Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 2 October 2012

Хоньны мах

Нөгөө хэд маань нэг хоньны махан бууз идсэн, гэдэс эвгүйрхсэн паянтай аялаж байна.

Өөдрөг ч гэх юмуу шулуун ч гэх юмуу хүмүүс юм. Монголд дандаа Монгол хоол идсээр байгаад ирнэ. Энэ сайхан боломжийг алдаж болохгүй л гээд байсан.

Өчигдөр өдрийн хоолондоо 6 бууз идэцгээсэн. Нэг хүүхний гэдэс жаахан эвгүйрхсэн гэнэ бусдаар гайгүй.

Оройн хоолоо Broadway-д идэж байна л гээд шаагилдаж байсан. Тэр нь хаана байдгын бүү мэд. Ам дагуулаал орхисон.

Хүний хүн өөрийнд маань байхгүй үед зочлох чинь ямар сонин байдаг юм бэ. Гоё мэдрэмж ч юм шиг.

Зэ тэгээд одоо говь нисмой. Хэд хоног элсэн цөлд жаал тонгочих байх. Аргаль, янгир бүр давраад чоно моно үзнэ гэнэ. Чоно нь үзэгдэх гээд хаана зогсож байхын бүү мэдээ.

Өчигдөр бөөн хурим найр болоод, Ганданд бараг толгойгоо хавчуулан барин 1,2 юм үзсийн байх.

Говьд цаг агаар сайхан байна гэнэ. Гол нь одоо хоньны махнаас өөр юм байхгүй.

Надад баахан хонь, ямааны зураг дарж ирхийн гэсэн. Өөр юуны зураг дарах вэ гээд бас асуугаад байгаа юмаа бас.

8 comments:

  1. hoorhoniin bee? chinii omnoos sain huushuur buuz ideed ir l gej zahi, heheh goe nom, aaruul ene teree zahiad avchiruulchihoo

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Бууз хуушуур амьхандаа л их идэх гээд байгаа хүмүүс дээ. Харин тийн намайг юу захих вэ л гээд байсан.

      Delete
  2. Nutgiinhaa huruudaa zahialj avbal zugeer baih.

    Erteer yah arggui Bizarre food-er canaduud nileed tsul oohtei yum ideed baigaa n garsan tehleer ted manaid ovoohon tostoi shol huurgiig yavuulchih baih.

    ReplyDelete
    Replies
    1. Эндхийн гааль хатуу, ааруул хурууд оруулахгүй. Гэхдээ сэргэлэн манахайн л чадна бусад нь чадахгүй кккккккккккккккк

      Delete
  3. нөгөөдөх нь хоньныхоо зургыг үзэж уйлхуу дээ бусад нь ч яахуу хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Би юу, ойлгомжтой шүү дээ. Сайхан асгарна шүү даа.

      Delete
  4. нээрээ аймар хурим болсон шдээ Мягмар гарагт аймар хурим болсон би ч гэсэн бас хуриманд явсан . монголчууд жаахан юмдаа .. эргэн тойрны хамагхүмүүс хуриманд хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ манай нэг найз бүр 6 хуримтай яагаад ч нэг өдөр бүгдэд нь очиж амжихгүй нь гэж байсан шүү дээ.

      Delete