зүрхний гүнээс гарч байгаа харам бодол.

Ялангуяа ашиг, хонжоо хөөсөн тал уруугаа бол бүр болохгүй. Би угаасаа ийм юмнаас алсуур даялдаг хүн.

Жаахан ойрхон тусгаад зүйрлэж хэлвэл Д. Бямбасүрэнгийн (Ингэн нулимс киноны зохиолч) хийдэг кино надад жаахан ойрхон тусдаг юм.

Нэгдүгээрт жүжигчин хүн бус энгийн иргэд тоглодог. Хоёрдугаарт яг байгаагаараа гардаг. Гэхдээ үүнд бас тодорхой хэмжээний жүжиглэлт орох байх.

Нөгөөтэйгүүр одоогийн нөхцөлд кинонд дүр авна энэ тэр гэдэг хэцүүхэн л юм сонсогддог юм. Тийм болохоор яг одоо бол миний цаг хугацаа биш. Нөгөө үгээр хэлбэл жинхэнэ зүүд гэсэн үг.

Нас тогтох сайхан гээд нэг дуу байдаг даа. Тэгээд нас тогтоод ирэхээр учигийн үзүүр олдоно байх гэж найддаг.

Тэнгэрт байгаа мөрөөдөл рүү нээх яараад яахав. Аан гэхдээ хааяа хааяа санаж явбал бүтнээ гэж боддог.

Мөрөөдөл бүхэн биелэх болтугай!

4 comments:

  1. Moroodol ch hezee neg bieleed bh shig bdiin shuu.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Цагаахан мөрөөдөл дөө.

      Delete
  2. монголд одоо зөндөө кино хийгдэж бгаа. харихаараа пробонд ороод үз, тэнцчих ч юм билүү

    ReplyDelete
    Replies
    1. үүеээ баярлалаа. Чих тавьж л байя.

      Delete