Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 25 October 2012

Онигдой

Болсон гэхээс болоогүй онигоо ярьж чаддаггүй юмаа.

Нөгөө хэдэн аялагч ингэжээ.

Хөдөөний айлд очсон чинь жинхэнэ нэрмэл өгч гэнэ. Тэгсэн нөгөө гэрийн эзэн яахав дээ Уу , уу гээд хэлж л дээ.

Жолооч нь гараад явчихсан байсан нөгөө хэд бие бие рүүгээ баахан харж гэнэ. Тэгсэн гэрийн эзэн дахиад Уу, уу гэж хэлсэн чинь нэг нь аягүй сайн ойлгож гэнээ.

Өө энэ чинь Англиар All, all гээд байна. Бүгдий нь уух ёстой юм байна гээд. Бүгдээрээ нэг тогооны архи хусаад тавьж гэнэ.

Тэгсэн жолооч орж ирэхэд нь гэрийн эзэн архи өгсөн чинь жолооч нь цацал өргөөд амсаад, буцаангуут нөгөө хэд буруу орчуулсанаа ойлгоод саваад унасын байхаа.

Дотор халуу оргиод, салхинд гараад согтсон. Ямаа энэ тэр нүдэнд нь хоёр болж харагдаж гэнэ дээ.

Манай аав ярьдагын.

Найзуудтайгаа Цагаар сараад айлд очиж л дээ. Тэгсэн нэг нь их хөөрүү хүн байж. Аав тэгэнгүүт жаахан явуулах санаатай бодол болж сууж.

Айлын бууз ч гарж, бууз идэцгээжээ.

Тэгсэн нөгөө хөөрүү нэлээд халчихсан бууз идэж өгч байна гэнэ шүү. Тэгэхээр нь аав нэг инээгээд хоёр хуруугаа гозойлгосон чинь нөгөө хүн буузыг хоёр хоёроор нь идэж гарч.

Нөгөөдүүл нь саваад унаж. Тэгсэн хөөрүү найз нь аав уруу дайрахаар нь аав би чамайг буузаа хоёр хуваагаад идээ гэсий ш дээ гээд аргалаад өнгөрчээ.

Жил болгон Цагаан сар инээгээд л яриад байна. Уйдахгүй дээ.

Саяхан болсон юмаа.

Манай дүүгийн охин даахиа үргээлгэх болоод. Одооны хүүхдүүд чинь их айхтар юмаа.

Охин юм болохоороо хүн ирээд даахийг нь хөндөхөд л их авч уу бага авч уу гээд толинд хараад байж гэнэ.

Орой үсий нь бүгдий нь авах болсон чинь их юм ярьжээ. Манай ангид халзан эмэгтэй хүүхэд байхгүй. Би ганцаараа халзан болмооргүй байна. Бараг л имидж энэ тэр ярьсан юм байхаа.

Тэгсэн охин аягүй сайн арга сэдээд тэгвэл ядаж гэртээ ханьтай халзан байя л даа гээд аавынхаа үсийг бас хусуулчихсан гэнээ ва ха ха ха ха ха ха ха.

4 comments:

  1. ЁСтой сайхан бээгий байна, сэтгэл сэргээсэнд баярлалаа сайхан охин минь

    ReplyDelete
  2. хахахахахахахахахахахахаха аавынхаа үсийг хусахдаа яахуудээ

    ReplyDelete