Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 22 October 2012

Тамхи

Хоёр ч удаа тамхи сорж үзсэн хүн л дээ.

Анх долдугаар ангид байхад тамхийг 7 удаа сороод 21 удаа долоовол заяаны ханийнх нь эхний үсэг гарч ирдэг гэсэн шуум тарваа.

Ангийнхаа байранд байдаг охинтойгоо нийлж байгаад комби зохиогоод нэг орой наймдугаар ангийн хоёр ахыг дагаад байрны буланд зогсож байгаад, авчирсан тамхийг нь 7 сороод 21 удаа долоолоо.

Золигных нь үсэг гархав дээ. Нэг муу шар юм л харагдсан. Тэгээл тэрнийгээ үсэг болгочих гээд л үзэж тарна шүү дээ.

Тэр үед Б... гээд сайхан хархүүд шүүрс алддаг байв. Бодвол Б үсэг гаргах гээд их мэрийгээ биз.

Б гарахгүй бол бас хувилбартай ва ха ха ха ха ха ха. Юун ч эрт хань, нөхөр хайгаад явж байсан юмб дээ ва ха ха ха ха ха ха.

Тэгээд дараа нь за байз арван хэдэн жилийн дараа буюу хөдөө ажилладаг байхад манай өрөөний охидууд тамхи татдаг байлаа. Хоёрын хоёулаа нэрж өгнө шүү дээ.

Нэг удаа тэр нэг нарийханыг нь сормоор санагдаад үзсэн. Шарандаа гоё харагдах гээд нэг жижигийг бүгдийг нь татчихсан. Маргааш нь хоолой сөөсөн байваа. Тамхинаас гоё сайхан юм ерөөсөө олж хараагүй.

Манай тэр хоёрын нэг нь бүр дээшээ харж хэвтэж байгаад л татна шүү дээ. Их л сайхан таашаал авч байгаа бололтой байдагсан.

Миний хувьд тамхи татдаг эмэгтэйд жаахан үнэлгээ муутай гэх үү дээ. Нээх гоё хүүхэн, тасархай гээл бодож зогстол тамхи гаргаад татвал Хннн тамхи татдаг юм уу гээл... өнгөрнө.

Эндхийхэн бол эр эмгүй бүгдээрээ татна. Жаахан охидууд нь их татахыг яана гээчээ.

Тэгсэн уржигдар нэг хүүхэн учиргүй надтай юм ярих гээд үзээд байдаг. Балиар тамхи үнэртээд байдаг. Ёоох би эргэж хараад явчихмаар байдаг.

Чи өвлийн гутландаа орцчихсон юм уу ч гэж байх шиг дан тамхи ханхалуулчаад аймаар огиудас хүрэгсий ш дээ. Муухай ааштай гэж бодоо байлгүй.

Миний хэлэх гэсэн санаа бол МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ САРАН ГУЙ ЭЭЖ, ОХИД, ХҮҮХНҮҮД МИНЬ ЭЭ ТАМХИА ХАЯАД ТАМХИГҮЙ 100 ХУВЬ САЙХАН ЭЭЖ, ОХИД, ХҮҮХНҮҮД болцгооёоо гэж уриалах гээд байгаа юм.

10 comments:

  1. Bi yostoi ene tal dr sanal nildeggui shdee. Yaag zaawal emegtei hun tamhi tatahaar muuhai haragdaad, erchuud saihan haragddag gej baigaam shig sanagdaad bdiin. Erchuud ch gsn etseg boloh humuus, ih baga hemjeegeer tamhi tatdag humuusiin er belegiin es (neg udaad 200saya es yalgardag)-uudees eruul ur togtoohod shaardagdah eruul es tsuuhun bdag gedegiig erchuud eruusuu meddeggui. Zaa deer n arhi nemegdchuul 100%-n 2/3 n shaardlaga hangahgui shdee, 2 suultei, udaan, esvel suulgui gd buun barankuud bdg gej erdemted togtoochihson. Erchuud ch gsn tamhihgui bvl zugeer l baina. Oldmol chiheriin shijingeer huuhnuudees erchuud ih urtudugiin nuuts n bas l arhi tamhi shdee.

    ReplyDelete
    Replies
    1. Улам сайхан харагдуулах гэж, харамлаж л тэр шүү дээ..

      Эрчүүд бол одоо бас сэтгэл санаагаар сул улсууд ш дээ. Тамхийг хаях чадал чансаа муутай гэх үү дээ.

