Манай эндхийн гайхшруулалтын 14 хоног эхэлсээн.
Эндхийн эрэгтэй хүн болгон анд явнаа. Хандгай агнана.
Тухайн заасан 14 хоногийн дотор ан хийж болно. Гэхдээ тоотой, 2 хүн дундаа нэг ан авч болно. Согоо агнаж болохгүй... гэх мэт.
Ан хийх гэсэн хүн бүр ан хийх эрх авна, төлбэртэй. Учир явдал их гэж. Сайхан юм нь эд нар нь дүрэм, журмаа ягштал мөрдөнө.
Ой дотор нь ангийн байцаагч эрх мэрх, авсан ангийн тоо энэ тэр гээд шалгаад явж байдаг гэж байна лээ.
Миний ярих гээд байгаа гайхшруулалт болбоос за жишээ нь Б ан авлаа гэж бодьё. Машиныхаа орой дээр толгойг нь, ангийнхаа хөл мөлийг машиныхаа ачааны хашлагнаас давуулж ачаад энэ төв дундуур хэд эргэлдэнэ.
Анд яваагүй хэдэн сөөсгөр банди, хүүхнүүд дуу алдан харж мань анчингийн зүрхний цохилтийг хөөргөнөө.
Ангийн 14 хоногоор албан байгууллагат хүүхнээс өөр хүн үзэгдэхгүй гэж мэд. Зарим хүүхнүүд бүр анд явдаг гэж байна лээ.
Энэ цаг үе бол хүн бүхэн ээлжийн амралтын авах гэсэн оргил үе бөлгөө.
За тэгээд 14 хоног хаа ч хэнтэй ч таарсан зөвхөн ангийн тухай яриа гарах ба тэр тэгж гэнэ, энэ ингэж гэнэ гээд гайхшруулалт дуусахгүй шүү дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
goe-n, ter 14 honogt huuhnuud ch bas ajil hiihguim bishuu hehe
ReplyDeleteЯг үнэн. Тэдний нөхөр тэдэн настай хандгай агнаж гэнэ ... гээл ярьна шүү даа.
Deletegol n teriigee achij ybdag n tenegiinte
ReplyDeleteХэ хэ хэ. Эндхийн хүмүүсийн бичигдээгүй заншил юм уу даа. Амьхандаа ан авсан мундаг залуу болж харагдах гэж байхгүй юу.
Deleteманай улсад бас чоноо авлаад хамер жип дээрэ ачаад явсан хэрэг гарсан . тэгээд яахуудээ хүмүүс зургыг нь аваад нэтээр тараагаад тэнэг мангарыг нь гайхацгаасандаа
DeleteOpen season sanaand orchloo
ReplyDeleteӨмсдөг хувцас энэ тэр нь дараа дурсамж үлдээхээр юмаа. Дараа чам шиг ингээд хэлэх байх даа.
Delete