Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 24 October 2012

Шоко

Валентиний өдөр юм авсан чинь нэг дэлгүүр өгсийн
Энэ шоконуудыг яах вэ.

Зарим нь бүр идэхгүй хадгалсаар байтал хугацаа нь дуусчихжээ.

Би чихэрийн төрөлд их муу. Урд төрөлдөө чихрийн лангууны худалдагч эсвэл сахарын үйлдвэрийн яг тэр нэг ууталдаг, илүү дутууг нь долоодог дамжлага дээр ажилладаг байсан юм шиг байгаан.

Тэгээд ерөөсөө чихрэнд муу. Хүн чихэр, шоко өгнөө. Баярлалаа л гээд хадгална.

Хотод бол бөөгнүүлж байгаад хөдөө явуулчихна. Манай гэрийнхэн чихрийн мангаснууд.

2011 онд Со хүүхэн өгсөн юмаа

Нээх гоё зурагтай байгаа биз
Нэгийг ч идээгүй. Идье гэж ерөөсөө бодогдохгүй. Тэгсэн хугацаа нь дуусчихжээ.

2011 оны 06 сард Монголоос хэдэн залуучууд ирэхэд өгсөн юм

16 сар идээд идээд энэ явдаггүй ээ. Бас хугацаа нь дуусчихжээ. 

Хэн өгсөн юм бүү мэд. Торонто хавьд хүн өгсөн санагдана. 
05 сард АНУ явахад ангийн охин өгсөн юм
Хэн өглөө дөө, мартчихжээ. Нэг айл ч өглүү дээ, яалаа даа

За одоо энэ хугацаа нь дууссангуудаа буруу харж уйлж, зөв харж инээж хаяхаас. Зүгээр хаяхгүй ээ тэр чинь. Нээх олон юм хэлдийн. 

Уучлаарай хаяья гэж хаясангүй ээ. Үнэхээр ийм юм болчихлоо. Би биш шүү энэ тэр гээд. 

9 comments:

  1. Replies
    1. Хоёр эмэгтэй яаж хамт амьдрах юм вээээээээээээээ

      Delete
  2. Nadaa bi bol suurin der n idhiin bn

    ReplyDelete
    Replies
    1. chi bid 2 egch duu 2 shig yum baina

      Delete
    2. Суурин дээр нь иддэг хүмүүст хөнгөхөн атаархды ш дээ нээрэнгээсээ.

      Та 2 тийм юм шиг байнаа.

      Delete
  3. http://www.urlag.mn/index.php?url=http://kino99.com/index.php?newsid=711


    ene nuguu arawtiin bichleg geneuu

    ReplyDelete
    Replies
    1. За тэгж байгаад зав гаргаад үзнээ. Баярлалаа хө.

      Delete
  4. Хүүшээ идэх байсий шдээ. Хайран юм хайран юм. Гүй ээ чи нээрээ. Ядаж байхад чамд яагаад хүмүүс ийм их шоколад өгөөд байдаг юм бэ? Надад ерөөсөө өгдөггүй шд. Юу билээ бодоодхоё. Өгч байсан ч билүү? Өгснийг нь ганцхан минутын дотор ам руугаа чихээд залгичихдаг болохоор санадаггүй ч юмуу хихихи.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Мэдсэн бол та нар уруу явуулдаг байж гэхгүй юу.

      Иддэггүй болохоор ингээд хураагддаг юм байлгүй дээ. Хугацаа нь дуусчихсан болохоор залахаас өөр арга байдаггүй ээ.

      Delete