      Гэтэл хүүхнүүд тэр байтугай юман дээр хүч чадлаа барьж чаддаг байж ганцхан муу тамхины ишинд хязгаарлуулаад байхаар бухимддаг юмаа.

      Үр тогтоолтын хувьд харин тэгж байна лээ. Хэдэн сар ч гэлээ дээ эрэгтэй нь ч бас тамхи, архи хэрэглэхгүй байснаар үр дүн гардаг гэсэн.

      Delete
  2. er ch bai, em ch bai tamhinii uner unen getsuu bnaaa. shuud l dotor muuhai bolood yavchdiin. tegsen hirnee bagad ovoogiin tatdag bsan tamhinii uner goe bsan l sanagdaad bdiim daa.

    ReplyDelete
    Replies
    1. Өвөөгийн тамхи ерөөсөө тэгж гай болж байгаагүй санагддаг юм. Харин ч урлаг ч юм шиг. Гэтэл одоо бол тэгээд хэцүү болжээ.

      Delete
  3. Би ч бас дээрх Гаваатай адилхан бодолтой. Яагаад заавал эмэгтэй хүнийг онцлоно гэж? Яагаад эрчүүдэд хандаж болдоггүй юм бэ? Ялангуяа манай Монголын нөхцөлд тамхи татаж л стрессээ арилгана уу гэхээс өөр яах юм бэ? Монгол эрчүүд бүгд архи уугаад, дандаа эмэгтэйчүүд өрх гэрээ авч явна. Хувийн, хувьсгалын олон ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. Энэ нөхцөлд тамхи шиг сайн нөхөр олддоггүй юмаа.

    ReplyDelete
    Replies
    1. Тамхи бол эдийн жаргал авдаг юм байж. Гэтэл сэтгэлийн жаргал авах юм олох хэрэгтэй ш дээ.

      Эрчүүд эдээрээ хордон хордон сэтгэлээ уужруулдаг бол эмэгтэйчүүд сэтгэлээ гэрэлтүүлэн сэтгэлийн жаргал эдлэх өөр сайхан юмыг олох хэрэгтэй ш дээ.

      Тэр байтугай юман дээр эрчүүд уйлж байхад хүүхнүүд шүдээ зуугаад л гардаг биз дээ.

      Delete
  4. Стрессийг тамхинаас өөр тайлах юм олон байна шүү дээ. Би л стрессдэж байна тамхиар тайлна гэж 1рт өөрийн эрүүл мэндийг 2рт ойр тойрныхоо эрүүл мэндийг сүйтгэж байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Ялангуяа нэг газар зогсож байгаад татдаггүй явангаа татдаг хүмүүсийг үзэн яддаг. Тамхи татдаггүй хүн ард нь амьсгалаад явах ямар хэцүү гээч. Хаа очиж эмэгтэйчүүд ер нь нээх явангаа татаад байдаггүйм шигээ. Эрчүүд бол тоохгүй бүр нэг удаа лифтнээс бууж ирэхдээ татчихсан би тэвчихгүй хүүе та болиоч тамхи татах газраа зөв сонго гээл хэлээд хаясан араас нь би лифтэнд суугаад тамхины утаанд нь хахаж үхэх гэж байгаам чинь

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юүхэвээ өчнөөн л сайхан юм байхын. Гэтэл заавал муухай тамхитай зууралдахын. Хүн хүн өөр өөр байдаг байлгүй дээ.

      Яг үнэндээ тамхи татаж байгаа хүнээс илүү хажууд нь байгаа хүн илүү их хорддог гэсий ш дээ. Тэгж сонссоноос хойш зүгээр хажууд хүн тамхи татвал орилж хашгираад л явуулдаг болсон.

      Delete
  5. Би ч бас дургүй, хэд хэдэн удаа татжил байсан, даанч дурлах зүйл биш байсаан, дурлах ч биш хэрэгцээ гэх ч юмуу хэлэх хүн байгаа л байх, гэвч тамхи татаад тайвширч таашаал авч үзээгүй. хэхэ үзхийн тулд эргээд тамхи татдийм билүү ккк. хайрцгаар нь татаж байсан ч удаа бий. Гэхдээ л тамхийг хэзээ ч дэмжихгүй хэвээр. Нөхрөө айлгах гэж хамгийн сүүлд нэг татсан санагдана кк

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Тэгээд одоо бас гарахад хэцүү байдаг юм байлгүй дээ.

      Тамхины татвар нэмэгдсэн гэсэн бодвол үр дүн, нөлөөгөө өгөөгүй байлгүй.

      Архи, тамхи хоёроос манай улс бүрэн ангижирмаараа тээн.

      Delete