Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 8 October 2012

Саатал

Нөгөө хэд маань буцах болоод анхны онгоц нь саатаад дараагийн нислэгүүд нь бүгд будаа.

Би бүр өмнөөс нь санаа зовоод байх юмаа. Уг нь энэ хавиар бол онгоц саатахад үтэр түргэн дараагийн нислэгийг нь зохьцуулдаг ш дээ.

Энэ шинээр гарсан МИАТ-тай адилхан нэртэй компаниар Хонконгоор дамжиж нисэх байсан чинь байдаггүй ээ.

Дараагийн нислэг нь тэртээ 2 хоногийн дараа байдаг. Ажил төрөл бүх юм нь нарийн төлөвлөгөөтэй байдаг. Таван хүний хэчнээн өдрийн ажил ч алдагдаж байгаа юм бүү мэд.

Гэтэл нөгөө компани нь юун илүү дутуу юм зохьцуулах хотод буудлын мөнгийг нь ч төлөөгүй тэр байтугай нүүрээ буруулаад алга болсон юм байх.

Билет авахад нь нүүрийг нь долоочих гээд байсан чинь ингэж өөр болох гэж гээд шагширч сууна.

Би өмнөөс нь утасдлаа. Байдаг чадлаараа тайлбарлалаа. Битгий донгос гэнээ.

Анх ирэхдээ ч бил үү УБ-Бээжин гээд Air China-аар нисэх гэсэн чинь хойшлоод маргааш нь Бээжин-Торонто гээд Air Canada-аар нисэх байсан чинь будаа болоод. Тэгсэн Air China бичиг өгөөд нөгөөхөө бариад очсон асуудалгүй нисгэж билээ.

Гэхдээ хэрэв тэр авиа компани тухайн өдөр тэр чиглэлд нисэхгүй бол өөр компаний нисч байгаа чиглэлд хоцорсон зорчигчидын билетийг төлж суулгана гэсэн юм байдаг болов уу. Байдаг шиг санагдахын би эсвэл буруу бодоод байна уу.


10 comments:

  1. Хэхэ Монголын авиа компиануд бүү хэл олон улсын нэртэй авиа компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь ч ялгаагүй хэцүү л ажилладаг тухай чамд ярьж байсныг санаж байна уу? Хэцүү штэ, дахин дахин явуулаад далдуур ч хорлож байх шиг нтр хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Нээрээ тэгсий ш дээ. Гэхдээ хариуцлага гэдэг юм асар өндөр байх ёстой ш дээ тээн.

      Дахиад онгоц нь хойшилчихсон нөгөө хээд ухаан алдаж унамой ккккккк

      Delete
  2. ямар тийм гоё үйлчилгээ байхуудээ .. гэхдээ айрчианай чинь өдөр болгон нисдэг санагдахын

    ReplyDelete
    Replies
    1. Air China маань УБ-Хонконг нисдэг юм уу?

      Delete
  3. Air china ub-beijin- hongkong gej nisdeg yum bn lee

    ReplyDelete
    Replies
    1. Аан зөв зөв шууд бус. Хаашаа л бол хаашаа нисэх байх тээн.

      Delete
  4. yaanaa yaasan hetsuu hereg ve. manai avia kompaniud uneheer naidvargui shuu. tag bolchihdog yum. neg udaa beijingees UB oroh gej 24h ongotsnii buudal deer onjood uhaan aldaj unah dohson shuu. Manaihand gomdol gargaad ch avch uzehgui bolhoor getsuu yum aa :(

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Тэгээд нөгөө хэд маань дахин билет авч баахан шатлаа. Сэтгэл зүрхнээсээ үйлчилтлээ удах юм шиг байноо.

      Хурдан өөрчлөөсэй билээ.

      Delete
  5. хэхэ манайхан бол хэзээ ч гомдолыг барагдуулна гэж байхгүй

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм юмаа шууд дайраал, загнаал хэ хэ хэ

      Delete